Балбын Засгийн газрын хүнд суртлын улмаас олон улсын тусламжийн цуваа тус улсын нисэх буудалд гацаад байгааг барууны орнууд болон олон улсын тусламжийн байгууллагууд мэдээлж байна.
Хэдийгээр газар хөдлөлтөд өртсөн иргэдэд яаралтай тусламж хэрэгтэй байгаа ч тусламжийн цуваа хэтэрхий олон шат дамжлага дамжиж байгааг НҮБ-аас онцолжээ. Тиймээс дээрх асуудлыг шийдвэрлэхийг хүсч АНУ-аас Балбад суугаа Элчин сайд Балбын Ерөнхий сайдад хандсан байна.
Ялангуяа газар зүйн онцлогоос шалтгаалан алслагдмал газруудад тусламж хүргэх ажил удаашралтай хэвээр байгаа төдийгүй газар хөдлөлтөөс хойш тусламж аваагүй газрууд ч мөн байгаа ажээ.
Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тус улсад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 7000 даваад байна.