-Орхон аймгаас мэдээлж байна-
Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Булган аймгуудын МХГ-ын улсын байцаагчид “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт-хүнсний аюулгүй байдал” сэдвээр бүс нутгийн хэмжээнд одоогийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, ирээдүйд авах арга хэмжээний талаар сургалт зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 2 -ны өдрүүдэд манай аймагт зохион байгуулагдаж байна.
Тус зөвлөгөөнд АЗДТГ-ын орлогч дарга Д.Энхбат урилгаар оролцож үг хэллээ. Энэхүү сургалтын үеэр хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг эрүүл ахуйн болон үйлдвэрийн зохистой дадлыг хэвшүүлэх арга зам, хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагч, хүнсний сав баглаа боодол, зарим хүнсний ногооны ургамалын өвчний талаар шинэ мэдлэг мэдээлэлээр хангах юм байна.
Сургалтанд МХЕГ-ын мэргэжилтэнүүдээс гадна олон улсын сургагч багш нар оролцож хүнсний сав баглаа боодлын материалаас хүнсэнд шилжиж, химийн бохирдол үүсэх,хүнсний бүтээгдэхүүн дэхь химийн хорт бодис, савалсан усны эрүүл ахуй, хүнсний ногооны өвчлөлтүүд зэрэг сэдвээр хичээл зааж байна.