Турк гаралтай, Герман хагас хамгаалагч Илкай Гюндоган клубтэйгээ байгуулсан гэрээгээ сунгахгүй болсон талаар Дортмундын клуб албан ёсоор мэдэгдлээ. 2011 оноос хойш Боруссиа Дортмудын төлөө тоглож байгаа Гюндоганы гэрээ 2016 оны зун дуусгавар болох юм.
Хэрэв хар шарууд энэ зун, эсвэл ирэх өвөлдөө багтаад түүнийг үнэ хүргэж зарахгүй бол 2016 оны зун чөлөөт агент болох тоглогч багаа үнэгүй орхих бөгөөд “Роберт Левандовскигийн түүх” давтагдаж болзошгүй. Тухайн үед, 2014 оны зун Байерн Мюнхен клуб Боруссиа Дортмундад 1 евро ч төлөлгүй Польш довтлогчийг өөрсдийн эгнээнд нэгтгэж байлаа.
Одоогоор Европын топ багуудтай нэр холбогдоод байгаа, 24 настай залууг Манчестер Юнайтед өөрсдийн эгнээндээ нэгтгэхээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэлж байна. Улаан чөтгөрүүдийн хувьд Гюндоганы төлөө 30 сая еврог гаргахад бэлэн байгаа ба ахмад тоглогч Майкл Каррикийг орлох хамгийн зөв сонголт гэж үзэж байгаа бололтой.
Нөгөөтээгүүр, энэ зун Боруссиа Дортмундыг орхих дасгалжуулагч Юрген Клопп өөрийн итгэлт тоглогчоо шинэ очих багтаа авч магадгүй юм.