Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн хошой шагналт, урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров тавдугаар сарын 7-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийхээр болсон.
Тоглолтоор 22 жилийн өмнө тэр үеийн дуучид хэрхэн дуулж амилуулсан, орчин үеийн дуучид хэрхэн өвлөж байгаа, дуу, хөгжмийн сайн бүтээл хэрхэн үе дамжин уламжлагдаж, дуучид, хөгжимчдийн чадавхийг өсгөн нэмж байгааг харуулах 22 жилийн хөгжил, түүхийг харуулах зорилго өвөртөлжээ.
-Удаан завсарласны дараа тоглолт хийхээр боллоо. Тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Энэ тоглолт 22 жилийн өмнө болсон. Дуурийн дуучдыг ардын найрал хөгжимтэй дуулуулах анхны том оролдлого байсан. Ардын найрал хөгжим дуурийн хамгийн аварга дуучидтай дуулах оролдлого гэсэн үг. Яагаад энэ оролдлого бий болсон гэхээр 1990 оны манай нийгмийн асуудлыг мэдэж байгаа, бид яаж дэлхийтэй өрсөлдөх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Өрсөлдөхдөө дэлхийн хийж байгаа зүйлийг хийх, өөрсдийнхөө хийж чадах зүйлээ дэлхийд үзүүлэх ёстой. Тэгэхээр үндэсний найрал хөгжим гэдэг бидний олсон ололт, дуурийн дуучид дэлхийн олсон ололт. Энэ хоёрыг яаж нийлүүлэх вэ гэдэг тэр үеийн сэхээтнүүдийн асуудал болж байгаа юм.
Нэг ч гавьяат жүжигчин дуулахгүй.
Тиймээс Морин хуурын чуулга байгуулагдсан, тэр үед би тийм тоглолт хийсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн урлаг гэхээсээ илүү нийгмийн асуудал. “Бурхан бумбын орон”, “Аргалд явсан ээж”, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” гээд дуунуудыг маань тэр тоглолтод дуулсан. Дуу гэдэг хичнээн дуучныг төрүүлж, хичнээн сонсогчийн сэтгэлийг эзэмдэж байдгийг бид мэдэрч байна. Сайн дуу болсондоо гэж гайхуулах юм байхгүй. Хүний сэтгэлийг зөвхөн тэр үедээ биш арай урт хугацаагаар уншихыг хичээсэндээ байна гэж ойлгож байгаа юм. Богино настай дуу бол зөвхөн тэр өдрөө уншиж, урт настай дуу сайн муу нь хамаагүй маргаашийн, нөгөөдрийн сэтгэлийг уншихыг хичээсэн дуунууд байна гэж ойлгогдож байна.
МҮОНТ-ийн алтан сан хөмрөгт тэр тоглолт бүтнээрээ байдаг юм. Тэгэхээр оюутан Ц.Түвшинтөгсийн дуулж байгаа дүрс бол гайхамшигтай. Х.Х.Уртнасангийн 22 жилийн өмнө “Бурхан бумбын орон”-г дуулж байгаа тэр дүрс, дуу бол үнэхээр гайхамшигтай. Өөр хэлэх үг байхгүй.
А.Энхтайван дөнгөж сургуулиа төгсөөд ирчихсэн “Усны шувууд”-ыг, Эрдэнэбат “Ботгон нулимс” дууг тоодойсон торгон дээл, жанжин малгайтай дуулж байгаа юм. Тэгэхээр тэд нарыг би нэг бадгийг том дэлгэц дээр гаргаж, шавь нар нь бүтнээр нь дуулах тийм тоглолт болох юм. Хамгийн өндөр шүүгчид нь тайзан дээр сууж байна. Х.Уртнасангийн шавь “Бурхан бумбын орон”-г дуулна.
Түмэн шавь дундаас нь багшийнхаа анх дуулсан, бүх нийтээрээ даган дуулдаг дууг дуулахад тэр хүүхэд чичирнэ биз. Чичрэхгүйн тулд өнөөдөр сургуулилт хийж байгаа юм. Өнөөдөр Үүрийнтуяа бид хоёр сургуулилт хийж байна. Чичирч байна. Яагаад гэвэл дуучинд гурван зорилго тавигдаж байгаа юм. Нэгт яаж Х.Уртнасан багшаас дутуу дуулайхгүй байх вэ, чардайна шүү дээ. Хоёрдугаарт яаж Х.Уртнасан багш шиг дуулах вэ. Гуравдугаарт би Х.Уртнасан биш учраас яаж өөрийгөө илэрхийлэх вэ гэж байгаа юм. Нэг ч гавьяат жүжигчин дуулахгүй.
