ТААМАГ:
Баруун бүсийн хагас шигшээд шалгарсан 2 багийн тоглолтууд миний бодлоор бол Golden State Warriors баг Memphis Grizzlies-чуудыг 4:2-ээр буулгаж авна гэж таамаглаж байна. Лигийн тэргүүн Warriors-чууд хагас шигшээ шатны цувралд Grizzlies-чдыг хожино.
Улирлын тоглолтонд 2-1 харьцаатайгаар Golden State Warriors баг манлайлсан байна.
GOLDEN STATE WARRIORS (67-15)
Эхний шатны өрсөлдөгч New Orleans Pelicans-ыг 4:0 шүүрдсэн тул Warriors-чуудад өөртөө итгэх итгэл илт нэмэгдэхээс гадна овоо амраад авах сайн тал бүрдлээ. Хагас шигшээгийн цувралд Grizzlies-ын хамгаалалт сайтай багтай хүнд хэцүү тулаан хийх болов уу. Гэхдээ л довтолгооны оновчтой байдлаар буулгаж авна. Миний бодлоор ялах боломж 65%-тай гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Улирлын үнэ цэнэтэй тоглогч болох магадлал өндөртэй байгаа Steven Curry байгаа нь том давуу тал юм. Одоо цагийн хамгийн шилдэг “шидэгч” гэхэд маргаангүй ээ.
- Төвийн тоглогчоос бусад байрлалын тоглогч нар 3 онооны шидэлтүүдийг гүйцэтгэх чадвартай нь эсрэг багт дарамт учруулна.
- Kyle Thompson-ны тоглолт энэ жил үнэхээр сайжирсан од тоглогч болсон гэхэд хилстэхгүй байх. Grizzlies-ын эсрэг сайн тоглодог онцлогтой.
- Draymond Green тоглогчийн довтолгоо болон хамгаалалт үлэмж хэмжээгээр ахисан билээ. Шилдэг хамгаалан тоглогчийн шагналд 2-т орсон. Айлын самбараас авахдаа гаргуун.
- Шинэ дасгалжуулагч Steve Kerr эхний жилдээ итгэмээргүй амжилт гаргасан нь өөрийн хичээл зүтгэлээс гадна хуучин дасгалжуулагчийн энэ багийг босгосон гавьяа бас бий.
- Нөөц тоглогч нар сайтай.
- Довтолгоо зохион байгуулах тал дээр үнэхээр хүчирхэг байгаа. Оноо авалт болон дамжуулалтаар лигээ тэргүүлдэг. Ялангуяа 3 онооны шидэлтийн хувь нилээн өндөр.
- Тоглолтын төгсгөлийг маш сайн хийдэг.
СУЛ ТАЛУУД:
- Бэртэл гэмтэл - Andrew Bogut болон Klay Thompson нар гэмтэл бэртэл нь битгий сэдрээсэй.
- Холын зайн шидэлтүүд нь дийлэнхдээ амжилтгүй болвол.
- Довтолгоотойгоо харьцуулвал хамгаалалт нь сул.
- Самбарын тоглолт эсрэг багийг бодвол сул.
MEMPHIS GRIZZLIES (55-27)
Эхний шатны хүчтэй өрсөлдөгч Portland Trial Blazers багийг илүүрхэн ялсан нь Grizzlies-чүүдэд ямар их боломж буйг илтгэх мэт. Хагас шигшээд лигийн тэргүүн Warriors багийг буулгаж авахад хүнд ч гэсэн эсрэг багийн гол тоглогч нарыг өөрсдийн сайн чадах хамгаалалтаараа зогсоож чадвал хожихгүй гэх газаргүй юм. Ялах боломж 35% -тай гэж би үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Хамгаалалт талдаа үнэхээр мундаг. Лигтээ эсрэг багт оноо бага алдалтаараа лигтээ 2т явж байгаа баг. Ялангуяа самбарын хослолыг давж гарах үнэхээр хэцүү.
- Энэ жил онцгой сайн тоглолтуудаа үзүүлж буй Marc Gasol байгаа нь нилээд том давуу тал юм.
- Хөнгөн довтлогч болон хамгаалагч нарын сайн хамгаалалтууд багт үнэхээр хэрэгтэй.
- Олон жил хамтдаа тоглож буй болохоор багийн довтолгоо, хамгаалалт жигд сайн.
- Улирлын солилцоо наймааны цонхоор Jeff Green-ийг авчирсан нь багийн хамгийн сайн наймаа болсон.
СУЛ ТАЛУУД:
- Багийн гарааны холбон тоглогч Mike Conley бэртэлтэй байгаа нь сул тал.
- Эсрэг багийн холбогч болон хөнгөн довтлогч нартай өөрийн багийн байрлал ижил тоглогч нарыг харьцуулахад сул.
- Довтолгооны хувь эсрэг багаа бодвол муу.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг