Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдэд бие махбодь, сэтгэл санааны шийтгэл оногдуулах явдлыг таслан зогсоохын чухлыг олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор анх 1998 онд АНУ-д дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг зогсооё!” уриан доор тэмдэглэж эхэлсэн билээ. 2001 оноос олон улс орон энэхүү үзэл санаа, үйл хэрэгт нэгдэн, уг өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө олон улсын өдөр” болгон дэлхий нийтийн хэмжээнд тэмдэглэж ирсэн байна.
Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Хүүхдийг Ивээх Сан энэ өдрийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.
2005, 2010 онд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хэлэлцээд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос “Гэр бүл болон хүүхдийн халамж, боловсрол, асрамжийн үйлчилгээний тогтолцоо зэрэг нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн хүчирхийлэл, тэр дундаа бие махбод, сэтгэл санааны шийтгэлээс урьдчилан сэргийлэх, хориглох талаар хууль тогтоомж батлан хэрэгжүүлэх”-ийг зөвлөмжилсөн байдаг.
Уг зөвлөмжийн дагуу манай улс боловсролын орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хоригложээ. Харин гэр бүлийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх нэрээр зодож шийтгэх үзэгдэл түгээмэл байсаар байна. Эцэг эх, асран хамгаалагчид ч зодож шийтгэхийг байх зүйл мэтээр ойлгож, ханддаг нь хүүхдийн сэтгэл санаа, өөртөө итгэх итгэл, бие махбодийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй зодуурын улмаас хүүхэд амь насаа алдсан аймшигт хэрэг гарч байна.
Тиймээс гэр бүлийн орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглохыг Хүүхдийг Ивээх Сан дэмжиж байна.
Түүнчлэн “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Хүүхдийг Ивээх сангаас эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийвэр гаргагчдад хандан хүүхдийг зодож шийтгэхээс татгалзах, эерэг аргаар хүмүүжүүлэхийг санал болгож байна.
Хүүхдийг Ивээх Сан (Япон)
Цахим хаяг: www.savethechildren.orj.jp; www.facebook.com/pages/Save-the-Children-in-Mongolia