ТААМАГ:
Зүүн бүсийн хагас шигшээ шатны 2 багийн талаарх миний таамаг бол Chicago Bulls-чууд хүчтэй бүрэлдэхүүнтэй Cleveland Cavaliers багийг 7 тоглолтод хүч шавхан ялна.
Улирлын тоглолтод хоорондын 3:1 харьцаатайгаар Cavaliers-чууд илүүрхсэн байна.
CLEVELAND CAVALIERS (53-29)
Эхний шатанд залуухан Boston Celtics багийг 4:0 харьцаагаар илт илүүрхэн ялсан билээ. Сүүлийн тоглолтонд багийн гол тоглогчдын нэг Kevin Love дээр зохисгүй хамгаалалт хийж мөрийг нь бэртээсэн тул плей-оффт дахин тоглох боломжгүй болсон. Мөн J.R.Smith бүдүүлэг алдаа гаргаж 2 тоглолт өнжих шийтгэл авсан. Энэ нь багт маш хүнд тусч байгаа. Хасагдах шатанд хүчтэй өрсөлдөгч Chicaga Bulls-тай тоглоход нилээн хүнд байх болно. Cleveland Cavaliers ялах боломж 48%-тай гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Одоо цагийн NBA-ын супер од Lebron James байгаа нь асар том давуу тал болно.
- Холбон тоглогч Kyrie Irving оноо авах, дамжуулах, бөмбөг таслах зэрэг нь багт хэрэгтэй бөгөөд давуу тал юм.
- Оноо авах тал дээр давуу талтай болов уу. Дээрх 2 супер хослол нь оноо түүх тал дээр гаргуун билээ.
СУЛ ТАЛУУД:
- Хүчний тоглогч Kevin Love алдсан нь будагтай талбайн тоглолт үлэмж хэмжээгээр суларна. Мөн хамгаалалт нь ч гэсэн суларна.
- Шидэлт сайтай, үе үе уран гоё довтолгоо үзүүлдэг хамгаалагч J.R.Smith 2 тоглолт өнжих шийтгэл оногдуулсан нь довтолгоо илт суларна.
- Багийн тоглолт ерөнхийдөө суларна.
CHICAGO BULLS (50-32)
Эхний шатны өрсөлдөгч Milwaukee Bucks багийг 4:2-ын харьцаатайгаар буулгаж авлаа. Сүүлийн тоглолтыг үнэхээр илт давуугаар буюу тооны харьцаа нь бараг нугалаад ялав. Ингэж тоглоод байвал ямар ч багийг ялахаар харагдаж байна. Хагас шигшээд таарсан хүчирхэг Cleveland Cavaliers багийн гэмтэл, торгуулиас болж 2 тоглогчоо алдсан нь Bulls багийнханд ялах том завшаан гарч ирлээ. Ингээд Bulls ялах боломж минийхээр 53%-тай гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Самбарын тоглолтод илүүрхэнэ. Лигтээ 3т жагсдаг баг. Эсрэг багийн хүчний гол тоглогч Kevin Love бэртсэн тул бүр илүү давуу талтай болж байна.
- Эсрэг багийн гарааны 2 тоглогч (Kevin Love, J.R.Smith) тоглохгүй тул үнэхээр том давуу тал.
- Багийн тоглолтоор эсрэг багаас илүү болсон.
СУЛ ТАЛУУД:
- Эсрэг баг суларчихлаа гээд эрт баярлаж, бардаж тогловол хожигдох сул талтай.
- Плей-оффт ажигласнаар Derrick Rose 4-р үед тоглолтууд нь муудаад байгаа.
- Lebron James-ыг хаах байрлал ижил тоглогч нь сул. Биеийн болоод тоглолтын арга барилаар хаана ч хүрэхгүй.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг