О.Гүндэгмаа бол олимпиос мөнгөн медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин. Атланта, Сидней, Афин, Бээжин гээд дөрвөн олимп дараалан шигшээд шалгарсан мэргэн бууч.
Зургаа дахь олимпийн эрхийн болзлоо хангасан тэрбээр дэндүү агуу атлаа дэндүү энгийн юм аа. Бодож санаснаа шуудхан л хэлчихдэг гүдэсхэн ч юм.
Амьдралынх нь түшиг тулгуур ханийгаа ярихаар нүд нь гялалзаад л нүүрэнд нь инээмсэглэл тодроод, цаанаасаа л бахдал нь төрнө.
Амьдралынх нь учир утга болсон аавыгаа ярихаар харин нүднийх нь аяганд нулимс дорхноо дүүрээд ирэх юм билээ.
Өдгөө дөрвөн хүүхдийн эх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмааг GoGo cafe буланд урьж ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
-18 настайдаа “Атланта”-гийн олимпод дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн галын шугамд зогсч байсан О.Гүндэгмаа өнөөдөр зургаа дахь олимпдоо цэц мэргэнээ сорих гэж байна. Таны хувьд энэхүү он цагийн хэлхээс хурдан байв уу эсвэл....?
-Үнэндээ 1996-2008 он хүртэлх олимпийн цикл надад цаг хугацааны хурдыг бараг мэдрүүлээгүй. Харин 2008 оноос хойш амьдралд минь гарсан өөрчлөлт л үүнийг надад мэдрүүлсэн. Бээжингийн олимпийн дараа хүүгээ төрүүлээд л эргэж бэлтгэлдээ орсон. Тэгээд тэмцээн гэсээр байтал 2012 оны олимп тулчихсан. 2012 оны олимпийн дараа дахиад хүүхэд төрүүлээд гэртээ сууж байсан бол одоо дараагийн олимпийн эрхээ авчихсан хугацаа нь тулчихсан л байж байна.
ИХРҮҮДЭЭ ГАРГАСНЫ ДАРАА СПОРТОО ОРХИДОГ Ч ЮМ УУ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА
-Хүүхдүүдийнхээ талаар ярьсан болохоор үргэлжлүүлээд асууя. Х.Цагаанбаатар 2009 оны Роттердамын дэлхийн аваргад явахдаа “Би шинэхэн мэндэлж буй хүүгээ дэлхийн аваргын алтан медалиар мялаана” гэж амлачихаад явсан. Аав болсон баяр хөөрөөрөө бас л зоригтой амлалт өгсөн шүү. Амлалтаа ч биелүүлж Ц.Ховор-Эрдэнэ хүүдээ алтан медалиа авчирч зүүлгэсэн?
-Тийм шүү /инээв.сур/. Амьдралын минь бас л нандин сайхан дурсамжуудын нэг. Цагаанаа дэлхийн аваргад орох гээд Эрдэнэтийн "Олимп" баазад байрлаж байлаа. Сүлжээ барьдаггүй болохоор уулын оройд гарч утсаар ярина. Төрсний дараа “Ах нь хүүтэй боллоо” гээд бааз дээрээ бөөн юм болсон гэсэн. Тухайн үед Америкт төрсөн болохоор, тэнд төрөнгүүт л шууд хүүхдийн нэрийг бөглөөд гэрчилгээний материал явуулдаг юм билээ. Тийм болохоор төрчихөөд ердөө 2-3 цагийн дараа хүүгийнхээ нэрийг өгөх болоход "Ховор-Эрдэнэ" гэж аав нь нэрлэсэн.
-Хүүгийнхээ хөлийнх нь хэвийг цээжиндээ шивүүлээд л?
-Шивээс хийлгэснийхээ дараа их өвдсөн гэсэн. Гэтэл хоёр багыгаа гарсны дараа нуруундаа дахиад л шивээс хийлгэчихсэн. "Их өвддөг гээ биз дээ. Битгий хийлгэ" гэсэн чинь “өвдөлт бол юу ч биш ээ” л гэсэн. /инээв.сур/
-Лондонгийн олимпийн дараа жил ихэр хүүхэдтэй болсон. Олимпийн мөчлөгт тааруулаад л амьдралаа бүр төлөвлөөд сурчихсан юм шиг ээ?
