Дефляцийн ирмэгт тулж ирээд байсан Японы суурь инфляцийн түвшин жилийн дүнгээрээ гуравдугаар сард 2.2 хувьд хүрч өссөн байна.
Энэ нь тус улсын Засгийн газар худалдааны татвараа нэмэгдүүлснээс хойших буюу 10 сарын хугацаан дахь анхны өсөлт болж байгаа ажээ. Түлшний үнэ буурч, дотоодын эрэлт тааруу байсан нь хэрэглээний үнэ буурах гол шалтгаан болсон байна.
Харин газрын тосны ханш тогтворжиж эхэлсэн нь ийнхүү инфляци эргэн өсөх нөхцөл болсныг албаны хүмүүс онцолж байгаа юм. Үүний зэрэгцээ Японы ажилгүйдлийн түвшин 3.4 хувиар буурч, өрхийн зарцуулалт 2.4 хувиар өссөн зэрэг эерэг үзүүлэлтүүд гараад байгааг тус улсын Төв банкнаас танилцууллаа.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 15 жилийн дефляциас гарахын тулд мөнгөний зөөлөн бодлого баримтлах болсон ч энэ нь бодит байдал дээр төдийлөн биелэлээ олохгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.
Харин гуравдугаар сарын эерэг үзүүлэлтүүд нь цаашид хөдөлмөрийн зах зээл нь дотоодын эрэлт болон эдийн засгаа дэмжинэ гэсэн хүлээлтийг бий болгоод байгаа аж. Үүнээс гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн АНУ дахь айлчлал үргэлжилж байна.
Тэрбээр Стэнфордын их сургуульд зочлох үедээ Цахиурын хөндийн мэргэжилтнүүдтэй уулзаж, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.