Үндэсний хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа өргөжүүлэн, харилцагчиддаа үйлчилгээгээ ойртуулж Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон авто плаза төвд 2015 оны 5-р сарын 1-ний өдөр шинэ салбараа нээлээ.
Тус салбар нь банкны бүх төрлийн үйлчилгээгээр харилцагчиддаа үйлчлэх бөгөөд нээлтийн урамшуулал болгон үйлчлүүлсэн харилцагч бүрт хөнгөлөлт, урамшуулал бүхий бэлэгтэй үйлчилгээг санал болгож байна.
Энэхүү нэгж нь хүн ам ихээр төвлөрсөн тус газрын онцлогт тохируулан ажлын өдрүүдэд 9-19 цаг хүртэл, амралтын өдөр буюу Бямба гаригт 11-17 цаг хүртэл ажиллах ажээ.
Дашрамд дурьдахад сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлэн, өсөлттэй ажиллаж байгаа тус банкны хамт олон тун удахгүй Баянзүрх дүүрэгт дараагийн шинэ салбараа нээхээр төлөвлөж байна.