Төрийн соёрхолт инженер Н.Нацагнямын олон улсын бүтээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн Азийн Бүтээмжийн Байгууллагаас "Үндэсний бүтээмжийн шагнал-2015" шагналыг олголоо.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар оролцож "Монгол инженерүүдийн хувьд чухал үйл явдал болж байгааг тодотгоод Азийн бүтээмжийн байгууллагаас монгол хүн шагнал авч байгаад баяртай байна" гэлээ.
Азийн Бүтээмжийн Байгууллага нь Ази-Номхон Далайн бус нутгийн орнуудын Бүтээмжийн ойлголт, хөдөлгөөнийг дэлгэрүүлэх, улмаар тухайн улс орны эдийн засаг, хөгжилд эерэг нөлөө, үр дүнг авчрах зорилготойгоор улс орнуудын Бүтээмжийн төвүүдийг дэмжин хамтарч ажилладаг билээ.
Японд төвтэй энэхүү байгууллага нь эгнээндээ 18 орны Бүтээмжийн төвүүдийг нэгтгэж чадсан томоохон байгууллага юм. Үндэсний болоод Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Бүтээжмийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус байгууллагаас Бүс нутгийн болон Үндэсний Бүтээмжийн шагналыг таван жил тутамд нэг удаа олгодог уламжлалтай.
Энэ жил үндэсний бүтээмжийн шагналаар Монгол, Тайвань, БНСУ, Тайландаас тус бүр нэг иргэнийг шагнажээ. Уг шагналыг 1979 оноос эхлэн гардуулж эхэлсэн бөгөөд нийт 76 хүн энэхүү шагналын эзнээр тодроод байгаа юм.