“Эрдэнэс Таван толгой” компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбаттай ярилцлаа.
-“Эрдэнэс Таван толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болж байгаа. Ямар асуудал хэлэлцэх вэ?
-Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар өнгөрсөн оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг авч хэлэлцдэг.
-Үндэсний аудитын газрын шалгалтаар танай компанид ямар зөрчил илэрсэн бэ?
-Манай компани жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулдаг. 2013 онд Үндэсний аудит, өнгөрсөн оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар олон улсын аудитын байгууллагатай хамтран шалгалт хийсэн юм. Өнгөрсөн жил 2012, 2013 онд санхүү нягтлан бодох бүртгэлийнхээ бодлогын баримт бичгийг олон улсын стандартад нийцүүлэн гаргаж, мөрдлөг болгож ажилласан.
Газраар тээвэрлэлт хийж байгаа манайхны хувьд есөн хувь өндөр үзүүлэлт
Тиймээс энэ тал дээр ямар нэг сөрөг дүгнэлт гараагүй. Бид компанийнхаа хэмжээнд шийдвэрлэж болох асуудлыг аудитын зөвлөмжийн дагуу шийдсэн.
Харин уурхайн зүүн цанхид олборлолт явуулж буй Австралийн “ТТJVCO” компанийн гэрээний асуудлыг манайх дангаараа шийдэж чадахгүй. Хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийн төвшинд шийдэх учраас өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байна.
Өртөг зардалд хяналт тавиагүй гэх асуудал гарч буй. Мөн “Чалко” компанийн өрийг шийдвэрлэхийг аудитынхан зөвлөсөн. Энэ нь Засгийн газрын төвшинд шийдэгдэх учраас бид дангаараа шийдэх боломжгүй. Дээрх хоёр зүйлээ сайжруул гэсэн зөвлөмжийг аудитын байгууллагаас өгсөн. Мөн аудитынхан шилэн дансны тухай мэдээллээ ил тод болгохыг зөвлөсөн. Бид энэ дагуу таван сая төгрөгөөс дээш бүхий л орлого, зарлага, борлуулалтыг цахим хуудастаа байршуулж байгаа.
-Төрийн өмчит компаниуд ихэнх нь алдагдалтай ажилладаг. Харин танайх өнгөрсөн жил 30 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Санхүүгийн ямар менежмент хийв?
-Дэлхийн зах зээл дээр 2012 оны сүүлчээс нүүрсний үнэ унаж эхэлсэн. Одоо ч буурсаар байна. 2013 онд манай компани 156 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байв.
Харин өнгөрсөн онд энэ тоо 400 тэрбум төгрөг болж нэмэгдэж өмнөх жилийнхээс 2.6 дахин өссөн байна. Манай компани харьцангуй шинэ. Эхний хоёр жил үйл ажиллагаа жигдэрч, 2014 оноос үр дүн нь харагдаж эхэлсэн. Үүнийг борлуулалтын орлогоос тодорхой харж болно. Мөн 2013 онд үндсэн үйл ажиллагаанаас 28.8 тэрбум төгрөгийн ашиг олсон. Энэ тоо өнгөрсөн онд 28.5 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, жил дараалан ийм хэмжээний ашигтай ажиллалаа. Бид үр ашигтай байх үүднээс бүхий л зардлаа хэмнэсэн юм. “Эрдэнэс Таван толгой”-н уурхайн Зүүн цанхид Австралийн “ТТJVCO” компани ажиллаж байна. Энэ компанийн хамгийн эхний гэрээ өмнө нь хийгдсэн байсан.
Уг компанийн болон Хятадын “Чалко”-гийн гэрээний асуудал өнөө хэр шийдэгдээгүй явж байгаа. “ТТJVCO” компанийн гэрээ манайд нэлээд хүндрэлтэй байхаар хийгдсэн. Дээрх хоёр компанийн гэрээнээс болж манай үйл ажиллагаа нэлээд доголдож байсан. Уул уурхайн компанид зардлыг тооцох хэд хэдэн арга бий. Австралийн “ТТJVCO” компанитай бодит зардал буюу тухайн компанийн гаргасан бүхий л зардлыг хүлээн зөвшөөрөх гэрээтэй. Бид тэдний зарцуулалтад хяналт тавих маш хүнд. Тиймээс өнгөрсөн оны долдугаар сараас тус компанийн гэрээнд өөрчлөлт оруулахаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа. Харин баруун цанхид манай дотоодын олборлогч компаниуд ажиллаж байна. Эдний зардал олборлосон хэмжээгээрээ байдаг учраас маш хэмнэлттэй, бодитой.
-Танай компани цаашид өөрийн хүчин чадлаараа ажиллаад явах боломж бололцоо хэр байна вэ. Жил дараалан ашигтай ажилласан нь ийм боломж бийг илтгэх үү?
