Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг 2015 оны тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон.
Чуулганд Азийн 23 улс орны нийт 600 орчим зочид төлөөлөгч оролцох юм. Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэх аж.
Чуулганы нээлт, хаалтын үйл ажиллагаа төрийн ордны их танхимд болох юм байна.Мөн энэ хүрээнд “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум”, “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум” зохион байгуулагдана.
Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү үйл ажиллагааны бэлтгэл ажлууд хийгдэж байна. Түүний нэг бол нийслэл хотоо гаднын төлөөлөгчид ирэхэд цэвэр цэмцгэр байлгах явдал.Иймд Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст хүсэлт тавьж, энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд эхэлжээ.
Өнгөрсөн сарын 14-нд бүх нийтийн цэвэрлэгээг зарлаж, ААН байгууллагууд идэвхтэй оролцсон бол ирэх 20-ны өдөр дахин их цэвэрлэгээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногоос эхлэн хотын угаалга хийгдэж эхэлсэн байна.
Өглөөний 06 цагаас шөнийн 23 цаг хүртэл бороожуулагч машин хотын гол зам болох 72 гудамжийг угааж байгаа гэнэ. Мөн Чингисийн талбайг даваа, пүрэв гарагт өглөө 08 цагаас угаадаг болжээ.
Иймд Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей болох тавдугаар сарын 18-21 –ний өдрүүдэд нийслэл хотоо цэвэр, цэмцгэр байлгахад хотын иргэн таны үүрэг оролцоо ч чухал гэдгийг онцлов.