“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчдын хамтарсан хэлэлцээ хэвийн үргэлжилж байгааг салбарын сайд нь онцоллоо. Энэ удаагийн хэлэлцээгээр далд уурхайн бүтээн байгуулалт, төслийн санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэн тохирох юм байна.
Далд уурхайн ажлыг эхлүүлэхийн тулд төслийн ТЭЗҮ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хоёр тал хэлэлцэж байгаа аж. Уул уурхайн сайд Р.Жигжид “Төсөл гацаад байгаа шалтгаан нь далд уурхайн санхүүжилт байсан” гэж өчигдөр мэдэгдсэн юм. Уг асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг одоо ажиллаж байгаа бөгөөд удахгүй үр дүнгээ танилцуулах бололтой.
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, өнгөрсөн сард далд уурхайн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн. Энэхүү ТЭЗҮ дээр Уул уурхайн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяраар ахлуулсан баг ажиллаж байгаа аж. Тэднээс гадна төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн мэргэжлийн 10 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг энэ ажилд хамтарч байгаа ажээ.
Б.Баяртогтох