Эдгээр өдрүүдэд Английн Хөл бөмбөгийн Чемпионшип лигийн 45-р тойргийн тоглолтууд явагдаж байна. Тус лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа клубууд болох Уотфорд болон Борнмут энэ тойрогт тус тус өрсөлдөгчдөө буулган авлаа.
Дэлгэрүүлбэл, Уотфорд клуб Брайтон энд Хоув Альбионы талбайд зочлон 2:0 харьцаатай талбайн эздийг буулган авч, 88 оноотой лигээ тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Борнмут талбайдаа цагтаа Премьер лигт тоглож байсан Болтоныг хүлээн авч 3:0 харьцаатай буулган авсан юм.
Ийнхүү хожил байгуулсан тус хоёр клуб араас нэхэж яваа, 3 болон 4-р байранд явж байгаа багуудаас 3-4 оноо илүү болсон бөгөөд энэ долоо амралтын өдрүүдээр Чемпионшип лигийн 46-р тойрог, сүүлийн тойргийн тоглолтууд болох тул бусад багууд, мөн өөрсдийн тоглолтоос үл хамааран Уотфорд, Борнмут багууд ирэх улиралд Английн Премьер лигт тоглохоор болж байгаа юм.
Тус лигийн сүүлийн тойргийн тоглолт энэ хоёр багийн хувьд аваргын төлөөх тоглолт байх бөгөөд Уотфорд талбайдаа Шеффилд Уэнсдейтэй, харин Борнмут Чарльтон Атлетикийн талбайд зочлон тоглоно.
Түүнчлэн Борнмут клуб түүхэндээ анх удаа Английн Премьер лигт тоглохоор болж байгаа бол Уотфордын хувьд 3 дахь удаагаа Премьер лигт тоглох гэж байна. Тэд хамгийн сүүлд 2006/07 оны улиралд Английн дээд лигт тоглож байлаа.
Чемпионшип лигийн хүснэгт
|
Баг |
Тоглолт |
Гоолын зөрүү |
Оноо |
1 |
Уотфорд |
45 |
+41 |
88 |
2 |
Борнмут |
45 |
+50 |
87 |
3 |
Мидлсбро |
45 |
+31 |
84 |
4 |
Норвич Сити |
45 |
+38 |
83 |
5 |
Ипсвич Таун |
45 |
+19 |
78 |
6 |
Дерби Каунти |
45 |
+32 |
77 |
7 |
Брентфорд |
45 |
+16 |
75 |
8 |
Вулверхэмптон Уондерерс |
45 |
+12 |
75 |
Сүүлийн тойрогт Мидлсбро хожоод, Борнмут хожигдох юм бол хоёр баг оноо тэнцэх хэдий ч гоолын зөрүүгээр Борнмут байраа алдахгүй.
3-6 байранд явж байгаа багууд плей-оффд тоглох бөгөөд ялагч болсон ганц баг Премьер лигт дэвшин тоглоно.