Өнгөрсөн оны аялал жуулчлалын өнгө төрх ямар байсан талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллага энэ сарын дундуур эцэслэн гаргасан билээ. Тус тайланд өнгөрсөн жил 1.1 тэрбум хүн аялж, 1.5 их наяд ам.долларыг аялахад зарцуулсан гэсэн том дүн гарсан байгаа билээ. Энэхүү тайланг нягтлаад ажвал хөгжиж буй орнууд аялал жуулчлалын салбарт хүч түрэн орж ирж байна гэж дүгнэж болохоор байгаа юм.
Хамгийн их мөнгө аялалд зарцуулсан жуулчидтай орны жагсаалтыг өнгөрсөн жилээр нь харвал ялимгүй өөрчлөлт ороод байна. Тухайлбал, 2013 онд Хятад, Орос улс хамгийн их мөнгө зарцуулж жуулчилсан орноор шалгарч нэг, хоёрдугаар байрт эгнэж байсан бол 2014 онд Хятад байраа хадгалж, хоёрдугаарт Америкийн жуулчид оржээ. Өнгөрсөн жил аялал жуулчлалд зарцуулсан нийт дүнгээрээ 28 хувийн өсөлт үзүүлсэн хятадуудын байр суурийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 165 тэрбум ам.доллар болж байгаа юм. Харин манай хойд хөрш тус жагсаалтад тавдугаарт орж ирж, гурван байраар ухарчээ. Европын зарим орон тэр дундаа Их Британичуудын аялалд зарцуулсан мөнгө долоон хувиар нэмэгдсэнээр жагсаалтын дөрөвдүгээрт орох болсон байна.
Дэлхийн аялал жуулчлалын салбарын орлогын 41 хувийг хүртдэг Европын хувьд өнгөрсөн жил 17 тэрбум ам.долларыг тивдээ шингээж чадсан бол Ази Номхон далайн бүс нутаг 16 тэрбум ам.долларын ашигтайгаар Европын дараа орж байна. Энэ нь хувиар илэрхийлбэл дэлхийн нийт аялал жуулчлалын орлогын 30 хувь гэсэн үг юм. Зочлон үйлчилсэн аялагчдынхаа тоогоор Европ дахин тэргүүлж, дөрвөн хувийн өсөлттэй буюу 588 сая хүн хүлээж авснаар өнгөрсөн оныг үдсэн байна.
Харин аялал жуулчлалын орлогыг улсаар нь харвал, Хятад улс 10 хувийн өндөр өсөлт үзүүлж хоёр байр урагшлан гуравдугаарт орж ирсэн нь энэ удаагийн тайлангийн онцлох үр дүнгүүдийн нэг байлаа. Тус улсын аялал жуулчлалаас олсон нийт орлого 57 тэрбум ам.доллар байжээ. Харин Америк 177 тэрбум ам.доллар, Испани 65 тэрбум ам.долларын орлогоор нэг, хоёрдугаар байраа дахин хадгалан үлджээ. Тэдний дараагаар Франц Макао болон Итали орж ирж байна.