- Та одоо яг ямар алба ажил эрхэлж байна?
- Боловсролын салбарт хүчээ сорихоор зориглоод “Энх Орчлон”Дээд сургуулийн захирлаар ажиллаж байна. Боловсрол бол эмэгтэй хүний сэтгэлд их ойр, дотно салбар. Ээж хүн бүр хүүхдийнхээ боловсрол мэдлэг, эрүүл мэндэд аав нараас илүү санаа тавьдаг. Энэ сэтгэлийг томруулж үзвэл улс орны боловсролын хөгжилд ч эмэгтэйчүүд илүү санаа тавьдаг, зүтгэдэг гэж хэлж болно.
Яагаад боловсролын бүхи й л шатанд эмэгтэйчүүд илүү хувь эзэлж, докторын зэрэг цолоороо илүүрхэж байгаа нь байгалиас заяасан үрийнхээ төлөө гэсэн эхийн сэтгэлтэй холбоотой гэж би боддог. Энэ ч утгаараа охидуудынхаа боловсролд их санаа тавьдаг. Харин одоо олны үрсийн боловсролд санаа тавих албанд ажиллаж байна.
- “Энх Орчлон” Дээд сургууль ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг вэ?
- Манай сургууль БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай сургууль. Үүсгэн байгуулагч нь Монголын сэтгэл судлалын загалмайлсан эцэг, доктор, профессор Д.Санжжав багш. Сэтгэл судлалаар тэр дундаа нийгмийн сэтгэл судлаач, хүүхдийн сэтгэл судлаач, биенесийн сэтгэл судлаач, хөдөлмөрийн сэтгэл судлаач зэргээр илүү мэргэшүүлэн бэлтгэж байна.
Бид мөн халамжийн, хүчирхийллийн, хорооны, хүүхэд хамгааллын, сургуулийн, хүний эрхийн, хорихын, эрүүл мэндийн чиглэлээр нийгмийн ажилтан бэлтгэдэг. Энэ хоёр мэргэжил хоорондоо хөрвөх чадвар маш ойр. Сэтгэл судлал бол хүнийг судлах ухаан, нийгмийн ажил бол хүнтэй ажиллах ухаан гэж би ойлгодог. Ухаан гэдгийг шинжлэх ухаан талаас нь ойлгохын зэрэгцээ хүний ухаан ухамсартай ч холбон үзэж болно.Миний унаган мэргэжил сэтгүүлч ч хүнийг, нийгмийг ойлгох ухаанд үшиглэдэг, ухамсар маш их шаардсан ажил юм. Ийм учраас би энэ хоёр салбарт илүү татагдаж, нөгөө талдаа дээр хэлсэн боловсролын салбарыг эх хүзний сэтгэлээр ойлгодог учраас захирлаар ажиллаж байна.
- Үнэхээр тийм шүү. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нийгэм хөгжих тусам илүү үнэтэй, сэтгэл судлаач хүн хувь хүн, гэр бүл, хамт олонд илүү хэрэгтэй болж байна даа.
- Тиймээ. Нийгэм хөгжих тусам хүний бие бялдрын болоод сэтгэхүйн хөгжил илүү хурдацтай байдаг гэдэг дээ. Хөгшчүүл, эмээ өвөө нар “Манай ач, зээ нарын ухаан маниасаа илүү байх юм. 2 настай хүүхэд л надаас илүү сэтгэх гээд байна” шүү гэж өөр хоорондоо ярьдаг.
Энэ бол нийгмийн хөгжлийн л үр нөлөө юм уу даа. Тэгэхээр хүүхдийн сэтгэл судлаач бол маш онцгой, сонирхолтой мэргэжил байх нь. Бас хэзээ ч зах зээл дээрээс шахагдахгүй ажил гэж болно. Манай сургуулийн сэтгэл судлалын багш нар Хорих анги дээр очиж хоригдлуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хэдийгээр гэмт хэрэгтэн ч гэсэн гэмшиж байгаа сэтгэл зүрхийг нь сэтгэл заслын аргаар тайвшруулах, тухайн орчин нөхцөлдөө хэрхэн дасч нэг нэгнээ хүндэлж амьдрах уу, маргаашдаа хэрхэн итгэхүү гээд хүн ёсы зөвлөгөө өгнө гэдэг тэр хүмүүст ус агаар шиг хэрэгтэй зүйл.
Манай сургууль мөн Нийгмийн ухааны багш, Нягтлан бодох бүртгэл, маркетингийн менежмент, Компьютер программ хангамж, Солонгос хэлний орчуулагч чиглэлээр элсэлт авч мэргэжилтэн бэлтгэдэг. Хэдийгээр эдгээр мэргэжлийн ажлын байр багагүй ч энэ чиглэлээр сургалт явуулдаг маш олон их, дээд сургууль байна. Тэгэхээр бидний өмнө өрсөлдөх чадвараа илүү дээшлүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
- Тэгвэл өрсөлдөх чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ?
- Манай сургуулийн эрхэм зорилго мэдлэгт суурилсан нийгэмд ажиллах, хөрвөх чадвартай, хүнлэг, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэг. Мэдлэгт суурилсан нийгэм гэдгийг бид Монгол Улсын хөгжлийн тулгуур нь боловсрол, тэр дундаа өндөр боловсролтой иргэдийн хүч юм гэж үзэж байгаа. Энэ үүднээс өндөр мэдлэг чадвартай, ёс суртахуунтай багш нараар оюутнуудад мэдлэг олгохыг их чухалчилж байна.
