Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдрийн 17:25 цагт түймэр гарсан тухай аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага иржээ.
Нийт 82 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр 23:30 цагт цурамд оруулсан байна. Ойролцоогоор 40 га газар шатжээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутагт ойн түймэр гарчээ. Аймгийн онцгой байдлын газар түймрийн дуудлага өчигдрийн 17:25 цагт ирсэн бөгөөд орон нутгийн болон Онцгой байдлын албан хаагч, нийт 30 хүн өчигдөр орой 22:45 цагт цурамд оруулжээ.
Тус аймгийн Баянгол сумын Хараа багийн нутагт хээрийн түймэр гарч 2 га талбай шатаж байна гэх дуудлага өнөө өглөө 03:20 цагт аймгийн Онцгой байдлын газар ирсэн байна. Нийт найман албан хаагч ажиллан хоёр цагийн дараа буюу 05:25 цагт бүрэн унтраасан байна.