-GoGo news agency гэр бүлийн хүчирхийллийн эсрэг-
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнийг таслан зогсооход хувь нэмрээ оруулахад чиглэсэн цуврал нийтлэл маань энэ чиглэлээр иргэдтэй хамгийн ойр ажилладаг ХАМТАРСАН БАГ-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ойлголт өгч, хүчирхийлэлд өртөгсөд эдгээр мэргэжилтнүүдээс ямар бодит тусламж авах боломжтойг мэдээлэх зорилготой билээ.
Хамтарсан баг нь хороо болгонд ажилладаг бөгөөд тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, хэсгийн ахлагч, сургуулийн нийгмийн ажилтан гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй байдаг талаар бид өмнөх ХОРОО гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар үүрэгтэй ажилладгийг ТА МЭДЭХ ҮҮ? нийтлэлээрээ хүргэж байсан.
Энэхүү нийтлэлээрээ сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн нийгмийн ажилтны ажил үүргийн талаар хүргэж байна.
50-р сургуулийн нийгмийн ажилтан Р.Онон: СУРАГЧИЙН ХУВИЙН НУУЦЫГ ЗАХИРАЛ Ч МЭДЭХ ЁСГҮЙ
Бид Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 50 дугаар бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан Р.Ононтой уулзлаа. Тус сургуульд дүүргийн 5,6-р хороонд оршин суудаг хүүхдүүдийг хамруулах ёстой ч Нисэх, Яармаг, Ургах наран хороолол гэх мэт бусад дүүрэг, хол газраас ирж суралцдаг хүүхэд олон байдаг гэнэ.
Тус сургууль нь нийт 1830 сурагчтай, харин тэднээс 407 нь л Чингэлтэй дүүргийн тойргийн хүүхдүүд аж. Тиймээс хамтарсан багаар ажиллах хүндрэлтэй болдог гэнэ.
Учир нь 1400 гаруй хүүхэд өөр дүүргийн өөр хамтарсан багт харъяалагдах тул тухайн багтай хамтарч ажиллаж, холбоо тогтоох бэрхшээлтэй болдог байна. Иймд шаардлагатай тохиолдолд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхдийн утас 108, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд хандаж мэдээллийг өгдөг. Харин дүүргийнхээ хүүхдүүдэд боломжоороо хүрч ажиллахыг хичээдэг гэлээ.
Анги удирдсан багш хүүхдүүдэд өдөр бүр анхаарал тавьж ажиглан, сэжигтэй тохиолдолд нийгмийн ажилтанд мэдэгдэх ёстой
Хүүхэдтэй өдөр тутам харьцдаг хүн бол анги удирдсан болон хичээл ордог багш байдаг. Тухайн сурагч хичээлдээ ирэхгүй байгаад анги удирдсан багш хариуцлагатай хандаж, олон өдрөөр ирэхгүй, сэжигтэй тохиолдолд нийгмийн ажилтандаа ханддаг байна.
Багш нар хүүхэд биедээ хөхөрсөн, шалбарсан байгаа эсэхийг харж анзаарч, хэвийн бус тохиолдолд тухайн хүүхдээс “Миний хүү яасан?” гээд хөнгөхөн асуугаад нүд рүү нь харж байх хэрэгтэй. Хүүхдийн нүд худлаа хэлдэггүй” гэж Р.Онон хэллээ.
Тэрбээр одоогоор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нэг асуудлыг шийдвэрлүүлж, нэг асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэнэ.
Шалгагдаж байгаа хэргийн хувьд анги удирдсан багш мэдээлэл өгч, улмаар нийгмийн ажилтан Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Хүүхдийн утас 108-д хандаж хүүхдийг тухайн хүчирхийлэгчээс тусгаарлуулжээ.
Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхэдтэй ганцаарчлан уулзаж, нууцлалыг чанд хадгалдаг
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхэдтэй ганцаарчлан ярилцаж, улмаар ар гэрийнхэн, найз нөхөдтэй нь уулзан, хаана амьдарч юу хийдэг талаар нөхцөл байдлын үнэлгээ гаргаж, энэ байдлаас гаргахад ямар арга зам байгааг хүүхэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх алхмаа хийдэг байна.
Нөхцөл байдлаас шалтгаалж цагдаагийн байгууллагад хандах эсэхээ шийддэг гэнэ. Цагдаагийн байгууллага шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд ар гэр, хамаатан садантай нь уулзах шаардлага байхгүй, учир нь цагдаа энэ ажлыг хийдэг байна.
