-УИХ дахь АН-ын бүлгийнхэн Тавантолгойн асуудлаар байр сууриа нэгтгээгүй байна-
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Тавантолгойн орд бол 2.1 сая иргэн хувьцаа эзэмшдэг цорын ганц орд. 2010 оноос үйл ажиллагаа явуулсан "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж сүүлийн гурван жил дараалан ашигтай ажилласан.
2015 оны эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортолж, Монголын хамгийн том экспортлогч болоод байна. 2012 оны сонгуулийн өмнө Чалкотой гэрээ байгуулж урьдчилгаа зээлж авч бэлэн мөнгө тарааснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл олборлож буй нүүрсээрээ Чалкогийн өрийг төлсөөр байгаа. Сүүлийн гурван жилд ашигтай ажиллаж жил бүр 5000-6000 тонн нүүрс экспортолж байна. Бүх зардлаа оруулж тооцоход өнөөдөр нэг тонн тутамд 5.8 долларын ашиг олж байна. Энэ зарчмаар ажиллуулбал тус компани жилд 150 сая ам.долларын ашигтай ажиллах боломж байна" гэв.
Өчигдөр АН-ын бүлгийн хуралд "Эрдэнэс Тавантолгойн" захирал асан Я.Батсуурь мэдээлэл өгчээ. Тэрбээр "2014 онд "Эрдэнэс Тавантолгой" компани, ШИнхуа болон Пибоди компаниудтай хэлэлцээрт орж Эрдэнэс ТТ дангаараа 51 хувь, Шинхуа Пибодийн түншлэл 49 хувийг эзэмших тохиролцоонд хүрсэн байсан.
Гэвч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээс 20 хоногийн өмнө гэнэт зогсоосон. Үүнээс хойш Я.Батсуурь дарга хэрэг үүрээд явсан. Гэрээг хийх Ажлын хэсгийг М.Энхсайхан сайд ахалснаас хойш бүх зүйл Монголд ашиггүй болсон. Тавантолгойн хувьцааны 2.5-хан хувийг Засгийн газар эзэмших төсөл боловсруулсан байна" гэж мэдэгдсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ярилаа. Монголын ард түмэнд ашиггүй ийм гэрээ хийснээс Тавантолгойн ордыг төр өнөөгийн зарчмаар нь ажиллуулсан нь дээр хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм.
Тиймээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монгол Улсын сайд М.Энхсайханд Тавантолгойн асуудлаар асуулга тавьжээ. УИХ дахь АН-ын бүлгийнхэн Тавантолгойн асуудлаар М.Энхсайхан сайд, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь зэрэг хүмүүсээс мэдээлэл авсан. Тэд энэ гэрээний асуудалд нухацтай хандаж байгаа бөгөөд байр сууриа нэгтгээгүй байгаа аж.
Блумбергийн сайтад "Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчдын нэг ММС компани санхүүгийн гүн хямралд орсон. Тавантолгойн гэрээ ашигтай болбол хямралаас гарна" гэсэн мэдээлэл гарчээ. Засгийн газар "Энержи ресурс"-ийг санхүүгийн хямралаас гаргах гэж гэрээ хийж болохгүй гэлээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/