Хиймэл дагуулын зургуудаас үзэхэд Хойд Солонгос энэ онд цаазалсан хүмүүсээ нисэх онгоц эсэргүүцэгч буугаар хөнөөсөн гэж таамаглаж байна. Америкийн гэрэл зураг тайлбарлах AllSource судалгааны компани 2014 оны аравдугаар сарын 7-ны өдрийн гэрэл зурагт үндэслэн дээрх тайлбарыг хийжээ.
Ким Жон Ун энэ мэт аймшигтай цаазын ялыг олон нийтийн нүдэн дээр гүйцэтгэдэг нь иргэдийг “Айлгах бодлого”
Нийслэл Пхеньянаас хойд зүгт 15 бээрийн цаана орших Канггон цэргийн сургуулилтын талбайн хиймэл дагуулаас авсан зургийг олон нийтэд ил болгосон нь энэ юм. Шинжээчдийн үзэж байгаагаар ZPU-4 загварын зургаан ширхэг онгоц эсэргүүцэгч бууг зэрэгцүүлэн тавьж гал нээжээ.
Буунуудын ойролцоо цэргийн ачааны тэрэг, том хэмжээний чиргүүл, автобус зэрэг харагдаж байгаа аж. “Хойд Солонгос дахь Хүний эрхийн төлөө” байгууллагын тэргүүн Грег Скарлатиоу хэвлэлийн хурлын үеэр автобусаар цаазын ялыг үзэхээр ирсэн дээд албан тушаалтнуудыг авч ирсэн гэжээ.
“Энэхүү цаазын ялыг илүү дэлгэрэнгүй тайлбарлах юм бол... тун аймшигтай үйл явдал” гэж тэрээр өгүүлсэн юм. ZPU-4 буу нь 1400-8000 метрийн тусгалтай, нэг удаа цэнэглээд 4800 сумаар галладаг, ажиллуулахын тулд таван хүн шаардлагатай хуучны зэвсэг аж.
Ийм буугаар хүн буудсаны дараа биеэс нь бараг юу ч үлдэхгүй. Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлснээр зөвхөн 2015 оны эхний дөрвөн сарын байдлаар Ким Жон Ун 15 хүнийг цаазлах тушаал өгч, гүйцэтгэсэн бөгөөд тэдгээр хүмүүсийг удирдагчийн арга барилыг шүүмжилсэн, санал тавьсан зэрэг хэрэгт буруутгажээ.
Ноён Скарлатиоугийн тайлбарласнаар “Ким Жон Ун энэ мэт аймшигтай цаазын ялыг олон нийтийн нүдэн дээр гүйцэтгэдэг нь иргэдийг “Айлгах бодлого” бөгөөд үүгээрээ дарангуйллаа аль болох удаан хадгалахыг эрмэлзэж байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: CNN