-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт-
Эрэн сурвалжлах салбартаа дэлхийд хамгийн нөлөөтэй байгууллага болох ''Эрэн сурвалжлах сэтгүүлзүй ба редакторууд'' төвөөс өнөөдрийг хүртэл нийтлэл, судалгааны бүтээлээрээ шагнал авсан ганцхан сэтгүүлч байдаг нь Марк Ли Хантер юм. Бусад байгууллага, нийгэмлэг, төвөөс түүнд олон өргөмжлөл олгосон. Тэдгээрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй америкчууд нийгмийн халамж хүртэж чадахгүй байгаа нь хуулийн зохицуулалтаас үүдсэн болохыг эрэн сурвалжилж бичсэн цуврал бүтээлээрээ хүртсэн “National Headliners”-ийн “Clarion” шагнал нь ихээхэн нэр хүндтэй юм.
Тэрээр “Reader’s Digest”, “Le Figaro” болон “Arte”, “New York Times” сэтгүүлд 200 гаруй эрэн сурвалжлах бүтээлээ нийтлүүлжээ. Марк Ли Хантерын бичсэн эрэн сурвалжлах арга барил бүхий “Таамагт суурилсан судалгаа” гарын авлага нь дэлхийн бүх улсын үндэсний уламжлалт соёл, хэв шинжид нийцсэн анхны бүтээлд тооцогддог.
Марк Ли Хантер 2003 онд Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээг үүсгэн байгуулалцсан төдийгүй өдгөө зохицуулагчаар нь ажиллаж буй юм. Түүний байгуулсан уг сүлжээ УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаад дах нууц дансыг илчилсэнээр Монголын сэтгүүлчдэд танил болсон билээ.
Доктор Марк Ли Хантер энэ сарын эхээр манай улсад ирсэн. Түүнийг Монголд долоо хоног ажиллаад буцах үед сэтгүүлч Ц.Чимэддондог ийн ярилцжээ.
-Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн тухай та их амархан, энгийн зүйл хэлэх юм. Бид болохоор эрх мэдэлтэй хүмүүсийн далдалж байгаа нууцыг илчилснээр нийгэмд хоточ нохой байх үүргээ биелүүлнэ зэргээр их л том ярьдаг. Эрэн сурвалжлах нь таныхаар тийм амархан хэрэг үү?
-Энэ талаар олон тайлбар бий. 1970-аад онд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжил эрчимжих үед сэтгүүлчид яг юу хийгээд байгаагаа мэдэхгүй байв. Гэхдээ аяндаа ойлгосон л доо. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжил маш удаан явсан. Яагаад гэвэл өрсөлдөгч бүхэн тус тусдаа арга барилаа боловсруулснаас гадна түүнийгээ хэн хэндээ хэлэхгүй байснаас хөгжил нь ийнхүү удааширсан хэрэг. Эцэст нь бүгдэд тулгарсан асуудал ижил байснаас үүдэн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн судалгааны арга барил бусад салбарынхаас тэс өөр болохыг ойлгосон. Нийгэм хөгжих хэрээр бизнес, аж үйлдвэрийн салбарт маш их судалгаа хийж байна. Гэхдээ тэнд хэрэглэж байгаа арга барилыг эрэн сурвалжлах сэтгүүлчид өөрийн болгож аваагүй. Тиймээс эрэн сурвалжлагчдын арга барил нь 18, 19, 20 дугаар зуунд ч яг ижил байсан юм. Учир нь судалгааны арга барилын үзэл баримтлалыг бий болгох, хөгжүүлэх ажлыг хэн ч хийгээгүй. Харин 10-15 жилийн өмнө хоёр том өөрчлөлт гарсан. Эхнийх нь эрэн сурвалжлагын бүтээл хийх үе шаттай холбоотой. Гэхдээ үе шат бүрийг шинээр гаргаж ирсэн юм биш. Харин хооронд нь нэгтгэсэн. Таван янзын арга барилаар судалгаа хийж байсныг нэгтгээд нэг болгосон гэсэн үг. Зөвхөн мэдээлэл хайх тал руугаа илүү ажиллаж байсан бол олсон мэдээллээ бүтээл болгоход анхаарч эхэлсэн. Хоёр дахь өөрчлөлт нь хүмүүс эрэн сурвалжлах сэтгүүлзүйг ямар нэгэн нууцыг илрүүлэх гэж хардаг байв. Хэдийгээр нэг талаасаа тийм боловч бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Мэдээлэл асар их байдаг. Хүмүүс мэдээллийг ойлгож анзаарах цаг байдаггүй. Тэд маш ач холбогдолтой чухал мэдээллийг ч хайхрахгүй, ойлгохгүй өнгөрсөөр л байгаа. Зөвхөн нууцыг илрүүлэхээс гадна ил мэдээллийг ухаж ойлгох хэрэгтэй. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хүмүүсийн анзаараагүй мэдээллийг олж харах, ойлгох өнцгөөс нь үзвэл их олон нээлттэй сэдэв бий. Зөвхөн эрх мэдэлтэй хүмүүсийн нууцыг илрүүлэх биш юм. Хүмүүсийн амьдралыг өөрчлөх, сайжруулах шийдэл хэлж өгөхөд эрэн сурвалжлах сэтгүүлзүй чиглэх болсон.
-Эрэн сурвалжлах судалгааны үзэл баримтлалыг төлөвшүүлэх ажлыг хэн ч хийгээгүй гэсэн санаа хэлэх шиг боллоо. Тэгвэл бид, манай үеийнхэн яах вэ. Өнөөдөр бүхэл бүтэн нэг үеийн сэтгүүлчид гарч ирж байна. Тэд юуг, хэзээ болтол өөрчлөх хэрэгтэй вэ?
-Сүүлийн арван жилийн хугацаанд судалгааны арга барилыг үзэл баримтлалын хувьд хөгжүүлсэн. 2005 онд л энэ асуудлыг шийдвэрлэсэн. Амстердамд болсон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн бага хуралд “Таамагт суурилсан судалгаа” сэдвээр илтгэл тавьсны дараа хүмүүс “Бидэнд ч бас чиний судалгааны чиглэлээр хийсэнтэй адил ажил байна” гэж хэлсэн. Эхлээд бидний судалгаанд адилхан зүйл юу байгааг сайн ойлгоогүй. Хүн бүхэн өөр өөрийн арга зүйг санал болгож байв. Бүгдийг нь цуглуулаад ажиглахад үндсэн үзэл баримтлал нь таарсан. Ингээд л бүтэн концепцийн бүрэлдэхүүн хэсэг тал талаасаа цуглаж бүрдсэн билээ. Энэ явдал маш хурдан өрнөсөн юм. Бас бүрэлдэхүүн хэсгүүд сайн цугларсан. Тэр бол миний амьдрал өөрчлөгдсөн өдөр байлаа. Чиний хэлсэнчлэн, эрх мэдэлтэй хүмүүсийн нууцыг илрүүлснээр тэдэнтэй дайсан болно гэсэн үг. Хэдийгээр үнэн боловч нөгөө талд маш сонирхолтой хүмүүстэй найз болдог. Эрэн сурвалжлагчтай уулзсан хүмүүс “Үнэхээр сонирхолтой. Би ийм хүнтэй уулзахыг хүсч байсан” гэх нь олонтаа.
-Цаашдаа сэтгүүлзүйд ямар өөрчлөлт авч ирэх вэ гэдэг асуултаа тодруулъя л даа. Сэтгүүлчид үзэл бодлоо бус харин зөвхөн баримт өгүүлэх ёстой гэдэг үзэл баримтлал 1990-ээд оны дунд үеэс одоог хүртэл үргэлжилж байгаа. Гэтэл хүмүүст шийдэл хэлж өгөх нь чухал гэж та үздэг. Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд яагаад ийм илүү эрх мэдэл олдож байна вэ?
-Үүнийг эрх гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл хүн бүр үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүлчдийн санал болгож байгаа шийдэл үүнээс арай ялгаатай. Эрэн сурвалжлагч нөхцөл байдлын бүх бүрэлдэхүүн хэсгийг, дээр нь ил харагдаж байгаа болон далд асуудлыг авч үздэг. Өнгөрсөнд ямар байсан, юу болж вэ гэдгийг шүүж цэгцэлнэ. Хүмүүс цогц зүйлийн зарим хэсгийг нь хардаг бол эрэн сурвалжлагч байж болох бүхий л нэгжийг нийлүүлж авч үзнэ. Түүнийхээ үндсэн дээр энэ үйл явдал ингээд зогсохгүй бол болохгүй, үгүй бол цаашаа үргэлжилнэ гэдэг санааг дамжуулдаг. Гэхдээ энэ нь редакторын зурвас, редакцийн өгүүллээс ялгаатай. Яагаад гэвэл бодит байдал, баримтуудын утга учир, логик холбооны эрэл хайгуулыг эрэн сурвалжлагч хийдэг. Объектив байдлыг бүрмөсөн үгүйсгэж буй ч юм биш. Объектив байна гэдэг нь энэ баримт чамд таалагдах эсэхээс үл хамаарч цааш нь мэдээлэх ёстой гэсэн үг. Эрэн сурвалжлахад энэ шаардлага хэвээрээ. Бодож байснаас чинь тэс өөр, чамд таалагдахгүй баримт гарч ирсэн ч ажилдаа тусгана. Магадгүй бичиж буй өнцгөө ч өөрчилнө гэсэн үг. Тиймээс объектив байдал бүрмөсөн устахгүй. Хүмүүс зөвхөн мэдэж байгаа хэсэг бусаг баримтад тулгуурлаж үзэл бодлоо илэрхийлж, маргаж, мэтгэлцдэг. Эрэн сурвалжлагч бол хүмүүстэй мэтгэлцэхгүй. Бүх баримтаа цуглуулна. Дээрээс нь бодит байдлын утга учир юунд оршиж байгаад эрэл хайгуул хийнэ. Хүмүүсийн итгэж байсан бодит байдлыг өөрчлөхийн тулд явна. Гэхдээ өөрчлөлт бүхэн бодит байдлын баримтад тулгуурлах ёстой. Гэтэл өнөөгийн нийгэмд хаа сайгүй худал хуурмагт тулгуурлаж өөрчлөлт хийж байна. Энэ өөрчлөлт илүү олон хүнийг зовлон шаналалд унагаж байгаа. Залуу сэтгүүлчид бусдад хэрэгтэй зүйл хийх өрнүүн хүсэл эрмэлзэлтэй. Бас хэний ч олж сонсоогүй бүтээл дээр ажиллахыг хүсдэг. Энэ нь өөрөө өөрчлөлт юм.
-Манайх гурван сая орчим хүн амтай, 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Жижиг зах зээлд төвлөрснөөс тэд цаашид наад зах нь реклам сурталчилгаагаар амьдарч чадахгүй нь. Тиймээс зарим нь ашигтай ажиллах ямар нэг ёс зүйтэй өөр арга эрэлхийлж байгаа. Европын зарим оронд эрэн сурвалжлагчид цуглуулсан мэдээллээ бусдад худалдах шинэ бизнесийг хэдийнэ эхлүүлсэн тухай чих дэлсэх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Наадах чинь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнд маш их мэтгэлцээн, маргаан үүсгэж байгаа сэдэв. Асуудал нь өөрөө маш олон талтай цогц ойлголт юм. Цуглуулсан мэдээллийг шууд түүхийгээр нь хэн нэгэнд зарах боломжтой юу, үгүй юу гэх мэтээр маргалддаг. Гэхдээ чиний цуглуулсан мэдээлэл хэн нэгний хувьд маш их үнэ цэнийг дагуулах боломжтой. Хэн нэгэн гэдэгт төрөл бүрийн байгууллага байж болно. Чи мэдээлэл цуглуулаад тэр мэдээлэлдээ тулгуурлаж бүтээл гаргадаг. Тэгвэл өөр олон байгууллагуудтай хамтарч ажиллавал зөвхөн бичих, бүтээхээс илүү чиний цуглуулсан мэдээллийг тэд бусдад үр ашигтайгаар хэрэглэнэ. Зөвхөн улс орон дотор биш олон улсын түвшинд харах ёстой. Монголын уул уурхай бол олон улсын анхаарал, сонирхлыг татсан салбар юм. Тэгэхээр энэ нь зөвхөн Монголын биш олон улсын хэмжээний сэдэв. Тиймээс уул уурхайтай холбоотой цуглуулсан баримтууд олон улсын түвшинд сонирхол татах, мөн үнэ цэнэд хүрэх мэдээлэл.
-Эрэн сурвалжлагчид мэдээллээ янз бүрийн аргаар цуглуулдаг. Тухайлбал, нууцаар авсан мэдээллийг бусдад зарж мөнгө олох нь ёс зүйгүй юм биш үү?
-Мэдээллийг хэрхэн яаж худалдах, нууцыг хэнд мэдээлэх, нууц гэж яг юуг хэлээд байгаагаас л хамаарна. Маш их мэдээлэл байлаа гэж бодъё. Түүнийг мөнгө төлөх чадвартай хэн нэгэнд зарна гэвэл асуудлыг нарийвчилж үзье. Бид мэдээлэл олонгуутаа мөнгөтэй хэн нэгэнд зараад байхгүй. Бусдад байгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж болно. Өөр бусад мэдээлэлтэй нэгтгэж болно. Тэгээд цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлаж зөвлөгөө өгч болно. Өнөөдөр бид асар их мэдээллийг эрэн сурвалжлагын хүрээнд цуглуулдаг. Тэгээд цөөхөн баримтанд тулгуурлан бүтээл хийгээд бусдыг нь хэрэглэхгүй үлдээдэг. Ингэж болохгүй. Энэ байдал цаашид үргэлжилж болохгүй гэдгийг олж харсан. Гэхдээ мэдээллийг заавал ёс зүйтэй арга замаар бусадтай хуваалцаж тэндээс өөрийн үр ашгийг авах ёстой гэдэг зарчим үйлчилнэ. Бид үүнийг хийх эхлэл шатандаа явж байна.
-Нуулгүй хэлэхэд таны энэ санаа олон шинэ боломж өгч чадах мэт. Тиймээс санаа болох нэг жишээ хэлэхгүй юу?
-Их Британийн нэг байгууллагаар жишээ авъя. Тэд эхлээд тодорхой нэг байгууллагын ямар нэг бүтээгдэхүүнийг худалдан авахаас хүмүүс татгалзсан бүх тохиолдлыг бүртгэж эхэлсэн юм. Дараа нь тэдгээр мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх болсон. Тэгээд хэрэглэгчид аль байгууллагын ямар бүтээгдэхүүнд яагаад “бойкот” зарладаг шалтгааныг урьдчилан мэддэг мэргэжлийн шинжээчид болон хувирсан л даа. Одоо бол энэ чиглэлээр сэтгүүл гаргаж, зөвлөх үйлчилгээгээр орлого олдог. Бас тодорхой хэмжээний хураамж авч өөрсдийн цуглуулсан мэдээллийн санд нэвтрүүлдэг болсон. Тухайлбал, компаниудад сэрэмжлүүлсэн мэдээлэл өгдөг. Та нар ийм байдлаар яваад байвал хэрэглэгчид энэ бүтээгдэхүүнийг чинь худалдаж авахгүй шүү. Сэрэмжтэй байгаарай гэж. Нөгөө талаасаа хэрэглэгчдийг сэрэмжлүүлсэн мэдээлэл түгээдэг. Хорин жилийн өмнө байгуулахдаа хоёр гишүүнтэй байсан бол одоо 12-уул болсон байна билээ. Байгаа мэдээллийг яаж өөртөө үр ашигтайгаар ашиглаж болох вэ гэдэг нь тухайн онцгой нөхцөл байдлаас хамаарна. Олон арга зам байж магадгүй гэхдээ одоохондоо бүгдийг судалж илрүүлээгүй, хэрэглэж үзээгүй байна. Бидний баримтлах зарчим бол эрэн сурвалжлагч хэзээ ч хэн нэгний туршуул байж болохгүй. Хувийн мөрдөгч шиг ажиллаж болохгүй гэсэн үг. Бидний эрхэм зорилго бол хорвоо ертөнцийг илүү сайн сайхан болгож өөрчлөх юм.
-Танаас нэг зүйл асуухгүй өнгөрмөөргүй байна. Арав гаруй жилийн өмнө сонин гаргаж байсан хамтрагчийн минь цогцос оршуулгын газраас олдсон. Мөн Монголын нэрт улстөрч Зориг агсны эхнэртэй ярилцлага хийсэн эрэн сурвалжлагч сэтгүүлч ор сураггүй алга болоод сүүлд нь лам болсон байсан. Иймэрхүү эрх чөлөөгүй байдлаас зарим маань сэтгүүлзүйгээс хөндийрдөг болов уу. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүстэй ойр байж, тэдэнтэй ярилцлага хийдэг сэтгүүлчид нэрд гарах нь бий. Залуу сэтгүүлчид тэднийг хараад...
-Чиний асуултыг ойлгож байна аа. Эрэн сурвалжлагч тодорхой эрсдэлүүдийг тооцож ямагт болгоомжтой байх ёстой. Тиймээс эрэн сурвалжлагч сэтгүүлч бүр өөрийн гэсэн түнш, хамтардаг багтай байх ёстой. Ул суурьтай авч үзвэл хэвлэл мэдээллээр үргэлж ярьж, бичигддэг олны танил, хүндлэл хүлээсэн, эрх мэдэлтэй хүмүүстэй ойр байдаг сэтгүүлчид харин ч эрх чөлөөгүй байдаг. Учир нь тэд чөлөөтэй, эрх мэдэлтэй харагдах хэдий ч энэ нь эрх мэдэлтэй хүмүүсээс түр зуур зээлсэн зүйл. Тийм сэтгүүлч эрх мэдэлтнүүдийн зарц, үйлчлэгч гэсэн үг. Харин эрэн сурвалжлагчид эрх чөлөөтэй, бие даасан байдлаараа тэднээс ялгаатай. Эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг нь цаанаа маш их зүйл агуулна. Эрэн сурвалжлагч сэтгүүлчид хэний ч зарц биш учраас эрх мэдэлтэй хүмүүстэй нэг түвшинд очдог. Учир нь тэд өөрийн хараат бус арга замаар олж авсан мэдээллээ сайн сайхны төлөө ашигласнаар олон найз нөхөдтэй болно. Хорвоо ертөнцийг сайн сайхан болгох, өөрчлөх хүсэлтэй, эрх мэдэл, мөнгийг шүтдэггүй, оюун ухааны сэтгэлгээ нь өндөр түвшний хүмүүстэй учирдаг. Дандаа ийм биш ч найз болж байгаа ихэнх хүмүүс тийм байдаг.
-Хойд Солонгост ажиллаж байхдаа бид орон орны тийм хүмүүстэй уулзаж байсан. Гэхдээ гол гол асуултынхаа хариуг тэндээс олж чадаагүй. Тэгэхээр, хамгийн хатуу хуультай оронд ч эрэн сурвалжлагч сэтгүүлчид эрх чөлөөтэй байх боломжтой гэсэн үг үү?
