Нигерийн ходй хэсэгт Боко Харам бүлгийнхний барьцаанд байсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өнгөрсөн долоо хоног сулласан. Гэвч цэргүүд ойртож ирмэгц барьцаанд байсан зарим эмэгтэйчүүдийг чулуугаар шидлэн хөнөөж байжээ.
Өдөр бүр хүмүүс үхэж, хэзээ өөрийнх нь өдөр ирэх бол гэж эмээсэн эмэгтэйчүүд хар бор хоногийг өнгөрөөнө
Самбиса ойд барьцаанд байсан 300 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг цэргүүд аварч засгийн газрын хуаранд авч ирсэн аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт явуулсан тусгай ажиллагааны үеэр 700 гаруй хүнийг алан хядагчдаас чөлөөлжээ.
Нэгэн эмэгтэйн хэлснээр Боко Харамын гишүүд барьцааны хүмүүсийг чулуугаар хөнөөх нь их байсан бөгөөд хэчнээн хүний аминд хүрснийг мэдэхгүй гэсэн юм. Мөн алан хядагчид анх тэднийг барьцаалах үедээ тосгонд ирж эхлээд эрэгтэйчүүд, хөвгүүдийг хөнөөгөөд үлдсэн эмэгтэйчүүдийг ой руу авч явдаг байсан аж.
Тэдний заримыг нь алан хядагчтай гэрлүүлдэг тухай хүртэл амьд үлдэгсэд өгүүлжээ. Түүнчлэн барьцааны хүмүүсээ огтхон ч хараанаасаа салгалгүй дагасаар байдаг гэнэ.
Эмэгтэйчүүдийг бүгдийг нь нэг дор хорьж, өдөрт ганцхан удаа хатаасан эрдэнэ шишээр хооллож байжээ. Өдөр бүр хүмүүс үхэж, хэзээ өөрийнх нь өдөр ирэх бол гэж эмээсэн эмэгтэйчүүд хар бор хоногийг өнгөрөөнө.
Исламын улс байгуулах нэрээр өөрсдийгөө “Боко Харам” буюу “Барууны боловсролыг хориглоно” гэж нэрлэсэн этгээдүүд 2009 оноос үйл ажиллагаагаа эрчимтэй явуулах болсноор хэдэн мянган хүн амиа алджээ.
Харин өнгөрсөн хоёрдугаар сараас Нигерийн цэргүүд хөрш зэргэлдээх орны тусламжтайгаар өнгөрсөн онд алдсан газар нутгаа Боко Харам бүлгээс чөлөөлж эхэлсэн юм.