Ливийн эргээс холгүйхэн явсан 5800 гаруй дүрвэгсдийг өнгөрсөн амралтын өдрүүдээр Италийн эргийн хамгаалалтынхан аварчээ. Харамсалтай дүрвэгсдийн завинд сууж явсан 10 гаруй хүн амиа алдсан байна.
Франц, Италийн хамтарсан ажиллагааны үеэр нийт 17 завь ашиглан амьд үлдэгсдийг аварчээ. Амьд үлдсэн хүмүүсийг одоо Итали руу явуулж байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
2015 он гарсаар 1750 хүн газар дундын тэнгисийг гаталж Европыг зорьж яваад амиа алджээ. Гэтэл өнгөрсөн оны мөн үед энэ тоо 96 байсан аж. Дөрөвдүгээр сарын 12-13-ны хооронд Италичууд 6500 гаруй хүнийг живэх аюулаас аварсан бол үүнээс хэдхэн хоногийн дараа 700 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Цаг агаар тогтуун байгаа учир хууль бусаар хил давуулагчид энэ үеийг ашиглан дүрвэгсдийг илгээсээр байх болно. Тиймээс эргийн хамгаалалтынхан амс хийх завгүй аврах ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
Эх сурвалж: CNN