-Тийм гэж хэлэхийг хүсч байна. Гэхдээ хэн ч, хэзээ ч 100 хувь бүрэн эрх чөлөөтэй байдаггүй. Эрэн сурвалжлагчид амьдарч байгаа цаг хугацааныхаа бодит байдлын үнэн мөнийг эрэлхийлж байдаг. Энэ нь тэднийг бусад хүмүүсээс илүү эрх чөлөөтэй болгодог юм. Нэмж хэлэхэд эрэн сурвалжлагч сэтгүүлч байнга эрэн сурвалжлаад байлгүй өөр зүйл хийж болно шүү дээ. Ур чадвараа хөгжүүлэхээр түр зуур завсарлага авч болно. Жишээ нь, дотны найз маань маш хүнд хэрэг дээр ажиллаад үнэхээр хэцүү байхад нь би түүнд “Чи түр завсарлавал яасан юм бэ?” гэхэд өөдөөс “Хэрвээ би үүнийг орхивол эрх чөлөөгүй болчих гээд байна” гэж хариулж билээ. Би түүний оронд байсан бол ажлаа зогсоох байсан. Гэтэл тэр маш зоригтой байсан.
-Ямар хэрэг дээр ажиллаж байсан, хэн гэдэг хүний тухай ярьж байгааг сонирхож болох уу?
-Anne Marie гэдэг эмэгтэй сэтгүүлч. Францын эрүүл мэндийн асуудал эрхэлдэг газар цусны бүлэгнэлгүй хүмүүст ДОХ-ын халдвартай цус зарсан түүхийг бичсэн. Энэ хэргийг нотлоход их хүнд байсан. Тэр дөрвөн жил ажиллахдаа маш их халдлагад өртсөн юм. Засгийн газрыг хамгаалсан олон сэтгүүлч түүний эсрэг нийтлэл бичиж байлаа. Хүмүүс гэр рүү нь дайрч орсон, компьютерийг нь хулгайлсан, Засгийн газар философчдыг хөлсөлж гүтгүүлж байсан гээд л.... Тэглээ гээд тэр огт бууж өгөөгүй. Дөрвөн жилийн дараа түүний бичиж байсан бүх зүйл үнэн болох нь нотлогдсон. Тэр 57 насандаа хорт хавдраар өөд болсон юм.
-Таны хүзүүнд байнга флаш зүүлттэй байх юм. Яг одоо энэ дотор юу байгаа вэ?
-Ямар нэгэн нууц байхгүй. Миний ажиллаж байгаа сүүлийн бүтээлүүд бий. Компьютер алга боллоо гэхэд мэдээллүүд надад үлдэх юм.
-Тэгвэл нууцаа хаана хадгалдаг вэ?
-Хэрвээ нууц байгаа бол түүнийг онлайн орчинд маш хүчирхэг паспортын цаана нуудаг.
-Тэр нь сонгодог арга уу?
-Аюулгүй байдлаа эрхэмлэдэг сэтгүүлчдээс сурсан юм.
-Таны үүсгэн байгуулсан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ Монголын парламентын гишүүн С.Баярцогтын нууц дансыг илрүүлсэн...
-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл энэ нууц данстай холбоотой бүтээл хийсэн. Энэ нэгдэл нь манай сүлжээний гишүүн байгууллага л даа.
-Тэр дансыг яаж илрүүлэв?
-Энэ нэгдлийн төв байр Вашингтонд байдаг. Маш олон улс оронд ажиллаж амьдардаг эрэн сурвалжлагч нарын нэгдэл юм. Тэд нэг мэдээллийн сан олжээ. Нэгэнд нь хаа нэгтэйгээс и-мэйлээр ирсэн юм билээ. Эхлээд тэр мэдээллийг шууд задлаад учрыг нь олоогүй. Тэгээд зохион байгуулалттайгаар энэ хэрэг дээр ажилласан. Шинэ Зеландын Niker Heiker гэдэг сэтгүүлч мэдээллийг тайлж уншаад, цааш нь авч явсан юм.
