Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэнд спортын яамтай хамтран 2 жил тутамд зохион байгуулж буй “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН 3 ДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН” эхэллээ.
Зөвлөлгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл 21 аймаг, нийслэлийн 320 гаруй төлөөлөгч оролцож байна.
Та бид эрүүл мэндийн салбар гэхээр л эмч сувилагч гэх хэдхэн хүнээр төлөөлүүлэн ойлгодог. Гэтэл та бидний эрүүл энхийн төлөө эмнэлгийн байгууллагад арын хүнд хүчир албанд ажиллаж яваа галч, манаач, слесарь, нярав нягтлан, асрагч, эмнэлгийн тогооч, түргэний жолооч гээд тэр бүх хүмүүст тулгамдсан асуудал их байгаа юм.
Тухайлбал эмнэлгийн асрагч, жолооч нарын хувьд ачааны хүндийг үүрдэг ч хамгийн бага цалин авч ажиллаж байдаг хүмүүс. Тиймээс энэ салбарын дээрх үйлчилгээний ажилчдын цалинг эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалингийн сүлжээнд ойртуулан нэмэгдүүлэх буюу тэдний цалин хөлсийг эрүүл мэндийн салбарын цалингийн ангилал зэрэглэлд хамруулах, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тэдний нийгмийн баталгааг хангах асуудалд ялгаваргүй хандах, ажлын орчин нөхцлыг сайжруулах, ажлын тусгай хувцасаар бүрэн хангах шаардлагатай байна.
Тиймээс тэдний хөдөлмөрийн үнэмлэмжийг өсгөх, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах асуудал нэн чухал юм.