Өнгөрч байгаа долоо хоногт дэлхий дахинд гунигтай, баяртай олон үйл явдал давхцан өрнөлөө. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Балбад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 7000 давж, сэргээн босголтод 10 тэрбум ам. доллар хэрэгтэй болов.
Газар хөдлөлтийн үеэр Эверестийн ууланд цасан нуранги болж 18 хүн амиа алдсан бөгөөд азаар Монгол улсын иргэн Б.Цэвээндаш, Т.Гүррагчаа нар эсэн мэнд үлдсэн билээ. Энэхүү газар хөдлөлт сүүлийн 80 жил Балбад болоогүй хүчтэй газар хөдлөлт юм.
АНУ-ын Балтимор хотод тодорхойгүй шалтгаанаар нуруундаа авсан гэмтлийн улмаас амиа алдсан Фредди Грейн үхлийг эсэргүүцэн жагсаж байсан иргэд цагдаа нартай мөргөлдлөө.
Хэргийн учир нь дөрөвдүгээр сарын 12-ны өдөр баривчлагдсан ноён Грей цагдаагийн хэсэгт хүрэх замдаа гэмтэл авсан бөгөөд түүний үхлийн шалтгааныг баривчилгаанд оролцсон цагдаа нартай холбож буй.
Хамгийн сүүлд хотын цагдаагийн алба хэргийн мөрдөн шалгалтын явцад шинэ сэжүүр илрүүлсэн гэж мэдэгдсэн бөгөөд одоо байдал харьцангуй намжаад байна. Цагдаагийн албан хаагчид Африк гаралтай Америк иргэний аминд хүрсэн энэ явдал Фергусон хотод болсонтой ижил нөхцөл байдалд хүргэжээ.
Казахстаны төрийн эрхийг баригч Нурсултан Назарбаев ээлжит бус сонгуулийн дүнгээр 97,5 хувийн санал авч дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай өнгөрсөн даваа гаригт тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээллээ.
26 жил төрийн эрхийг барьж буй тэрээр дахин таван жил улсаа удирдах болсон юм. Хэдийгээр сонгууль албан ёсоор 2016 онд болох байсан ч өдгөө 74 настай ерөнхийлөгч Назарбаев нэг жилийн өмнө товложээ.
Индонезийн эрх баригчид 10 гаруй жил хоригдсон “Бали 9” хэргийн буруутнуудыг цаазаар авлаа. Энэхүү хэрэгт хууль бусаар хар тамхи хил давуулсан гадаадын есөн иргэн холбогдсон бөгөөд тэдний хоёр нь Австралийн иргэн байжээ.
Австралийн засгийн газар иргэдээ суллуулахыг хүсэж байгаа тухай аль эртнээс мэдэгдэж байсан ч Индонезийн тал гадны орнуудын хүсэлт, шаардлагыг үл харгалзан тэднийг цаазаар авсан юм.
Үүний улмаас Индонези, Австралийн дипломат харилцаанд томоохон сэв суух магадлалтай болоод байна.
Өнгөрсөн Лхагва гаригт Нигерийн арми Самбиса ойд явуулсан тусгай ажиллагааны үр дүнд Боко Харам бүлгийн барьцаалсан 300 гаруй охид, хүүхнүүдийг чөлөөллөө. Гэхдээ охид 2014 оны дөрөвдүгээр сард хулгайлагдсан Чибок тосгоных биш гэж армийн төлөөлөгч Сани Усман мэдэгдсэн юм.
Энэхүү ой нь Боко Харам бүлгийн хяналтад байдаг бөгөөд Чибок тосгоноос холгүйхэн оршдог. Армийн төлөөлөгч Крис Олуколадегийн хэлснээр аврагдсан охид, эмэгтэйчүүдийг хяналтад оруулсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзуулж амжаагүй байгаа аж.
Пүрэв гаригийн шөнө Монголын цагаар 00:30 цагт Microsoft компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Build” чуулган эхэллээ. Чуулганы эхэнд компани өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тухай танилцуулсан юм.
Хамгийн гол нь хэрэглэгчид Windows 10 үйлдлийн систем хэзээ хэрэглээнд нэвтрэх тухай сонирхож байсан ч компани энэ тал дээр ам нээсэнгүй. Харин Кортанагийн шинэ өнгө төрх, хоёроос гурван жилийн дотор дэлхий даяар нэг тэрбум хэрэглэгчтэй болох гэх мэт зүйлсийг ярьсан юм.
Түүнчлэн Hololens төхөөрөмж Windows 10 үйлдлийн системийг хэрхэн ажиллуулах, шинэ үйлдлийн системд дагаж ирэх веб хөтчийг “Edge” хэмээн нэрлэх болсон талаар өгүүлсэн билээ.
Эдгээрээс гадна Вьетнамын дайн дууссаны 40 жилийн ой, Малала Юсафзай охинд халдсан 10 хэрэгтэнд ял оноосон, Кембрижийн гүн, гүнгийн авхай хоёр охинтой болсон гэх мэт үйл явдлууд өрнөж, Онолын Физикийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг “Хүн төрөлхтний эцсийн найдвар сансрын уудамд одох, эсвэл эндээ мөхөх” гэж мэдэгдсэн долоо хоног өнгөрлөө.