АНУ болон Япон улс батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагааныхаа стратегийг сүүлийн 20 жилд анх удаа шинэчилж, бататгах шийдвэр гаргалаа.
Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт БНХАУ-ын нөлөө нэмэгдэж байгаатай холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн АНУ болон Японы Засгийн газар сансар огторгуй болон цахим ертөнцийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана гэдгээ даваа гарагт мэдэгдсэн байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Японы батлан хамгаалахын салбарт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. Жон Керри “Бидний өнөөдөр хэлэлцсэн арга, зааварчилгаа Япон улсын аюулгүй байдал, болзошгүй аюулыг зогсоох чадвар, боломж бололцоог дээшлүүлнэ.
Мөн бүс нутгийн энх тайван байдал болон тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэж бодож байна. АНУ болон Япон улсын аль аль нь Зүүн Азийн бүс нутаг дахь зөрчил маргааныг эв дүйгээр шийдэхийг дэмжиж байгаа” гэж мэдэгдлээ. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Бостоны марафоны үеэр халдлага болсон газарт очиж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөн байна.
Мөн тэрбээр энэ үеэр газар хөдлөлтөд өртсөн Балба улсад бүх талаар туслахад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Балбад болсон аймшигт газар хөдлөлт олон хүний амийг авч одсоноос гадна маш их хэмжээний хохирол учрууллаа. Газар хөдлөлтөд өртөж амиа алдсан иргэд болон хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлье.
Япон улсын яаралтай тусламжийн баг бэлэн байдалд байгаа. Мөн бид Балбатай нэг тивд аж төрж байгаагийн хувьд тус улсад бүх төрлийн туслалцаа үзүүлэхээс хэзээ ч татгалзахгүй. Япон улс Балбад эрүүл мэндийн туслалцаа үзүүлж, сэргээн босгох ажиллагааг нь дэмжиж, туслах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Харин олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Япон улсын Засгийн газар эдийн засгаа дэмжих хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж үзэн "А+" зээлжих зэрэглэлийг нь "А" болгож бууруулсан байна. Өөрөөр хэлбэл тус улсын төсвийн алдагдал нэмэгдэж, татвараас олох орлого нь буурч байгаа ч Японы Засгийн газар энэхүү асуудлыг шийдэх дорвитой арга хэмжээ авахгүй байгааг “Fitch” агентлагаас онцолжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ худалдааны татвараа 10 хувь болгож өсгөх шийдвэрээ 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулаад байна. Учир нь үүнээс өмнө тус улс худалдааны татвараа найман хувь болгож өсгөсөн нь иргэдийн зарцуулалтад шууд нөлөөлж, эдийн засгийг нь хүндрэлд оруулсан юм.