Ханхүү Уиллиам гэргий болон охины хамт эмнэлгээс гарлаа. Гүнгийн авхай Кэтрин Лондон хотын Сэнт Мэри эмнэлэгт өглөөний 08:34 цагт төрсөн бөгөөд 12 цаг орчмын дараа ийнхүү гэртээ харилаа.
Эмнэлгийн гадна хэвлэл мэдээллийнхэн олноороо цугласан бөгөөд Уиллиам хэд хэдэн удаа эмнэлгээс гарч, ханхүү Жоржийг авчирч охин дүүтэй нь танилцуулсан юм.
Гүн болон гүнгийн авхай нар эмнэлгийн үүдэнд цугласан олонд гар даллан мэндчилээд машинд суугаад явжээ.
Бяцхан гүнжид одоогоор нэр өгөөгүй байна.
Тэд эмнэлгээс гараад Кэнсингтоны ордон руу хөдөлжээ. Ордонд хэд хоносныхоо дараа хотын гадна байрлах Норфолк дахь гэртээ очих юм.