Тийм байдалд орсон хүүхэд анги хамт олныхоо дунд эвгүй байдалд орох, гадуурхагдах тохиолдол гардаг эсэхийг асуухад “нууцыг чанд хадгалдаг учир тийм зүйл гардаггүй, захирал ч мэдэх ёсгүй. Томоохон асуудал үүссэн тохиолдолд захирал ерөнхий тойм л мэдэж байхаас нарийн асуудлыг нууцлах ёстой.
Мөн багш нар өөр хоорондоо сурагчийн асуудлыг ярьж болохгүй, хувь хүний нууцыг маш сайн хадгалах ёстой. Энэ нь зөвхөн багш, нийгмийн ажилтан хоёрын дунд л байдаг нууц бөгөөд миний зүгээс мэдээллийг тараахгүй байх тал дээр маш сайн анхаардаг” гэж нийгмийн ажилтан Р.Онон хэллээ.
Нэг сурагч өөрөө шүүхэд хандаж, хүчирхийллээс ангижирч чаджээ
Ерөнхий боловсролын сургуулиудад гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт олгох хичээл орж, шаардлагатай тохиолдолд хэнд хандах, ямар арга хэмжээ авах тухай сургалт лекц явуулдаг байна.
Сурлагадаа маш сайн, хичээлээ нэг ч тасалдаггүй, гаднаас нь харахад хэн ч түүнийг хүчирхийлэлд өртсөн гэж хэлэхээргүй нэгэн сурагч ар гэртээ аавынхаа хүчирхийлэлд өртдөг байжээ. Тэрбээр өөрийн биеэр ээжийнхээ өмнөөс аавыгаа шүүхэд өгч, өмгөөлөгчид хандан асуудлаа шийдэж чаджээ.
Сурагч ямар нэг байдлаар гэр бүлийн болон үе тэнгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд юуны өмнө анги удирдсан багш, нийгмийн ажилтандаа хандах хэрэгтэй.
Харин хүчирхийлэл үйлдэгч танил талаа ашиглан ангийн багшийг дарамтлах тохиолдол гарчээ. Тийм үед нийгмийн ажилтан “Багш буруугүй. Би мэдээлэл өгөх бололцоогүй, яагаад гэвэл цагдаагийн байгууллагаас шийдэгдээгүй байна” гэсэн хариултыг өгсөн байна. Нийгмийн ажилтан тухайн хэрэг шийдэгдэж дуустал бичгээр баримтжуулж, тэмдэглэж байх хэрэгтэй гэв.
Хэсгийн байцаагчийн ажил хариуцсан ахлах байцаагч Б.Гүнчин-Иш: ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ГЭРТЭЭ ОЧИХ, ГЭРИЙНХЭНТЭЙ НЬ УУЛЗАХЫГ ХОРИГЛОХ ТОХИОЛДОЛ БИЙ
Цагдаагийн хэлтэст хоногт иргэдээс 70-90 дуудлага ирдэг. Нэг хороонд 3-4 дуудлага ирдэг бол хүн амын нягтрал ихтэй хороодод 10 орчим дуудлага ирэх ч бий. Үүний ихэнх хувь нь ар гэрийн болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлагууд эзэлдэг гэнэ.
Дуудлага хүлээн авсан алба хаагч очиж хохирогчтой уулзан, гэр бүлийн хүчирхийллийн тухай тестээр асуулга авч, нөхцөл байдлыг үнэлдэг байна. Мөн дуудлага өгсөн хүнтэй цагдаа нар уулзаж, гарын үсэг зуруулснаар энэ дуудлага мэдээлэл нь орхигдож хаягддаггүй байна.
Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл нийгэмд сайн хүрч байгаатай холбогдуулан хохирогч хүчирхийлэлд өртөөд байгаа гэдгээ мэдэрч ойлгон, цагдаагийн байгууллагад хандаж, эрхээ хамгаалуулах хэрэгтэй гэдгээ сайн мэддэг болжээ. Үүний үндсэн дээр энэ талын дуудлага тогтмол өсч байгаа гэж Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагчийн ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Гүнчин-Иш хэллээ.
Хүчирхийлэл үйлддэг нь тогтоогдвол шүүхээс ЭРХ ХЯЗГААРЛАХ арга хэмжээ авдаг
Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг заавал саатуулж, эрүүл болсных нь дараа ар гэрийнхэн нь гомдол нэхээгүй тохиолдолд захиргааны журмаар баривчлах эсвэл торгодог байна.