Өнөөдөр миний сэтгэлд ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар болох боломжтой материалтай гэж бодсон хүүхдүүдээ дуулуулж байгаа. Тэд нарын хувь заяа мэднэ. Урлаг бол үндэсний үзэл санааны нягтралыг бий болгох, хүмүүсийг ойртуулж, нэгнийгээ хайрлах, өгөөмөр болгоход туслах ёстой.
Би юу ч хийгээгүй хүн шүү дээ. Нэг тоосго өрж, нэг хадаас хадаагүй, барилга дээр очиж юу ч хийж өгөөгүй. Өдөрт 400 грамм мах иддэг гээд тооцоход 30 орчим хонь, 40 орчим үхэр идсэн байгаа юм. Тэгэхээр тэр төлөөсөө би төлж байгаа юм. Гайхуулж байгаа юм биш. Мал хариулж өгөөгүй, ямаа самнаж, тариа тарьж өгөөгүй. Би юу ч хийгээгүй, бүтээгээгүй. Тэгэхээр бүтээдэг хүмүүст туслах ёстой. Өөр надад арга байхгүй. Ийм л учраас тоглолт хийж байгаа юм.
-Тоглолтын туршид тайлбар хийж, тоглолтоо хөтлөн явуулна гэж байсан?
-Өөрөө хийхгүй бол ойлгомжгүй. Яагаад “Бурхан бумбын орон” дууг хийх болсон, яагаад Х.Уртнасангаар дуулуулсан, Х.Уртнасантай хэлэлцэж байгаад Ц.Түвшинтөгсөөр дуулуулах болсон гээд тэр учир, түүхийг хэлэх ёстой.
Урлаг бол үндэсний үзэл санааны нягтралыг бий болгох, хүмүүсийг ойртуулж, нэгнийгээ хайрлах, өгөөмөр болгоход туслах ёстой.
-Таны тоглолт нэргүй юм билээ. Яагаад тэр вэ? Тоглолт бүхэнд л нэр байдаг шүү дээ.
-Тийм, нэр байхгүй. Ерөөсөө л 22 жилийн дараа хоёр тоглолт нэг тайзан дээр зэрэг явчихаж байгаа юм.
-Та нэгэнтээ “Надаас одоо шинэ юм хүлээгээд хэрэггүй” гэж хэлж байсан?
-Тэрийг би жоохон адарч хэлсэн байж магадгүй. Гэхдээ ч үнэн. Шинэ юм бол хүлээгээд хэрэггүй. Тэгэхдээ ийм асуудал байдаг юм. Хуучин юм гэж байна. Залуу байж болно, хөгшин байж болно гэхдээ хуучин хүн гэж байж болохгүй.
Ажиглагддаг л даа, хорин хэдхэн настай хуучин хүн байдаг. Гэтэл ерэн хэдэн настай Ширэндэв гэж миний найз ах цоо шинэ хүн байсан. Бүх юмыг шинээр мэдэрдэг. Хүнд бол хөгшин, залуу гэж байна уу гэхээс хуучин хүн гэж байх ёсгүй. Тиймээс би өөрийгөө үргэлж шинэ байгаа гэж боддог. Гэхдээ ийм замбараагүй олон нот бичсэн хүн бол бүгдийг авъяасаар зодож хийнэ гэж байхгүй. Нэгдүгээрт авьяаст хязгаар бий. Орчлон дээр хязгаар хэмжээгүй юм гэж үгүй. Сансар огторгуй гэж хэлж магад гэхдээ тэрэнд хязгаар байгаад бид мэдэхгүй байж болно.
Арав, хорин жил авьяас ундарч, оргилж болно. Харин тэр чадамжаа бараад ирэхээр одоо боловсрол, мэдрэмж, ухаан гурваар зодож хийж байгаа юм. Тэгж зодож байж хуучин авьяасаа сэрээж байгаа юм.
В.Инжинашийн хэлсэн үг бий. Хүний сэтгэлийг хөдөлгөхгүй юм бол хөндлөн бийрийг хөшихийн хэрэг юун гэж
В.Инжинашийн хэлсэн үг бий. Хүний сэтгэлийг хөдөлгөхгүй юм бол хөндлөн бийрийг хөшихийн хэрэг юун гэж. Надад хэлж байна шүү дээ. Хэрэв чи хүний сэтгэлийг хөдөлгөхгүй юм бол хоёр нот бичих хэрэг юу байна гэж байгаа юм.
Хоёр нотыг холбоно гэдэг бол хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Хүний сэтгэлийг хөдөлгөхийн тулд түүнийг мэдэх хэрэгтэй. Юунд сэтгэл нь эмзэглэж, баярлаж, юунд бухимддаг болохыг мэдэх хэрэгтэй. Чи сайхан урт үстэй эмэгтэй харчихаад л хайрын тухай дуу бичдэг. Тэр худлаа байхгүй юу. Тийм юм байхгүй. Хүнийг мэдэх гэж байгаа бол нийгмийг мэдэх ёстой. Тэр хүн чинь нийгмийн хүн. Тэр хүний мянга мянган хүний генийг мэдэхгүй ч мэдрэх хэрэгтэй.