-Зорилго маань дөрвөн жилээр тооцоологддог учир амьдралаа бас зохицуулдаг шүү. /инээв.сур/ Олимпийн дараа жилдээ л багтахгүй бол бусад үед бэлтгэл сургуулилт, олимпийн эрхийн тэмцээн эхэлчихнэ. Ар гэрийнхэн маань хүртэл яг энэ хэмнэл, амьдралаар явсаар одоо бүр эвлэрсэн. Гэхдээ хүүхдүүдэд минь л хэцүү. Заримдаа тэмдэглэлт баяраар байхгүй үе таарвал манай том охин "Та хоёр ямар гэртээ байх биш, та хоёртой юу ч ярихав дээ. Би нэг юм бодно оо” л гэнэ шүү дээ. Элдэв баяр энэ тэр тэмдэглэх, эмээ дүү нарыгаа баярлуулах, зарим тохиолдолд амьдралын нарийн ширийн асуудалд хүртэл охин маань шийдвэр гаргадаг болсон. Бид хоёрын хувьд ар гэрийн бүх асуудал үндсэндээ орхигддог.
-Гэрийн бараа ховор хардаг аав, ээж бяцхан үрсээ хэнд даатгав?
-Ээж минь л энэ бүх ачааг үүрч яваа. Хоёр нялх хүүхэд харахад хэцүү, ядаж л хоёр тийшээ гүйгээд явчихна. Ээжийгээ ядрах вий гээд хүүхэд харуулах хүн нэлээд хайсан боловч тухайн үед "хүүхэд уйлахаар эм тан өгчихдөг" гээд л янз бүрийн мэдээлэл гарахаар нь айгаад. Ээж ч дургүйцээд "хүнээр хүүхдээ харуулна гэж юу байдаг юм. Би харна" гэсэн. Ингээд л гурван багыг минь өдий болтол харлаа даа. Манай гурав ч эмээгээсээ салахгүй. Бид хоёртой оройжин сүрхий тоглож байснаа унтах болохоороо эмээ рүүгээ явчихдаг. Хүүхэд өвдөх үед л бид хоёр байхгүй үе таарвал санаа зовоод хэцүү санагддаг. Би өглөөнөөс орой хүртэл урт хугацааны бэлтгэлтэй. Хүүхдээ эмнэлэгт үзүүлмээр байдаг, дундуур нь амжуулах боломж байхгүй хэцүү санагдах үе зөндөө л гарна.
-Дөрвөн хүүхдийн эх хүний хувьд энэ бүхнээс болж спортоо орхиод зүгээр л гэртээ хүүхдүүдтэйгээ аз жаргалтай байх юмсан гэсэн бодол төрдөг гэдэгт эргэлзэхгүй ээ?
-Ихрүүдээ төрүүлсний дараа спортоо орхидог юм уу гэж бодож байснаа нуухгүй ээ. Нэлээн эргэлзсэн. Ууган хүүгээ төрүүлчихээд дараа бол гэртээ суухад хэцүү байсан. Цагаанааг тэмцээнд явах болохоор өөрийн эрхгүй бачимдана. Буудлагын тэмцээний дүнг хараад "би орсон бол" гэж бодоод л. Анхны хүүхдээ төрүүлчихээд бэлтгэлдээ орох гэж яарсан болохоор нялх биетэй атлаа долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийж байлаа. Гэтэл нялх биетэй хүн ядарчихаараа эргээд сэргэхдээ их удаан юм билээ. Түүнээсээ болж муу буудаад ирэхээр бүр их стресстсэн. Энэ бүхнийг мэдээж хань болон ээжийнхээ ачаар давж эргэлзэхгүйгээр бэлтгэлдээ орсон доо.
-О.Гүндэгмаа үйлэнд их уран юм шиг. Эхнэрийнхээ урласан дээлээр гоёлоо гээд Цагаанаа гайхуулаад байдаг?
-Зав чөлөө олдохгүй юм. Гэртээ хүүхэд гаргаад суухаараа л ээжтэйгээ нийлээд янз бүрээр нь л оёдлын машин авдаг. Манай ээж цэргийн оёдлын үйлдвэрт олон жил ажилласан. Бага байхад хоёр талаар нь өмсдөг бэлтгэлийн хувцас хийж өгнө. Ээжийнхээ нэхсэн трико, плажаар гангардаг байлаа. Сүүлийн үед завгүй болохоор ийм загварын дээл гээд санаагаа гаргаад ах эгч, найз нөхөдтэйгээ нийлээд урлана, товч, шилбийг нь хадаж өгнө. Гэхдээ бүр нарийн чимхлүүр ажилд мэргэшиж амжаагүй л байгаа.
БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРНА ГЭГЧЭЭР.....
-Инчёны Азийн наадмын буудлагын тэмцээнээр харж байхад өөрийг тань буудах үед Х.Цагаанбаатар сандраад ерөөсөө харж чаддаггүй юм билээ. Олон жил эхнэрийнхээ буудаж байгааг харсан л баймаар юм?
-Цагаанаагийн спорт өөрөө их гоё эмоцитой, тэсрэлттэй. Харин манай спорт бол сэтгэлзүй шаарддаг. Ийм болохоор Цагаанаад буудлагыг үзэхээр хэцүү санагддаг байх. Бид бие, биеийнхээ ялалт ялагдлын агшинг олон жил харж байгаа ч би ч гэсэн Цагаанаагийн барилдааныг бас үзэж чаддаггүй. Хамаг биеэ чангалчихдаг. Биеэ сул тавьчихвал Цагаанаа уначих гээд ч байгаа юм шиг. Нүүр ув улаан болчихсон, хумсны ором гартал гараа атгачихсан л сууна шүү дээ. Гэхдээ л Азийн наадам, олимп гээд хамт явах үедээ аль болох очиж үзэхийг боддог.
-Жүдо бөхийн дэлхийн аварга, Азийн наадам, Азийн аварга, IJF-ийн бүх цувралын алтан медаль зөвхөн Х.Цагаанбаатарт бий. Самбо, жюү жицү, кураш бөхөөр чамгүй амжилтууд байгаа. Гэхдээ түүнийг зодог тайлах талаар хүмүүс байнга л бичиж ярих боллоо?
-Бид хоёр оролцсон тэмцээнийхээ талаар дараа нь ярилцдаг. Спортын карьерээ дуусгасны дараа цаашид бид хоёр амьдралаа хэрхэн авч явах талаар ч боддог. Спорт амьдрал минь болчихсон юм чинь зайлшгүй энэ асуудал хөндөгдөнө. Буудлагын спорт нас хязгаарлахгүй, жингийн асуудал энэ тэр гэхгүй учраас харьцангуй урт настай. Гэхдээ нас хамаагүй гээд би мэдээж эмээ болтлоо, тэтгэвэрт гартлаа буудна гэж байхгүй. Харин жүдогийн спорт хурд, хүч шаарддаг. Алдаа оноо гарахтай зэрэгцэн шүүмжлэл маш ихээр ирдэг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор миний хувьд эмзэглэнэ. Харин Цагаанаа бол ялагдсаныхаа дараа сэтгэлээр унахаасаа илүү бэлтгэлээ улам их хийдэг. Надад ч гэсэн "унаад босохдоо улам илүү хүчтэй бос" гэж хэлж хурцалдаг. Цагаанааг бол би шууд 100 хувь өмөөрнө, хамгаална
-О.Гүндэгмаагийн хувьд зайгаа тавьж өг гэж хэлүүлэх үе байв уу. Хүүхэд гаргаад хоёр ч удаа 1-2 жил завсарлаж бас залуучуудад боломж олгосон болохоор гайгүй юу?
