Ханхүү Уиллиамын гэргий, Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэтрин хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байна. Түүний төрөхийн өвдөлт эхэлсэн талаар ВВС мэдээллээ.
Тэрбээр нөхрийн хамт орон нутгийн цагаар өглөө 6 цагт Лондонгийн Паддингтон дүүрэг дэх Сэнт Мэри эмнэлэгт очсон байна.
Кэнсингтоны ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйтийн төрөлт хэвийн явагдаж байна гэж мэдэгджээ.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны долоодугаар сарын 22-ны өдөр тэдний анхны хүү ханхүү Жорж Александр Луи мэндэлсэн юм.
Эцэг эх нь одоогоор охин хүү аль нь гарахыг мэдэхгүй байна гэж ордны төлөөлөгч хэлсэн байна. Хааны гэр бүлийн шүтэн бишрэгчид шинэ хүүхдийг харахыг тэсэн ядан хүлээж байгаа аж. Тэдний хоёр дахь хүүхэд ээлж дарааллаараа хаан суудлын дөрөв дэх үе залгамжлагч болох юм.