Та нар эртний Монголын хөгжмийг яаж ингэж бичдэг юм бэ гэдэг. Бидэнд юу ч байгаагүй пянз, нот байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хүнээ танин мэдэхийн хэрээр XIII, XIV зууны үеийг төсөөлж байгаа юм. Уран бүтээлчдийг нийгэм популист, хөөрүү гэж боддогоо болих хэрэгтэй. Уран бүтээлчдэд муу тал бий. Хэдэн дуу хийгээд тэрийг нь олон хүн дуулаад ирэхээр хөгжихөө больдог. Тэрийг нийгмийн талаар баяжуулахгүй бол тэгээд л балга юм уугаад дуусна. Тиймээс урлагийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс хүн, нийгмийн хөгжлийн зүй тогтлыг хэрхэн байсан, хэрхэн байгаа бөгөөд хэрхэн байх тухай уран бүтээлээр илэрхийлж байгаа юм. Тэгэхээр нийгмийг сэтгэлгээний түвшинд хошуучлагчид. Ерөнхийлөгч бол хариуцлага, итгэл хүлээсэн нөхөр болохоос сэтгэлгээний хошуучлагч биш. Сэтгэлгээний хошуучлагч нь яруу найраг, уран зураг, хөгжмийн хүмүүс байгаа юм. Уран бүтээлд хүн шинэ байх юм бол хуучин бүтээлч шинээр уншигдана. Хүнийг уншиж чадах юм бол тэр шинээрээ байдаг гэсэн үг.
Ерөнхийлөгч бол хариуцлага, итгэл хүлээсэн нөхөр болохоос сэтгэлгээний хошуучлагч биш.
-Ганцхан удаа тоглоно гэсэн. Үзэгчдийн хүсэлтээр дахиад тоглох уу?
-Өө тийм юм бол байхгүй байлгүй дээ. Дахиад л бүх юмыг эмхлээд л... Одоо бол жоохон эвгүй байна. Айж байна. Тэр орой бол би айдасгүй, их жаргалтай болно гэж төсөөлж байна.
-Таны залгамжлах хөгжмийн зохиолч Монголд хэр байна вэ?
-Асуудал байхгүй. Бид бэлдчихсэн. Н.Жанцанноров гарч ирэхгүй. Гэхдээ агуу хөгжмийн зохиолчид гарч ирнэ. Тэр бол ойлгомжтой. Миний шавь Өлзийбаяр Италид болсон хөгжмийн зохиолчдын уралдаанаас III байр эзэлсэн. Олон шавь нар маань дэлхийд гарч ирж байна. Сансаргэрэлтэх байна. Хойшоо би сургуульд явуулж байсан юм. Засгаас хэдэн төгрөг олж өгөх гэж махаа идсэн. Одоо АНУ-д байгаа. Хамгийн гол нь Монгол хүн аминчхан биш бусад нь надаас доргүй байж би сайхан байна гэдгийг ойлгох л хэрэгтэй. Тэгвэл сайн ерөнхийлөгч, сайн хөгжмийн зохиолчийг ч бэлдэж чадна. Тэгэхээр үүнд бид нар хувь нэмрээ оруулах ёстой.
-Тоглолтын үргэлжлэх хугацаа ямар байх бол?
-2 цаг 10 минут.
-Тоглолтын тасалбар 10, 20 мянган төгрөгийн үнэтэй. Арай хямд санагдахгүй байна уу?
-Энэ бол мөнгөтэй холбоотой тоглолт биш. Энүүгээр мөнгө олж би баяжих ямар утга байна вэ? Тэртэй тэргүй би баян хүн биш. Хүмүүсийг баярлуулахын төлөө мөнгө татах ёсгүй. Телевизээр ч сурталчилгаа битгий явуул гэсэн юм. Тайзны мөнгө, хэдэн хөөрхөн хүүхдүүддээ жоохон юм өгнө. Хамгийн гол нь тоглолт үзсэн хүн бүр сайхан өег байна. Бид нэг гэр бүл юм байна, бид бүгд адилхан баярлаж, гомддог юм байна гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна. Суудлаасаа босоход л мэдрэгдэх ёстой. Гэртээ харихад талхтай талхгүй, тансаг сайхан зоогтой янз бүрийн хүн үзэж болно. Ямар ч байсан хариад уусан цай нь өчигдрийнхөөс өег байх болно л гэж бодож байна.