-Лондонгийн олимпийн дараа "эмээ болтлоо явлаа одоо болих хэрэгтэй" гээд л янз бүрийн мэдээлэл сонссон. Шигшээ багт буудлагын төрлөөр 11, гар бууны төрөлд надаас гадна хоёр тамирчин бий. Дэлхийн цом, Азийн наадамд 15-16 хүн оролцож байгаа ч тогтмол медаль авдаг хүн байхгүй. Өсвөр, залуучууд олон улсаас медаль авч байгаад баярладаг. Гэхдээ дэлхийн чансааны тэмцээнээс медаль авч олимпийн эрх цаашлаад олимпийн наадамд оролцож медалийн төлөө өрсөлдөнө. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр Цагаанаа бид хоёрт спортод зайгаа тавихгүй, хоёулхнаа л оршин тогтноод байгаа юм биш. Өнгөрсөн жил хоёр жил завсарлачихаад эргэн ирэхдээ Дэлхийн цом, Дэлхийн аваргад оролцох эрхээ би өрсөлдөж байж авсан. Түүнээс зүгээр л авчихаагүй. Залуу хүнд бид боломж олгодог, зайгаа ч тавьдаг. Буудлагын спортын төрөлд хоёр тамирчин оролцох боломжтой. Шигшээ багийн ядаж 50 хувь нь олимпийн эрхээ авчихаад хамтдаа Монголын буудлагын баг гээд олуулаа Бразилийг зоривол сайхан биз дээ.
-Цагаанаа та хоёр нэг, нэгэндээ шүүмжлэлтэй хандах уу?
-Бие биенийгээ алдаа гаргасан үед нь шүүмжилдэг, шударгаар ханддаг. Спортыг мэдэрч биш харж баясдаг хүмүүс олон. Тэр хүмүүст бол хөндлөнгөөс харахад ялалт амархан санагдаж ингэчихгүй гээд л шүүмжилнэ. Ялагдчихвал янз бүрээр хэлээд л. Миний санаанаас нэг зүйл ерөөсөө гардаггүй юм. 2000 онд жүдо бөхийн Азийн аварга Бөхийн өргөөнд болоход +78кг Долгормаа гээд жүдоч барилдаад ялагдахад яг миний ард сууж байсан ах “Өө муу арчаагүй” гээд л араас нь хараалын үг хэлээд сандал руу минь өшиглөсөн. Миний уур хүрээд муухай харсан чинь “Өө яана аа уучлаарай ахын дүү” гэж билээ. Ямар ч тамирчин ялагдъя гэж дэвжээнд гардаггүй.
ААВЫГАА БАЙНГА Л ҮГҮЙЛЖ САНАДАГ ДАА
-О.Гүндэгмаагийн хувьд 1993 оноос буудсан гэдэг ч миний сонссоноор аав тань бүр багаас нь бэлдсэн гэдэг юм билээ?
-Аав минь цэргийн хүн болохоор марш тактикийн тэмцээний бэлтгэлдээ гуравдугаар сард гардаг. 45 хоногоор явдаг байсан. Тэр үед аав намайг авч явдаг байсан болохоор би гэдэг хүн аавынхаа куртик, дээлэнд нь орчихсон л явдаг байлаа. Тав бил үү зургаан настайдаа буудаж сурсан. Сайн буудвал аав нь шагнана шүү гэж урамшуулна. Тавдугаар ангид байхад аав минь гэрт байдаг нугалдаг хийн буугаар бай зурчихаад буудуулдаг байлаа.
-Манай улсаас тухайн үед буудлагын спортоор амжилт гаргаагүй байхад яаж энэ их амжилтын үүдийг мэдэрч охиноо буудуулж сургадаг байна. Ялангуяа эмэгтэй хүүхдийг буу шагайлгаж сургана гэхээр л?
