Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино бүтээсэн байна.
“Монголия была первой” нэртэй түүхэн баримтат киног өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар уран бүтээлчдээс нь хүлээн авжээ.
Түүхэн баримтат киноны зохиолыг Г.Денисов, Ю.Кручкин, В.Майборода нар бичиж, найруулагч, зураглаачаар А.Коваленко ажиллажээ. Баримтат киног ОХУ-ын Зүүн Азийн академийн “Восток” студид бүтээж, Санкт-Петербург, Улаанбаатар хотуудад зураг авалтыг хийсэн байна.
Уг кинонд Эх орны их дайн эхэлснийг зарласнаас ганцхан цагийн дараа тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс дайны цагийн байдалд шилжиж, хамгийн анхлан Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/-д тусламжийн гараа сунган анхны холбоотон болсон талаар архивын ховор түүхэн баримт бичгүүд, гэрэл зураг, ахмад дайчид, тухайн цаг үеийг мэдэх хүмүүс, түүхчдийн дурсамж ярианд үндэслэн бүтээсэн аж.