-Тэгвэл “Шүгэл үлээгч” манай хүнийг илчилсэн юм байна шүү дээ?
-Яг тийм
-Тэгвэл ойлгомжтой. Гэхдээ таны үзэл бодлыг сонсмоор байна. С.Баярцогт саяхан Монголчуудын их үздэг нэвтрүүлгээр ёс зүйн тухай ярьсан. Түүнээс “Та яагаад жил илүү хугацаанд дуугүй явсан юм бэ?” гэхэд “Би худлаа зүйлд хариулмааргүй байна” хэмээсэн. Тэгэхээр Та бүхэнд яг баталгаатай нотолгоо байгаа юм уу?
-Би энэ хэрэг дээр гардаж ажиллаагүй учир үзэл бодлоо хэлж чадахгүй. Та нар өөрсдөө манай улстөрч нэвтрүүлгээр ингэж хэллээ. Та нарт нотлох баримт байна уу гээд холбогдож болно шүү, харин. Энэ их чухал ажил. Магадгүй тэдэнд нотлох баримт байхгүй бол С.Баярцогт гэм буруугүй нь тогтоогдож, нэр төр нь сэргэнэ. Хэрвээ нотлох баримт байх юм бол хийсэн хэргийг нь олон түмэнд дахиад ноцтойгоор дэлгэж болно. Эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажил буруу хэргийг нь илчилснээрээ тухайн хүнийг хэцүү байдалд оруулах, эсвэл нэр төрийг нь аврах гэсэн хоёр талтай. Хэрвээ надад сонголт байвал хүнийг аврах ажлыг хийх илүү сонирхолтой. Гэхдээ тэр хүн буруу юм хийсэн бол илчлэх л хэрэгтэй. С.Баярцогтын тухайд олон улсын эрэн сурвалжлах байгууллагатай холбогдож мэдээлэл, баримтыг нь авах боломжтой. Тэд нэгэнт бүтээлээ гаргасан учир та нарт нээлттэй байх ёстой.
-Нотлох баримтыг тэднээр гаргуулж авах санаа нээрээ чухал юм байна. Бид энэ тал дээр ажиллаад үзье гэж гэнэт бодлоо. Үүний тулд эхлээд нэг зүйл тодруулъя. Тэд бусад орны улстөрчдийн нууц дансыг бас илрүүлсэн. Тэдгээр оронд дараа нь ямар үйл явц өрнөсөн бол?
-Зарим нь туйлын хүнд байдалд орсон. Нэг хэсэг нь албан тушаалаасаа огцорсон байдаг. Зарим улстөрч өөрсдийгөө эрх мэдэлтэй, том гэж боддог учир буруу зүйл хийсэн ч яаж ийгээд хариуцлага хүлээхгүйгээр өнгөрөхийг хичээдэг. Улс төр гэдэг бол санаатайгаар бие биенийхээ эсрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг их бохир ертөнц. Тиймээс шударга бусаар буруутгагдсан, гүтгэгдсэн хүмүүс байж болзошгүй. Гэхдээ нотолгоогоор илчлэгдсэн, буруутгагдсан хүмүүс ихэвчлэн богино хугацаанд уучлалт гуйсан. Тэнэг юм хийдэггүй, алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Хорон санаатай, муу хүмүүс цөөхөн байдаг ч тэнэг алдаа, үйлдэл гаргадаг хүмүүс олон. Алдаа гаргаад, буруу юм хийсэн бол уучлалт гуйснаараа тухайн хүн өөрийгөө олж өмнө нь байснаасаа илүү сайн хүн болдог. Жишээ нь, Францад Alan Juppe гэдэг улстөрч бий. Тэрээр авлигын хэрэгт буруутгагдаад нэг хэсэг таг чимээгүй болсон. Гэхдээ буцаж ирэхдээ өмнөхөөсөө тэс өөр хүн болсон нь хийж байгаа үйлдлээсээ харагдсан.