-Манай аав ан хийдэг, сайн бууддаг байсан. Ээж минь Байлдааны онгоцны хуучнаар 137 дугаар ангид ажилладаг байхдаа марш тактикийн тэмцээнд их сайн бууддаг байсан гэсэн. Шүхрийн гурван төрөлтийн тэмцээнд шүхрээр буугаад дараа нь бууддаг. Одоогийн триатлонтой төстэй. Аавтайгаа хамт бэлтгэл гээд хөдөө байнга явна. Айлын хаяанд очиж буугаад өдөртөө 1-2 тарвага л агнана. Хоёулхнаа юм чинь идэж барахгүй. Тарваганы тосонд мөөг шарж идээд л. Тарвагаа өвчих гэж нэг, хоёр цаг болно оо. Аавын минь нуруу их өвддөг болохоор "эндээс нь тат, тэг ингэ" гэсээр хоёулаа нэлээн удна. Аав минь эмэгтэй хүн ан хийгээд дэмий гэж захидаг байсан. Гэхдээ манай ээж бүр гайгүй буудчихдаг байсан гэсэн. Чи ээжийгээ дуурайсан байх аа гэж найзууд нь хэлдэг юм. Ээж минь Байлдааны онгоцны хуучнаар 137 дугаар ангид ажилладаг байхдаа марш тактикийн тэмцээнд их сайн бууддаг байсан гэсэн.
-Д.Мөнхбаяр гавьяатыг Барселоны олимпиос медаль авчирсны дараа л албан ёсоор хичээллэж эхэлсэн гэдэг?
-Аав минь Техникийн спортын төвд шүхрийн спортын даргаар очсон. Мөнхбаяр эгчийг Барселоны олимпиос медаль авч ирэхэд бид очиж бөөнөөрөө тоссон. Тэр үед аав минь бичлэг хийгээд явж байхдаа эмэгтэй хүнд буудлагын спорт зүгээр гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд л өөрөө буудлагын спортод дагуулаад очсон доо. Хичээллэж эхэлсний дараа ч аав надад их шаардлага тавьдаг байсан. Хичээлээ хийгээд дуусангуут л одоо шагайлгаа хий гээд буу бариулаад зогсоочихно /инээв.сур/. Шүхрийн спорт олимпод оролцддог байсан бол аав, ээж хоёр минь тодорхой хэмжээний амжилт гаргах байсан байх гэж би боддог. “Миний охин аав, ээжийнхээ чадаагүйг гүйцээгээрэй” гэж дандаа хэлдэг байсан даа.
-Аавынхаа захиасыг биелүүлж өнөөдөр зургаа дахь олимпдоо оролцох гэж байна. Зургаан олимпийн эрхийн болзол хангана гэдэг өөрөө бас л түүхийн нэгэн шинэ хуудас. Аав минь байсан бол гэх бодол төрдөг л байх?
-Мэдээж хэрэг аавыгаа байнга л санана, үгүйлнэ. Ээж минь надад хэлэхгүй ч гэсэн охинд минь “Өвөө нь байсан бол ч баярлана даа” гэж хэлдэг гэсэн. Ээж минь намайг тэмцээн уралдаан бэлтгэл сургуулилтандаа ардаа санаа зовох зүйлгүйгээр яваасай гэж их хичээдэг.
-Дэлхийн шилдэг мэргэн буучийн гарааг аав маш сайн тавьж өгсөн. Ээжийн хувьд ч охиныхоо ар талыг маш сайн хариуцаж олон жил амжилттай тогтвортой барихад тусалж байгаа нь үнэхээр бахархмаар юм?
-Тамирчин хүн ганцаараа амжилтад хүрнэ гэж байхгүй. Миний хувьд спортын гэр бүлээс гаралтай. Ээж, аав минь зэрэг, зэрэг л бэлтгэлээр шахна. Манай ээж өөрөө их дайчин хүн л дээ. Хүүхдээ гаргаад нэг сар болж байхад л бэлтгэлдээ ор гэж шаардана. Өглөө босоход л зээ нарынхаа хоол ундыг хийгээд бүх зүйлийг амжуулчихсан. Орой ирэхэд ч бүх зүйл минь бэлэн. Олон жилийн хугацаанд амжилтаа тогтвортой барьж явахад хамгийн их тусалсан хүн бол яах аргагүй ар гэрийнхэн минь.
