Улсын драмын эрдмийн театрын тавдугаар сарын үзвэрийн нээлт “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр тавдугаар сарын 8-наас эхэлнэ.
Тоглолт тавдугаар сарын 8, 9, 10, 13, 14, 16, 24-нд 19.00 цагаас тус тус тоглоно.
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл хэмээдэг.
Энэхүү жүжгийг найруулагч Э.Санчигдан, СТА зураач Б.Төмөрхуяг, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг нар театрын тайзнаа анх 1988 онд тавьж байжээ.
Харин энэ удаад УГЗ, найруулагч Ч.Найдандорж, зураач Б.Төмөрхуягийн хүү Т.Аянга нар орчин цагт сэргээн тавьж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Жүжигт Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, СТА Г.Амгаланбаатар, СТА Б.Болормаа, СТА Б.Нармандах, СТА.Д.Баттөмөр, СТА Ц.Цэрэнболд, СТА Г.Отгонцэцэг, залуу жүжигчин Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Б.Эрдэнэбаяр, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан нар оролцон тоглох юм байна.