Монголдоо анхдагч дижитал “амьд” сэтгүүл болох “Дээжис”-ийн тавдугаар сарын шинэ дугаар гарлаа.
Та өглөөг кофены таатай үнэрээр эхлүүлж, амт юугаар нь бүхэл өдрийн турш цэнэглэгддэг л биз дээ.
Өнөө цагийн амтат сэргээш тэрхүү ундаа нь Этиоп, Египет, Энэтхэгээс гаралтай дээдсийн тансаг хэрэглээ байсныг та мэдэх үү?
Энэхүү мэдээлэлтэй хамтатган хот ногоон өнгөөр чимж, шувуудын жиргээ чих мялаах урин цаг наашилж буй энэ үед “Дээжис” сэтгүүл ном, сэтгүүл уншингаа тухлах кофе шопуудын мэдээллийг танд зэхлээ.
Ажилдаа ханцуй шамлах үе улирч амьсгаа авах амралтын үеүд тохиож байгаатай холбогдуулан нийслэл хотынхоо ойролцоо явган аялал хийх маршрутыг Монголын адал явдалт спортын аяллын холбоотой хамтран гаргасныг хүргэж байна.
Мөн “Кино” булангаа шинэчилж “Ларьдма”, “Бодлын хулгайч” киноны найруулагч Ж.Сэнгэдоржийн сэтгэлд хоногшсон кинонуудыг сонирхлоо.
“Киви” хамтлагийн гишүүн Ц.Намууны үзэсгэлэнт зургаар сэтгүүлийнхээ нүүрийг чимж, шинэхэн гарсан “One moment” цомгийг нь сонсонгоо дотоод сэтгэл рүү нь өнгийх боломжийг бид танд олгож байна.
Таны аливаа үйлдэл, одоо цагт болж буй үйл явдал өмнө нь тохиож байсан мэт заримдаа санагддаг уу? Тэгвэл үүнийг шинжлэх ухааны үүднээс “Дежа вү” гэдэг бөгөөд эрдэмтэд олон янзын гаргалгаагаар тайлбарладаг байна. Энэ талаар сэтгүүлийнхээ шинэ дугаараас унших боломжтой.
Кофены анхилам амт, үнэр мэт сэргээшийг "Дээжис" сэтгүүлийн тавдугаар сарын дугаараас аваарай.