-Д.Мөнхбаяр гавьяатыг Герман улсын иргэн болоод явах тэр мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бол. Нэг талбарт өрсөлдөгчид хэдий ч нэг, нэгнийгээ хурцалж ирлэж явдаг болохоор тэр орон зай үгүйрээд л явчихсан байх?
-Мэдээж Монголын буудлага спортын холбооны хувьд маш том гарз тохиосон. Мөнхбаяр эгчийг явах тэр он жилүүдэд миний амжилт финалд шалгарах хэмжээнд очсон байсан ч туршлагын хувьд дутагдалтай байсан. Буудлагын хувьд дэлхийн аварга, Азийн аварга, Азийн наадамд багаар оролцдог шүү дээ. Германы иргэн болсных нь дараа 2006 оны дэлхийн аваргаар Мөнхбаяр эгч, Мөнхзул бид гурав финалдсан. Би тав бил үү зургадугаар байраар финалдаж хүрэл авсан. Хэрэв тухайн үед Мөнхбаяр эгч Германы иргэн болоогүй байсан бол Монголын баг алт авах байсан байна шүү дээ гээд оноогоо тоолоод гурвуулаа ярилцаж байлаа. Оноогоо тоолоход Хятадыг торох юмгүй ялж байсан. Энэ мэт олон зүйлд буудлагынхан хэсэг хугацаанд харамсдаг байлаа. Одоо ч бид тэмцээн дээр Мөнхбаярыг эгчийг оруулж тооцоод л "манай баг ингэх байжээ" гэж ярьдаг л юм.
-Бээжингийн олимпод шагналын тавцанд хамтдаа зогсох тэр мөч бас гоё байсан?
-Сайхан байлгүй яахав. Хятадын шигшээ багтай харьцуулахад манай буудлагын шигшээ багт 11 тамирчин байгаа ч 50 хувь нь медаль авах боломжгүй байна. Бэлтгэл ч тийм өндөр төвшинд хүрээгүй. Хятадууд нэг, хоёрдугаар байрыг эзлээд л авчихна. Заримдаа би медаль авахаар Мөөгий эгч авахгүй. Мөөгий эгч медаль хүртэхээр би авахгүй байж таарна. Хоёулаа нэг медалийн тавцанд хамт зогсох юмсан гэж ярьдаг байсан. Хамгийн анхны тохиолдол нь Бээжингийн олимпийн шагналын тавцан байлаа. Мөнхбаяр эгч хүрэл, би мөнгөн медаль авах тэр үед хоёулаа маш их баярлаж "чадлаа шүү" гээд л нэг, нэгэндээ баяр хүргэж байсан тэр мөч бол хамгийн сайхан дурсгалтай үеүдийн минь нэг. Мэдээж, Монголоор овоглосон байсан сан бүр илүү л сайхан байх байлаа. Гэхдээ Германы иргэн болсон ч хэзээд тэр Монгол хүн, хөх толбот юм чинь дээ.
-2015 оны хувьд олимпийн эрх олгох анхны тэмцээн байсан. Хэр итгэлтэй очсон бэ?
-Бэлтгэл ерөнхийдөө дажгүй байсан. Лондонгоос хойш хоёр жил завсарлаад өнгөрсөн жилийн гуравдугаар сард бэлтгэлдээ орсон. Бэлтгэл сайн байсан болохоор финалд орно, цаашлаад шөвгийн дөрөвт үлдэнэ гэж тооцоолж байлаа. Тэмцээнд явахаас өмнө дасгалжуулагч “Чи хэр итгэлтэй байна. Хэд онох вэ” гэхэд "гар буунд 585 оноо, хийн буунд 384-өөс дээш" гэж хариулсан. Хоёр оноогоор торгуулсныг эс тооцвол амласнаа биелүүлсэн дээ.
-Хоёр оноо торгуулсан гэдэг нь?
