Ерөнхий сайд Ч.Сайханбилэг багаа бүрдүүлж, танхимаа байгуулах үед “Та нарт 1.6 жилийн л “нас” бий шүү” хэмээх сануулгыг Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, олон нийтийн зүгээс өгч байсан. Гэхдээ энэ нь “Удах биш дээ ямар” гэсэн утгаар хэлээгүй.
Улс орны амин чухал асуудлыг шийдэх, шаардлагатай бол улс төрийн гол шийдвэрүүдээ гаргахад богино хугацаа бий шүү гэсэн санаа. Гэвч үнэмлэхүй олонхтой УИХ, их эвслийн Засгийн газар гол ажлаа нугалж амжаагүй байна. Хэдийгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тодорхойлсноор өөрийнх нь танхим эдийн засгийн орчныг сайжруулахад илүүтэй анхаарч байгаа ч, бусад асуудлаа орхигдуулж таарахгүй. Тухайлбал, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахад тун бага хугацаа үлдээд байна.
Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг өөрчилж батлах нь УИХ-ын ажил байтал, Засгийн газартай хамаатуулах нь юун хэмээн уншигч Та бодож магад.
Их эвслийн Засгийн газар ажиллаж буй энэ үед гүйцэтгэх засаглалын ажил УИХ-аас хамаарч, парламентаар хэлэлцэж буй хуулиуд урагшлах эсэх нь Засгийн газар дахь намуудаас шалтгаална. Тэр тусмаа үнэмлэхүй олонх буюу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр батлагддаг дэгтэй дээрх хуулиудын тухайд бүр ч хамаатай.
Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг хэрхэн өөрчилж батлах нь намуудын зөвшилцлөөс шууд хамаарах болчхоод байна. Дээрх хуулиудыг ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх ёстой. Тэгэхээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн хязгаар 2015 онтой хамт дуусна гэсэн үг.
Гэвч сонгуулийн яг ямар хууль батлах гэж байгаагаа гишүүд үнэндээ мэдэхгүй байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа “Төсөл бэлэн болсон” хэмээн мэдэгдсэн бол, МАН-аас орсон төлөөлөл түүнийг нь үгүйсгэсэн. УИХ дахь МАН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орсон Су.Батболд гишүүн “Бэлэн биш байна. Ажлын хэсгийн ахлагч ямар утгаар тийм зүйл хэлснийг мэдэхгүй. Одоо Ажлын хэсэг дахин цуглаж, хамгийн эхний төсөл дээр ярилцах ёстой. Тэгж байж яг ямар зүйлүүд дээр өөрчлөлт хийхээ ярина” гэсэн юм.
Харин гишүүдийн хувьд “Төсөл орж ирээгүй тул ямар ч ойлголт алга” хэмээн мөрөө хавчиж сууна.
ТОГТОЛЦООГ ТОХИРОВ
Гэхдээ ор тас хоосон биш бололтой. Түүхий ч гэсэн төсөл ямар байх дүн нуруу нь тодорхой болсон шиг байна. Засгийн газрыг байгуулахдаа баталсан АН, МАН-ын гэрээнд Сонгуулийн тухай хуулийг хэрхэн өөрчилж батлах талаар тохироо бий гэх. Тэр нь 2012 оны сонгуулийг зохион байгуулсан хуулийн хэлбэр ерөнхийдөө хадгалагдах юм. Тухайлбал, 76 мандатын 48-ыг тойрогт нэр дэвшигчдээс, үлдсэн 28-ыг намуудын авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилна гэсэн үг. Мажоритар, пропорционалын аль аль нь орж байгаа учраас түүнийгээ холимог тогтолцоо хэмээн нэрлээд буй. Харин нэг тойрог-нэг мандат буюу 48 тойрог 48 мандат байх юм.
Тухайлбал, Архангай аймаг өмнө нь хоёр хүнийг сонгоод, нийслэлийн Сонгино хайрхан дүүрэгт амьдардаг хүн гурван нэр дэвшигчийн төлөө саналаа өгдөг байсан бол энэ удаа тойргийн мандат хүн амын тооноос хамаарах юм байна. Сонгогчдын тооноос гадна сонгуулийн үеэр нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй байх зохицуулалтыг энд суулгаж буй. Өөрөөр хэлбэл нэг намаас нэр дэвшиж буй хүмүүс өөр хоорондоо өрсөлдөж байгаа нь зөрчил бий болгоно хэмээн намууд үзжээ.
Жишээ нь, Архангай аймаг одоо нэг тойрог хоёр мандаттай байгаа. Шинэ төслөөр хоёр тойрогтой болж, тэдгээр нь тус бүр нэг мандаттай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, одоо байгаа олон мандат нь тус тусдаа хуваагдан тойрог болох нь. Энэ бол сонгуулийн хуулиар АН, МАН-ын тохиролцоонд хүрсэн гол заалт.
ТОДОРХОЙГҮЙ ТООЛЛОГО
Тогтолцоон дээр тохирсон ч тооллогыг хэрхэн хийх нь тодорхойгүй байна. Ардчилсан нам автомат машинаар тоолохыг чухалчилж байгаа бол, МАН машинд итгэхгүй байна. Тиймдээ ч мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж, гараар тоолох саналыг гаргаад буй. Бүр тус намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр УИХ дахь бүлэг нь тогтоолын төсөл өргөн барьчхаад буй. Гэхдээ энэ бол явган улс төр төдий гэдгийг МАН-ынхан өөрсдөө ч хэлж буй. Өөрөөр хэлбэл машинаар тоолох нь мэдээж. Харин хяналтын тооллогыг хэрхэн хийх вэ гэдэг дээр санал зөрж байна.
Ардчилсан намын байр суурь бол хяналтын тооллогыг сугалаагаар хийх. Хэрэв сугалж хянасан хэсэг дээр автомат машинаас зөрсөн үр дүн гарвал тухайн тойргийн бүх саналыг гараар тоолно. Харин МАН-ынхны хувьд нэр дэвшигч санал тооллогын үр дүнд итгэхгүй, санал нэгдэхгүй байвал гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг Сонгуулийн хуульд тусгах саналтай байна.
Аль хувилбарыг сонгох нь АН, МАН-ын хооронд хийх улс төрийн тохирооноос харах л үлдлээ.
Б.Энхжаргал