Нийслэлийн хэмжээнд 27 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Тэдэнд 20 мянган суудал буюу 350 анги шинээр нээх шаардлагатай.
Хонхны баяраар оюутнууд өөрсдөө хэв журам сахиулна
Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Боловсролын газрынхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийнхан төгсөлтийн баяраа тэмдэглэх гэж буйтай холбогдуулан дээрх байгууллагууд хамтран эрдмийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж гаргажээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүдийн хэлтэст найман чиглэл бүхий зөвлөмж хүргүүлсэн байна. Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярыг архигүй зөв зохистой тэмдэглүүлэх, заасан тодорхой байршлуудад автобус, унаагаа хэрхэн байрлуулах зэргийг зөвлөмжид тусгажээ.
Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас Чингисийн талбай, Зайсан толгой, Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд зэрэг газарт зогсоолын талбай гаргасан байна. Хонхны баяраар замын ачаалал эрс нэмэгддэг учраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг тухайн сургуулийн удирдлагуудад анхаарууллаа. Мөн оюутан, сурагчдыг зорчуулах тээврийн хэрэгсэлдээ дүгнэлт гаргуулах шаардлагатайг Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, хурандаа Ц.Ариунболд сануулсан юм.
Монголын оюутны холбооноос их, дээд сургуулиудад оюутан цагдаа ажиллуулж, хэв журам сахиулах болсноо хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа.
Харин нэг, тав, есдүгээр ангийн хүүхдүүдийг хонхны баяр тэмдэглэхийг хориглосон талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэллээ. Зөвхөн төгсөх ангийнхан эрдмийн баярыг тайлант өдөрлөг хэлбэрээр сургуулийнхаа байранд зохион байгуулах хэрэгтэй гэдгийг онцлов.
Цэцэрлэгийн төгсөлтийн баяр тэмдэглэдэг байсныг болиулсан байна. Түүнчлэн бүх сургуулийн хонхны баярыг нэг өдөр зохион байгуулахыг дүүргүүдэд даалгажээ. Нийслэлийн хэмжээнд энэ жил 6000 гаруй хүүхэд арванхоёрдугаар анги төгсөх юм байна. Энэ нь өнгөрсөн жилүүдийнхээс гурав дахин бага тоо аж. Харин эсрэгээрээ нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо хэт олон байгааг Ц.Отгонбагана дарга хэллээ. Тэрбээр “2015 оны намар нийслэлийн сургуулиудад 27000 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ гэсэн тооцоо гаргасан. Есдүгээр ангийг 20500 хүүхэд төгсөнө. Эдний тодорхой хувь нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцана гэж үзвэл шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдэд 20 мянган суудал бэлтгэх хэрэгтэй болсон. Мөн нэгдүгээр ангийн 350 бүлэг нэмэгдэх судалгаа бий. Боловсролын тухай хуульд нийслэлийн Боловсролын газар хамран суралцах тойргийг тогтоодог.
Энэ нь харьяа газрынхаа сургуульд хүүхдээ оруулахыг хэлж байгаа юм. Олон хүүхэд нэгдүгээр ангид элсэхээр байгаа учраас сургуулиуд бүртгэл явуулахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн хаяг, байрных нь гэрчилгээг шалгана. Цахим машинаас хорооных нь тодорхойлолтыг гаргуулж байж нэгдүгээр ангийнхныг бүртгэж байгаа. Ингэж нарийн шалгахгүй бол эмээ, өвөө гэх мэт хамаатнуудынхаа хаягаар ойролцоох сургуульдаа бүртгүүлэх тохиолдол гарч байна. Эцэг, эх асран хамгаалагчид нь хүүхдээ сонгосон сургуульдаа оруулах эрх нь нээлттэй боловч сургуулийн хүртээмжийн асуудал хүнд байгаа учраас хүүхдүүдийн хамран суралцах тойргийг тогтоосон. Өнөөдөр нийслэлийн 20 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэж байна. 60 хүүхэдтэй нэгдүгээр анги ч бий. Нэг ангид 60 хүүхэд суугаад хичээллэнэ гэдэг амаргүй. Энэ байдал эцэг, эх сургуулиа сонгож хүүхдээ өгдгөөс болсон” гэлээ.
Шилжилт хөдөлгөөний байдлаас болж маргаан гардаг учраас бүртгэлийн үеэр хаягийн тодорхойлолт зайлшгүй шаардаж буйг багш нар ч хэлсэн юм. Нийслэлийн 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат “Манай сургууль 3000 гаруй сурагчтай. Өдөрт гурван ээлжээр хичээллэдэг. Тиймээс ачаалал их байдаг. Нэгдүгээр ангид олон хүүхэд элсч байгаатай холбогдуулаад гэрийнхээ ойролцоох сургуульд хүүхдээ оруулахыг эцэг, эхчүүдэд хандаж хэлмээр байна” гэв.
Б.Гандолгор