-Шүүгч надад дөрвөн сум буудна гээд сануулах ёстой. Гэтэл нэг сум буудаад миний буу гацчихсан. Эргэж хараад асуух гэтэл шүүгч миний ард байхгүй өөр тийшээ шалгалт хийгээд явчихаж. Нэг минут болоод дараагийн команд өгөөд явчихдаг юм. Тэгэхээр нь ямар ч гэсэн таван сумаар буугаа сумлачихсан. Дэлгэцэн дээр би дөрөв дэх сумаа буудахад нийлбэр дүн гарч стоп гээд бичиг гарч ирэх ёстой. Гэтэл стоп гэж гарч ирээгүй. Тэгэхээр нь нэг сум тэглэж хариуцлагагүй юманд 10 оноо хасуулж байхаар, торгуулсан нь дээр гээд буудчихсан. Тэгээд илүү сум буудсан гэж хоёр оноо торгуулсан юм.
-Буу гацах тохиолдол хэр гардаг вэ. Бээжингийн финалд гацсан, сая олимпийн эрхийн оноо авах чухал тэмцээнд бас гацлаа шүү дээ?
-Гацахын хувьд гацдаг л даа. Миний хувьд өнгөрсөн тэмцээнд гурван удаа гацсан. Үндсэн дасгалд нэг, финалд хоёр удаа. Гацааг нь гаргаад л шууд буудсан. Буу гацах нь олон янз байдаг. Сум нь дутуу орох, буудчихаад хонгио нь хаягдахгүй байх, хонгиогоо хавчуулах гээд. Миний буу гурван удаа хонгиогоо хавчуулсан. Тэрийг буудахаасаа урьтаад мэдэрсэн л дээ. Шинэ дүрмээр нэг удаа гацахыг зөвшөөрдөг харин хоёр дахиа бол шууд үлдсэн сумаа тэглэдэг. Финалд гацааг нь гаргаад л буудсан. Буудахынхаа өмнө гацаахгүй гээд тос түрхсэн ч болсонгүй.
-Олимпийн эрхээ авчихаад ирэхдээ ЭМС-ийн сайд Г.Шийлэгдамбад буугаа шинэчлэх хүсэлт тавьж байсан. Буу гацсанд мэдээж их бухимдсан нь шуудхан л харагдаж байлаа. Ер нь спортын хөгжлөө дагаад бууны хувьд хэр шинэчлэгдэж байгаа вэ?
-Шигшээ багийнхаа тамирчдаас түрүүлж уулзсан болохоор цаашид эрх авсан тамирчдынхаа бууг олимпод оролцохоос өмнө шинэчилж өгөх, сумыг гол төмөрт нь тааруулж өгөхийг хүссэн. Урт бууны төрөлд "Feinwerkbau" илүү байдаг. Дэлхийн шилдгүүд гэхэд Bleiker гээд гар буу хэрэглэдэг. Дэлхийн аваргын дараа бууны талаарх мэдээлэл судалгаа маягаар гардаг. Миний бууддаг буу, Италийн Пардини гээд буу өмнөх судалгаагаар 50:50 хувьтай байсан. Гэтэл өнгөрсөн дэлхийн аваргын дараах судалгаагаар Италийн Pardini 70, Feinwerkbau 30 хувьтай болчихсон. Олимпийн эрхийн финалд гэхэд сая би ганцаараа Feinwerkbau үлдсэн долоон тамирчин Pardini буугаар буудсан. Тэмцээн дээр буудаж байгааг, хэр онож байгааг, гацааг нь харна.
-Авахаар сонирхож буй бууны үнийн хувьд?
-Итали улсын хуулиар Монгол Улс буу нийлүүлж болохгүй орны тоонд ордог юм билээ. Гэхдээ дистрюбтер улсаар дамжуулан авч болно. Үнийн хувьд 1700 орчим евро.
-Финляндын сумны компанитай гэрээ хийж хоёр жилийн турш зөвхөн тэднийхээр буудсан. Өндөр түвшний тамирчин учраас бас гэрээ хийж давхар сурталчилгааны асуудал яригдах байх?