-Энэ бизнест шинэ компани “тоглож” байгаа учраас үр дүн нь 3-4 жилийн дотор гарахгүй. 2013, 2014 оноос үйл ажиллагаа маань сайн гарсан нь энэ оны эхний улирлын тайлангаас харагдлаа. Учир нь, 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаар манай компанийн үйл ажиллагааны ашиг 34 тэрбум, цэвэр ашиг нь 3.3 тэрбум төгрөг байна. Хэдийгээр валютын ханшийн зөрүү гарсан ч ийм хэмжээний цэвэр ашигтай ажиллаж байна гэдэг цаашид манай компанийн үйл ажиллагаа доголдохгүй байна гэсэн үг. Жил ирэх тусам компанийн маань менежмент сайжирч байгаа нь харагдаж байна.
-Хятадын импортын нүүрсний зах зээлийн хэчнээн хувийг хангаж байна вэ. Нүүрсний салбар уналттай байгаа ч цаашид одоогийн амжилтаа ахиулаад явах боломжтой гэж харж байна уу?
-Манайх Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байгаа юм. 2014 онд энэ тоо 34 хувь болж өсч байв. Манай компанийн олборлосон нүүрс Хятадын нүүрсний зах зээлийн есөн хувийг хангаж байна. Газраар тээвэрлэлт хийж байгаа манайхны хувьд есөн хувь маш өндөр үзүүлэлт шүү.
Үлдэх 175 тэрбум нь Хятадын “Чалко“ компанийн өр. Манайх хүндэрсэн зүйл байхгүй
-Та “Эрдэнэс Таван толгой” компани ашигтай ажиллаж байна гэж ярилаа. Гэтэл алдагдалтай, өртэй байгаа гэсэн мэдээлэл байсхийгээд гардаг. Үүнд та тайлбар хийхгүй юу?
-Компани үүсэн байгуулагдсан үеийг үүнтэй холбож ярихаас өөр аргагүй. “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх 416 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авсан. Зээлээс тухайн үед компани тодорхой хэмжээний зардлаа авсан. Тиймээс 416 тэрбумыг бүрдүүлэхийн тулд арилжааны банкнуудаас нэмж 90 сая ам.долларын зээл авсан байдаг юм. 2012 оны сүүлч гэхэд Хятадын “Чалко” компани болон арилжааны банкнуудад төлөх зээл хугацаа хэтэрч, алданги торгуульд ногдож эхэлсэн. Тиймээс алданги, торгуулийг арилгахын тулд манайх Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авсан.
Үүгээр арилжааны банкны зээлийг алдангитай нь төлөхөд 123 сая ам.доллар хүрсэн байв. Мөн туслан гүйцэтгэгч компаниудад 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсныгаа барагдуулсан. Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгө манай компанийн үндсэн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй. Тухайн үеийн 200 сая ам.долларыг одоогийн ханшид хөрвүүлэхээр 76.5 тэрбум төгрөгийн алдагдал ханшийн зөрүүнээс манай компани хүлээгээд байгааг тайланд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, 2014 онд манай компани үндсэн үйл ажиллагаанаасаа ашигтай ажилласан ч ханшийн зөрүүнээс үүссэн бодит бус буюу хэрэгжээгүй ханшнаас 64.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Түүнчлэн манайх улсад татварын илүү төлөлттэй нийлээд 156.7 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.
-Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой”-гоос хамаараагүй ханшийн зөрүүнээс үүссэн алданги танай өрд тооцогдоод явж байгаа гэсэн үг үү?
-2014 оны тайлангаас харахад, манай компани 395 тэрбум төгрөгийн авлагатай. Ихэнх нь “Хүний хөгжил сан”- гаас авах авлага эзэлж буй юм. Манай компанийн богино хугацааны өр 182 тэрбум төгрөг байгаа. Үүний 70 тэрбум нь манай компанид урьдчилж орж ирсэн борлуулалтын орлого юм. Бид гэрээ хийгээд урьдчилаад мөнгөө аваад нүүрсээ тээвэрлэж байгаа гэсэн үг. Үлдсэн 70 тэрбум төгрөг нь туслан гүйцэтгэгч компаниудад өгөх юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаар 903 тэрбум төгрөгийн өр төлбөр байгаа ч 182 тэрбум төгрөг нь дээр дурдсан төлбөр юм. Харин 536 тэрбум төгрөг нь Хөгжлийн банкны зээл. Энэ манай компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлсэн мөнгө юм. Үлдэж байгаа 175 тэрбум нь Хятадын “Чалко” компанийн өр. Манайх өр авлагадаа дарагдаад хүндэрсэн зүйл байхгүй.
-Чалкогийн өрийг төлүүлэхгүй байгаа гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?
-Засгийн газрын болоод манай компанийн баг Хятадын талтай хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа. Тиймээс өр төлөх хугацаа хойшлогдоод буй юм. Манай компанийн агуулахад хоёр сая тонн нүүрс бэлэн байна. Нүүрсний агуулахууд дүүрсэн учраас бид олборлолтоо багасгаад байгаа.
Б.Түвшин