Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож, татварын орчныг хэрхэн өөрчлөх төлөвлөгөөгөө танилцууллаа. Дараа нь гишүүд асуулт асуун, Ерөнхий сайд, Сангийн сайд нар хариулт өгсөн юм.
Монгол Улс Азидаа бага татвартай орнуудад тооцогддогийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат онцлов. Мөн тэрээр манай улсад 100 000 татвар төлөгч ААН, иргэд бий. Төсвийн орлого 88 хувийн бүрдэлттэй байгаа ч хүндрэл бэрхшээлүүд байна, сүүлийн 3 жилийн байдлаар 11260 ААН-ийг татварын асуудлаар шалгасан нь өндөр тоо гэсэн юм.
Сангийн яамны орлогын хэлстийн дарга н.Батбаяр “Өв залгамжлал, бэлэгдлийн татварыг эхний ээлжинд бага байлгахаар төлөвлөж байна. 100 сая төгрөгөөс дээш хэмжээний үнийн дүнтэй бол бага татвар ноогдуулна. Хөрөнгийн болон хотын татварын тухай хуулийг өргөн барьсан. Хотын татвартай болсноор 60 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрнө” гэв.
Энэ хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “ААН-үүд нэг хувийн орлогын татвар хүлээж байна” гэсэн бичиг өмнөө тавьсан нь анхаарал татав. Тэрээр “Эдийн засгийн чадамжгүй болсон ААН-үүдийг торгоод л байх уу. Оюутолгой Эрдэнэтээс илүү борлуулалт хийсэн атлаа ямар хэмжээний татвар төлөв. Иргэдэд зөв мэдээлэл өгөөч. Нүүрсэн дээр дотоодын компаниуд алдагдал хүлээсэн нь үнэн юм уу” гэдэг асуултыг Ерөнхий сайдад тавьсан.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар татвар нэмэхгүй мөн буруулахгүй байхыг Ерөнхий сайдаас шаардав. Тэрээр улсын төсөвтөө мөнгөгүй байж орон нутаг руу Хөгжлийн сан нэрээр мөнгө хуваарилдгаа боль гэсэн юм.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бид зардлаа төвлөрүүлснээр долларын ханш тогтворжиж байна. Татварын шинэ орлого бий болгохын тулд хууль өргөн барьсан. Түүний 30 хувь нь орон нутагт үлдэнэ. Одоо Монгол улс холбооны улс шиг байна. Төвд буюу энд нэг зүйл шийддэг. Гэтэл орон нутаг нь эсэргүүцдэг гэв.
Татвараа нөхөн төлөх хугацааг ААН-үүдэд олгох ёстой гэдэг байр суурийг хэд хэдэн гишүүн илэрхийлэв.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан “Эхний улирлын байдлаар татварын орлого 80 хувьтай байна. Татвар төлөгчдийн чадавх улам буурч байна. Өршөөлийн хууль, ил тодын хуулийг азнаж байгаа нь үнэн. Хүлээлт үүссэнээс өр нэмэгдсэн. Хүчний байгууллагууд ч татварын асуудлаар олон ААН-ийг шалгаж байна. НӨАТ-ын хуурамч падаан гэдэг үндэслэлээр голдуу шалгадаг. Валютын ханшийн савлагаа ч татвар төлөгчдөд шууд нөлөөлж байна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ НӨАТ-ын босгыг 200 биш 50 сая гэж тогтоосон шалтгааныг Сангийн яамныхнаас тодруулсан. Тэрээр том ААН-үүд их хэмжээний зээлтэй атлаа татвараа төлдөггүй, цалингаа тавьдаггүй. Гэтэл жижгүүд нь илүү сайн төлдөг гэсэн юм.
Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хариулт байдал огт өөр болохыг илтгэв.
-Бид 9 татварын 25 хууль өргөн барьлаа. Төсвийн орлогын 80 хувийг 87 том ААН бүрдүүлдэг. 4000 ААН 11 хувийг бүрдүүлдэг. 1.6 хувийг 45 000 жижиг ААН бүрдүүлж байна. Орлогын 30 хувийг орон нутагт үлдээх нь газраа ухах уралдаан зарласан хэрэг биш. Орон нутаг болон төвийнх гэж ялгах хэрэггүй. Монгол улсын л төсөв. НӨАТ-ын босгыг 200 сая гэвэл татварын нөлөөг бууруулна. Татварын систем бүхэлдээ утгаа алдана.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хөдөөгийн иргэд илүү үнэтэй зүйл хэрэглэн, яаралтай тохиолдолд тусламж авч чадахгүй байна. Тиймээс арга буюу наашаа нүүж байа. 2 жилд 1 аймаг байхгүй болж байна шүү дээ. Түлш Дорнодод хотынхоос 14 хувиар илүү үнэтэй. Үүнийг татварын бодлогоор зохицуулаачээ. Хөдөө ажлын байр байхгүй байна. Орон нутагт уурхай байгуулвал татварын ямар хөнгөлөлт эдлэх вэ. Томоохон уурхайнуудад болохооор их хэмжээний хөнгөлөлт амладаг. Эрдэнэт 17 хувийн, Оюутолгой 5 хувийн роялти төлж байна”
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хөрөнгө оруулалтын тухай хуульд орон нутагт байгуулах ААН-д хөнгөрүүлсэн нөхцөл бий. Бид уул уурхайн орлогын 30 хувийг тэнд нь үлдээе гэсэн. Ийм дэмжлэг үзүүлж байна. Мөн автомашины татвар хөдөөд илүү бага”.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2012 онд 180 тэрбум төгрөгийн актыг ААН-үүдэд торгууль болгон тавьж байсан бол одоо 700 тэрбум төгрөгийн акт тавьжээ. Хяналт шалгалт хэрээс хэтэрлээ. Татварын байцаагчид өөртөө хувь авдгийг зогсоо”. Гэсэн шаардлага тавив. Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан “Улсын төсвийн давсан орлогоос 20 хувийг нь татварын байццагид авдаг байсныг болиулсан. УИХ-ын гишүүн Б.Болороор ахлуулсан ажлыг хэсэг энэ бүхнийг шалгаж байна. Татварын хяналт шалгалт их өргөн болсон тул байцаагчдын тоог 50 хувиар бууруулсан. Цаашид эхлээд мэдэгдэл өгдөг болно. Мөн нэг компанийг хэдэн жилийн дараа эргэж шалгадаг байхаа тогтооно гэв.