-Тийм. 2006 онд "Дэлхийн цом"-ын финалаас алт авахдаа Финляндын сумаар буудаж таарсан. Өмнө нь бол аль олдсон сумаараа л бууддаг байлаа. Сумны компанийн гадаад харилцаа хариуцсан залууг таньдаг байсан юм. Тэр үед тэмцээн дээр таарч, би ч түрүүлсэн. Би дасгалжуулагчгүй явсан болохоор түрүү шагналынхаа том Болор цомоо тэврээд, ачаагаа чирчихсэн явж байтал тэр хүн тусаллаа. Тэгээд "Манайх гар буучидтай гэрээ хийдэггүй. Гэхдээ чи их сайн буудсан учраас би холбож өгнө" гэж амлаад, амласнаа ч биелүүлсэн. Тэр хүний ачаар 2006 оноос Бээжингийн олимп дуустал гэрээ хийсэн. 2010 онд Ерөнхийлөгчийн айлчлалаар явж байхад дахин саналаа сунгасан. Гэрээ хийсэн тохиолдолд үйлдвэрт буугаа явуулаад гол төмөртэй таарсан сум өгдөг учраас маш давуу талтай. Маш олон удаа буудаж хариуцлагатайгаар шалгадаг учраас гацаа саатал бүгдийг тооцоолж сумаа өгдөг юм. Харин 2012 оны дараа завсарласан. Одоо бол шигшээгийн тамирчдын гол төмөртөө тааруулсан сумнаас авч буудаж байгаа. Өөрийн гол төмөрт таарсан сум хараахан байхгүй. Буугаа сольчихвол гэж бодоод л байна. Хэзээ шинэ буу авч, хэзээ сумаа тааруулах юм, бүү мэд.
-Шинэ буундаа хэр хугацаанд дасах вэ?
-Янз бүр. 3-4 сар болох байх.
-Өглөөний 08.30-18.00 цаг хүртэл бэлтгэлтэй гэхээр айхтар ачаалалтай юм. Өнөөдрийн хувьд гэхэд хүчний бэлтгэл хийгээд 19.30 цагт дуусч байна?
-Өглөө 08.30-12.00 цаг хүртэл. Заримдаа бэлтгэл багтахгүй байвал 13.00 цаг хүрнэ. Хоолондоо орчихоод 14.30-д эхлээд орой 18.00-19.00 цаг хүртэл хийнэ. Долоо хоногт өөрөө нэмэлтээр үндсэн бэлтгэлээс гадна гурван удаа хүчний бэлтгэл хийдэг. Гар буу дунджаар нэг кг. Тэмцээний үед 1-3 цаг буудлаа гэхэд буугаа хэд дахин өргөнө, буулгана. Гадаа байвал салхилна, буугаа хөдөлгөөнгүй байлгах ёстой. Тиймээс хүчний бэлтгэл хийх шаардлагатай.
-Баярлалаа О.Гүндэгмаа. Бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар цаг гарган ярилцсанд. Бээжингийн олимпийн эрхийг анхлан хүртэж медалийн салхийг ч бас гайхалтай хагалж өгч байсан. “Рио-2016” олимпийн наадмын салхийг алтан медалиар хагалж зорьсондоо хүрээрэй?
-Баярлалаа. Буудлагын спорт өөрөө зардал өндөртэй учир өнөөдрийг хүртэл олон хүнтэй хамтарч, олон байгууллага намайг тусалж дэмжиж ирсэн. 1998 оноос Алдар спорт хороонд харьяалагдаж 2000 онд цэргийн цол авсан. Амжилтыг минь үргэлж дэмжиж явдаг "Алдар" спорт хороо, "Аварга" клуб, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн хамт олондоо баярлаж явдаг шүү гэдгээ бас хэлмээр байна. Гүндэгмаа амжилт гаргана гээд өнөөдрийг хүртэл тусалж дэмжиж итгэсэн олон хүн бий. "Дараагийн тэмцээнд сайн оролцоорой" гэж итгэл хүлээлгэсэн хүний үг бодол санаанаас минь гардаггүй. Хүн надад ингэж сэтгэл гаргаж урам өгч байхад би итгэлийг нь цалгардуулж болохгүй гээд бэлтгэлдээ маш их анхаардаг. Ялалтын төлөө хамтдаа. Монгол Улсын төлөө зүтгэе.