Энэ долоо хоногийн Бямба гараг, тавдугаар сарын 2-ны өдөр боксын ертөнцийн хамгийн оргил, хамгийн үнэтэй тулаан болох АНУ-ын боксчин, мэргэжлийн боксын “Quintuple champion” (5 өөр жинд дэлхийн аварга болсон) Мөнгө хочит Флойд Мэйуэзер Филиппины боксчин, мэргэжлийн боксын цорын ганц, дахин давтагдашгүй “Octuple champion” (8 өөр жинд дэлхийн аварга болсон) Пак Мэн хочит Мэнни Пакьяо нарын тулаан Лас Вегас хотын “MGM Grand hotel”-д болох гэж байна.
Зууны хэмээх тодотголтой хоёр боксчны тулааны тасалбар худалдаанд гарсан өдрөө дууссан бөгөөд зохион байгуулагчид 16,500 хүний суудалтай “MGM Grand hotel”-ийн 1000 тасалбарыг олон нийтэд худалдсан бөгөөд үлдсэн тасалбарууд тулаанчид, спонсорууд болон промотеруудэд зориулан худалдаалагджээ.
Олон нийтэд зарагдсан тасалбарууд нэг бүр нь 1000 фунт стерлинг буюу ~1500 ам.долларын үнэтэй байсан боловч үнэ нь өссөөр даруй 7500 ам.долларт хүрсэн байна.
Харин зарим суудлууд тухайлбал рингтэй хамгийн ойр, нэгдүгээр зэрэглэлийн тасалбар 60,000 фунт стерлинг буюу ~100,000 ам.долларын үнэд хүрчээ.
Түүнчлэн зохион байгуулагчид дахин цөөн тооны, хямд үнэтэй суудлын тасалбар худалдаалахаар төлөвлөөд байгаа гэнэ. Ирэх сарын 2-ны өдөр орон нутгийн цагаар 20:00 цагт болох “ЗУУНЫ ТУЛААН”-д хэн ялснаас үл хамааран Флойд Мэйуэзер, Мэнни Пакьяо нар 400,000,000 ам.долларыг хуваан авах бөгөөд Америк залуу 60%, Пак Мэн 40%-ийг нь авна.
Флойд Мэйуэзерийн хувьд мэргэжлийн боксын рингнээ нийт 47 тулаан хийснээс бүгд нь ялсан (26 удаад нь хүнд цохилтоор). Харин Мэнни Пакьяо нийт 64 тулаан хийснээс 57 ялж (38 удаад нь хүнд цохилтоор), 5 ялагдаж, 2 тэнцсэн юм.