Харин гэрийнхнийх нь өгсөн асуулгаар хүчирхийлэл үйлддэг нь тогтоогдвол хорооны хамтарсан багийн хурлаар хэлэлцэж, шүүхээр оруулдаг байна. Улмаар шүүхээс тухайн хүчирхийлэл үйлдэгчид ЭРХ ХЯЗГААРЛАХ арга хэмжээ авдаг гэнэ.
Энэ нь тухайн хүчирхийлэгчийг тодорхой хугацаанд гэр орондоо очих, хохирогчтой уулзах эрхийг нь хязгаарлаж, үүн дээр цагдаагийн байгууллага энэ хүн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байна уу, эсвэл биелүүлэхгүй гэр орондоо очиж байна уу гэдэгт хяналт тавьж ажилладаг байна.
Одоогийн байдлаар тус дүүрэгт гурван хүнд эрх хязгаарлах арга хэмжээ авчээ.
Эрх хязгаарласан үед тухайн хүчирхийлэгчийг гэртээ очвол эсвэл гэрийн ойр хавьд явж байвал оршин суугчид, ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад “нөгөө хүн энд явж байна, энд харагдлаа” гэх мэтчилэн мэдээлэл өгч байх хэрэгтэй гэлээ.
Харин хүчирхийлэгчид “Хэрэв та энэ журмыг зөрчвөл дараагийн шатны арга хэмжээ авч, баривчилна” гэдгийг цагдаагийн байгууллага ойлгуулж өгдөг байна.
Арга хэмжээ авсан үед хэсгийн байцаагч зан үйлийн албадан сургалт явуулж, өдөр бүр дуудан тухайн хүний үүрэг болон холбогдох хууль тогтоомжийг бүрэн ойлгуулах тал дээр анхаардаг байна.
Ар гэрийнхэн нь гомдлоо буцаах тохиолдол гардаг
Хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь тогтоогдсон үед ар гэрийнхэн нь “үгүй, тийм үйлдэл гаргадаггүй” гэх мэтчилэн гомдлоо буцаах тохиолдол олон гардаг. Дуудлага өгөхөд цагдаагийн алба хаагч очиж арга хэмжээ авах гэхээр саад болж, хэсгийн байцаагчийн ажилд хүндрэл учруулдаг байна.
Хүн хүчний хүрэлцээ багатай байдаг
Нэг хороонд нэг хэсгийн байцаагч, нэг олон нийтийн цагдаа ажилладаг тул хүн хүчний хүрэлцээ муу байдаг талаар Цагдаагийн хошууч Б.Гүнчин-Иш хэллээ. “Гэхдээ бид хүрэлцэхгүй байна гээд ажлаа хаядаггүй. Өдөр шөнөгүй зүтгэж байна. Цаашид бүтэц орон тоог нь нэмбэл энэ чиглэлийн ажлуудад ахиц гарна” гэлээ.
Өрхийн нийгмийн ажилтан О.Сугараа: ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙХ ҮЕДЭЭ ӨВЧТӨНИЙГ САЙТАР АНЗААРАХ ХЭРЭГТЭЙ
Чингэлтэй дүүргийн 5,6-р хорооны Эрүүл мэндийн нийгмийн ажилтан О.Сугараагаас товч тодруулга авлаа.
Өрхийн эмч нар оршин суугчиддаа үзлэг хийж байх үедээ хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай, гадны нөлөөтэй шарх сорви байгаа эсэхийг анзаарч харж, хэрвээ тийм зүйл ажиглагдвал яагаад ийм болсон эсэхийг нь асууж лавлах ёстой гэнэ.
Мөн эмч нар гэрээр үзлэг хийж явахдаа хүчирхийлэлтэй байж болзошгүй айл өрхийг тандаж, хорооны нийгмийн ажилтандаа мэдээллийг дамжуулж, хамтарч ажилладаг байна.
Иймд хүчирхийлэлд өртсөн бол та юуны өмнө хэсгийн байцаагч, хорооны нийгмийн ажилтандаа хандан шаардлагатай тусламж үйлчилгээг авч, өөрийн болон үр хүүхдийнхээ амар амгалан, тайван амьдралыг бий болгохыг хүсч байна.
Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг narantsatsral@mongolcontent.mn хаягаар илгээнэ үү.