-Та надаас нууц данс илчилснээс хойш энд юу болсныг асуухгүй юм уу?
-Би энэ хүнд үнэлэлт өгөх байр сууринд очиж чадахгүй. Чиний хамтран ажиллагч яагаад алагдсаныг л асуумаар байна.
-Эрх баригчдын тухай цувралаар мэдээлж байсан түүний цогцсыг Далан давхар гэж оршуулгын газрын ойролцоогоос олсон юм. Гэхдээ санаатай хороогоогүй байж мэднэ. Бид Хэвлэлийн хүрээлэнгийн анхны төгсөгч, нэг ангийнхан. Уг хэрэг 1999 оны үед болсон юм.
-Тухайн үед сэтгүүлчид нэлээд алагдаж байсан. Чамайг хамтрагчаа алдаж байсанд харамсч байна. Монголын сэтгүүлчдэд дарамт шахалт доор энэ ажлыг хийгээд явах зүрх зориг байгааг би маш их үнэлж байна. Битгий бууж өгөөрэй, бүү шантраарай. Зориг зүрхтэй хүмүүс л эрх мэдэлтнүүдийг уурлуулж, тэднийг эвгүйцүүлж чаддаг. 2000 онд Украины сэтгүүлчийг хороосноос хойш тус улсад маш том өөрчлөлт гарсан. Түүнээс хойш өөр нэг ч сэтгүүлч үрэгдээгүй. Украйны сэтгүүлчид дарамт шахалтын эсрэг бүгд хамтдаа зогсож чадсан. Бас олон улсын анхаарлыг маш их татаж амжсан. Монголын сэтгүүлчид ч бусад улс орны анхаарлыг татах хэрэгтэй.
-Эрх мэдэлтэй хүмүүсийг эрэн сурвалжлагч сэтгүүлчид уурлуулдаг гэлээ. Гэтэл манайд залуу сэтгүүлчид хамгийн түрүүнд эрх мэдэлтэй хүмүүстэй найз болох гэх юм. Тэд ямар нэгэн зүйлийг алгасч орхиогүй байгаа?
-Маш олон тохиолдолд өндөр албан тушаалтай хүмүүсийг туйлын үнэн зүйл ярьж байна гэж залуус итгэдэг. Заримдаа өөрийгөө үнэлдэггүй хүн сэтгүүлч болох гэдэг. Учир нь тэд илүү эрх мэдэлтэй, нөлөөтэй, царайлаг гоё хүмүүстэй ойр байснаар өөрийгөө тэдэн шигээр мэдрэх гэж энэ мэргэжлийг сонгодог юм. Тэгээд ойр байгаа хүмүүсийнхээ хэлж, ярьсан бүгдийг үнэн хэмээн хүлээж авах алдаа байдаг.
-Тэгвэл залуу сэтгүүлчид хамгийн түрүүнд хэнтэй найзлах вэ?
-Хамгийн түрүүнд хэнтэй найзалж болохгүй вэ гэвэл бичиж байгаа хүнтэйгээ хэзээ ч битгий найз бол. Тэд бэлэг өгөх гэж оролдож, хамтдаа хооллох гэж хичээдэг. Бид тэдэнд “Миний бичиж байгаа зүйлийг уншаад дараа нь надтай найз байх эсэхээ шийд” гэж хэлдэг. Хүмүүс хэнийг хүндэлдэг вэ гэвэл бодит байдлыг яг үнэнээр ярьж байгаа, түүндээ ач холбогдол өгч, үнэн чигээр нь байлгахын төлөө байгаа хүнийг хүндэлдэг. Тэд чамайг өөрчлөлтийг бий болгох гэж хичээж, буруу, зөв зүйлийг үнэнээр хэлсэнд баярлана гэдэг бол сайхан хэрэг шүү.
Эх сурвалж: www.polit.mn