Доржийн цалин илүү ч үгүй, дутуу ч үгүй 100 мянган төгрөг. Тэгтэл сүүлийн үед захирал нь 90 мянган төгрөг өгчхөөд, үүнийхээ шалтгааныг эдийн засгийн хямрал гэдэг үгээр тайлбарладаг болов. Халж, солиогүйд нь олзуурхаад, авсан цалиндаа урамшиж, олж байгаа хэдэн төгрөгтөө тааруулаад хоол, хүнсний бүтээгдэхүүн авахаар дэлгүүр лүү чавхадлаа.
Зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ буурчээ
Ингээд л тэрбээр өмнө нь авдаг байсан бүтээгдэхүүнүүдээсээ шилж, сонгож эхлэв. Эхний ээлжид жимс авч идэхээ болихоор шийдсэн байна. Тэгэхээр жимсний худалдагчийн борлуулалт буурах нь тодорхой болов. Жимсний худалдагч өөрийн орлогодоо тааруулаад, мөн л хэн нэгний орлогыг бууруулах юм. Энэ мэтээр өрнөсөөр эдийн засаг аажимдаа хумигдаж байгаа нь захирлын тайлбарлаад байгаа үг юм л даа. Энэхүү бүдүүлэг жишээгээр эдийн засгийн нөхцөл байдлыг тайлбарлаж болохгүй ч, хар ухаанаар бодоход иймэрхүү л дүр зураг гарч ирнэ.
Ер нь Доржид өгч байгаа 90 мянган төгрөгийг захирал нь дураараа өөрчлөөд ч байгаа юм биш. Зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгө буурсанд л учир бий.
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ БУУРЧЭЭ
Монгол банкнаас өнгөрсөн гуравдугаар сарын мөнгөний тоймыг танилцуулжээ. Үүнээс харахад мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 3.2, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус бүр буурсан байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар болтлоо нэмэгдэж, ДНБ маань огцом өсөж байх 2011 он ба түүний дараах жилүүдэд Төв банк мөнгөний нийлүүлэлтээ нэмээд л байсныг уг мөнгөний тоймоос харж болно. Тодруулбал, 2010 онд мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 70 орчим хувьтай тэнцэж байв. Гэтэл өнөөдрийн байдлаар мөнгөний нийлүүлэлт (M1) хасах хувьтай тэнцсэн бол мөнгөний нийлүүлэлт (M2) тэг утга руу ойртсоор байна.
Дахиад л энгийн жишээ татъя. Нэгэнт жимсний худалдагчийн орлого буурсан учраас, тэрбээр дахин сонголт хийх нь ойлгомжтой. Тэрбээр Доржийн компаниас гаргадаг боорцгийг худалдаж авахаа больсон байна. Ингээд тус компанийн орлого төдий хэмжээгээр буурч, захирал нь шинээр авсан тоног төхөөрөмжийнхөө зээлийн хүүнд дарлуулаад эхлэв. Дахин зээлийн санхүүжилт авахаар өргөдөл гаргасан ч, банкнуудын мөнгө багассан учир санхүүжүүлэхгүй нь ойлгомжтой. Үүний дүнд Доржийн 90 мянган төгрөгийн цалин 80 мянга болж дахин буурав. Дорж жимсний худалдагчаас манжин авахаа болихоор шийдлээ.
Энэ мэтээр үргэлжилсээр зах зээл дахин хумигдана. Харин банкнууд зээлийн санхүүжилтээ бууруулсныг тоон дүн батална. Тодруулбал, мөнгөний нийлүүлэлт буурснаас шалтгаалж зээлийн өсөлтийн хурд саарчээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар зээлийн өсөлтийн хурд 7.8 хувьтай тэнцэж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг долоо дахин буурсан дүн юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны гуравдугаар сард зээлийн өсөлтийн хурд 54.1 хувьтай тэнцсэн.
ТӨГРӨГӨӨ ХЭВЛЭЭД БАЙЖ БОЛОХ УУ
Дэлхий даяар валютын дайн зарлаад, нэг нь ашиг хийгээд нөгөөх нь алдагдал хүлээж байна. Тухайлбал, япончууд мөнгөний зөөлөн бодлого баримталж, иенээ үйлдвэрлээд эхэлсэн. Тус улс дефляцийн эрсдэлээс гарахын тулд ийн мөнгө хэвлэж байгааг шинжээчид онцолдог. Гэхдээ үүний дүнд эдийн засгаа тэтгэж, “Toyota” зэрэг компанийнхаа өрсөлдөх чадварыг нэмж байгаа юм. Тэд ч ашигтай ажилласнаа дэлхий даяар зарлаж, БНСУ-ын компаниуд гомдол гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, “Toyota”-гийн өрсөлдөх чадвар өсөөд, “Hyandai”-гийнх буурсан хэрэг. Тиймээс ч, БНСУ-ын Төв банк мөнгөний зөөлөн бодлого баримталж, вон хэвлэх аянд нэгдсэн юм.
Харин манай инфляцын хэмжээ сүүлийн жилүүдэд хоёр оронтой тооноос буулгүй давхисан. Он гарсаар л нэг оронтой тоонд шилжиж, 9.8 хувьтай тэнцэж байгаа билээ. Энэ жил долоон хувьд хүрэх төлөвтэй гэж Монгол банкнаас таамаглаж буй.
Төв банкныхан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зарлаад ч, инфляц зорилтот найман хувьдаа хүрээгүй. Тэгтэл энэ онд мөрөөдлөө давуулан биелүүлэх шинжтэй шүү. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд Доржийн цалинг 80 мянган төгрөг болтол бууруулах шаардлага бий юү гэдэг асуулт үлдлээ.
Э.Хулан