Нобелийн шагнал хүртээгүй ч онолын физикийн нэрт эрдэмтэн, хар нүхний онолоор олонд танигдсан Стивен Хокинг хүн төрөлхтнийг 1000 жилийн дотор сансрын уудамд амьдрах хэрэгтэй, үгүй бол дэлхийдээ мөхөх болно гэжээ.
Магадгүй Заян нэг ертөнцөд нь одоо ч хамтлагаасаа гараагүй байхад, нөгөө нэгт нь асуулт асуусан чамтай гэрлээд, хүүхэдтэй болчихсон байгаа
Тэрээр “Бид ирээдүйн хүн төрөлхтний тусын тулд сансрын уудмыг эзэгнэх ёстой. Миний бодлоор бид энэ хэврэгхэн гаригаас явахгүйгээр 1000 жилээс илүү тэсэхгүй” гэсэн байна.
Тэрээр Кембриж дэх өөрийн ажлын өрөөнөөсөө холограф ашиглан Сиднейн дуурийн театрт хоёр илтгэл тавьжээ. Харин илтгэлийнхээ төгсгөлд “Дээшээ одод тийш хар, доошоо хөл доорхоо битгий хар” гэсэн юм.
Үүнээс өмнө тэрээр хүн төрөлхтөнд заналхийлж байгаа нэг том хүчин зүйл бол хиймэл оюун ухаан гэж хэлж байв. Тэрчлэн өнгөрсөн хоёрдугаар сард амьдралаа баталгаатай болгохын тулд хүмүүс өөр гаригуудыг колоничлох ёстой гэсэн билээ.
Илтгэлийн хамгийн сонирхолтой хэсэг нь үзэгчдийн дундаас нэг эмэгтэй “One Direction хамтлагийн дуучин Заян хамтлагаасаа гарсан явдлыг одон орны ухаанаар тайлбарлаач” гэсэн асуулт байв.
Харин Хокинг хариуд нь “Бидний зэрэгцээ орших ертөнцүүд хязгааргүй боломжоор дүүрэн. Магадгүй Заян нэг ертөнцөд нь одоо ч хамтлагаасаа гараагүй байхад, нөгөө нэгт нь асуулт асуусан чамтай гэрлээд, хүүхэдтэй болчихсон байгаа” гэж хариулжээ.
Эх сурвалж: timesofindia.indiatimes.com