Багш нар тасралтгүй хөгжиж байж, оюутны хөгжил, мэдлэг боловсролын тухай яриа бодитой болно. Нөгөө талд багшийн үүрэг бол оюутанд мэдлэг олгохын зэрэгцээ тэднийг төлөвшүүлэх, нийгмийн хариуцлагатай хүн болгоход анхаарч ажиллах ёстой гэсэн зарчмыг бид барьдаг. Ний нуугүй хэлэхэд, ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн ихэнхи нь бие хүн болж төлөвшөөгүй байж оюутны амьдрал руу орж байна. Харин сүүлийн жилүүдэд БСШУЯ ерөнхий боловсролын хүүхдүүдийн хөгжил, төлөвшил рүү хандсан бодлого явуулж байгаа нь үнэхээр зөв юм.
- Сүүлийн үед их, дээд сургуулиуд сургалт-үйлдвэрлэл-эрдэм шинжилгээ хосолсон үйл ажиллагаа явуулах талаар их ярьж байна. Танай сургуулийн хувьд?
- Танхимд суугаад лекц сонсохын зэрэгцээ олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэл дээр ажиллах, цаашлаад судлагаа, шинжилгээний ажил хийх нь дээр ярьсан өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх хамгийн чухал хүчин зүйл юм. Энэ тал дээр дэвшил гаргахын тулд дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад түлхүү анхаарч байна. Жишээ нь, нягтлан бодогч мэргэжлээр төгсөгч маань суралцах хугацаандаа 2 удаа дадлага хийдэг.
Тэд юу сурдаг вэ гэхээр нэг байгууллагын ерөнхий нягтлангийн туслах буюу бичиг цаас зөөх, үдэх төдийхөн хийсээр ирдэг. Төгсөөд нэг байгуулагад ороод шууд цалин бодох чадвар тэдэнд байна уу? Нягтлан бодох бүртгэлийн программ дээр оюутан байхдаа ажиллаж чадаж байна уу? Үүнд бид анхаарч зарим хувийн хэвшлийн байгууллагатай гэрээ хийн оюутнаа дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Оюутан мэдлэг, чадвартай байвал тухайн байгууллага төгсөхөөр нь ажиллуулвал мөн сайхан аа. Ирэх намар бид цэцэрлэгийн багш, бага ангийн багш бэлтгэхээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ БСШУЯ-нд хүргүүлсэн. Хэрэв хүсэлт маань биелэгдвэл Цэцэрлэгийн багшаа хос дипломтой төгсөхөөр БНСУ-ын “Sky power” компанитай хамтран ажиллах болж байна. Манай сургуулийн оюутан 2 курстээ Солонгос улсын цэцэрлэгт очиж ажиллангаа суралцах юм.
Тэдний сургалтын хөтөлбөр нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, дуу хөгжим, математик, хөдөлгөөнт гимнастик гэсэн 4 чиглэлээр хүүхдийг хөгжүүлдэг юм байна лээ. Ерөнхийдөө манай улсын бодлоготой нийцэж байгаа. Нэг ялгаа байгаа нь багшийн хүүхэдтэй ажиллах арга барил, цэцэрлэгийн материаллаг орчин нь л өөр санагдсан.
Ийм газар манай оюутнууд дадлага хийгээд илүү чадавхжаад авах нь л бидний хамтын ажиллагааны гол зорилго юм. Ингээд ярьвал зөндөө зүйл байна. Гол санаа маань оюутны танхимаар олгодог боловсролыг үйлдвэрлэл, эрдэм шинжилгээтэй холбоё л гэж байгаа юм.
- Та түрүүн оюутны бие хүний төлөвшлийн талаар ярьсан. Төлөвшлийг дунд сургуульд нь илүү анхаарвал зөв юм биш үү?
- Уг нь тийм. Бүр цэцэрлэгээс нь дунд сургууль төгстөл тасралтгүйгээр төлөвшлийн, амьдрах ухааны, хүрээлэн буй орчинтойгоо харьцах чиглэлийн боловсрол, төлөвшлийг өгч чадвал их, дээд сургуулийн оюутан болсон үедээ санаа зовох зүйлгүй. Нэг ёсондоо өөрийн амьдралын зорилгоо, амьдрах утга учраа бүрэн мэдэрсэн хүн дээд боловсрол эзэмшихдээ л илүү анхаарна.
Гэтэл өнөөдөр амьдрал дээр өөр байна. Эцэг эх, багш, сургуулийн холбоо, хамтын ажиллагаа сул байна. Эцэг, эх хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь төлчихөөд л санаа нь амардаг. Манай сургууль Эцэг эхийн холбоо байгуулахаар ажиллаж байна. Энэ холбоо ирээдүйн чадварлаг мэргэжилтний төлөө сургууль, багш, хүүхэдтэйгээ хамтран ажиллана. Нөгөө 40 хүрчихээд л ээж ааваараа тэжээлгэдэг “эрх хүүхдүүд”-ийг бид төгсгөмөөргүй байна.