Өнгөрсөн бямба гаригт Балбын цагдаа нар 101 настай хөгшнийг гэрийнх нь нуранги доороос эсэн мэнд гарган авчээ. Тэрээр сүүлийн 80 жилд тус улсад болоогүй газар хөдлөлтөөс долоо хоногийн дараа олдсон юм.
300,000 байшин барилга сүйдэж, гаднын орнуудын тусламжгүйгээр Балбын ард түмэн хямралаас гарах боломжгүй болжээ
Цагдаа нар түүнийг хэрхэн амьд үлдсэнийг мэдэхгүй бөгөөд түүний биеийн байдал тогтвортой байгаа гэжээ. Нийслэл Катманду хотын баруун хойд зүгт орших Нувакот дүүргээс түүнийг аварсан аж.
7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш амиа алдсан хүний тоо 7250 хүрч, 14,122 хүн гэмтэж бэртсэн тухай эрх баригчид мэдээлжээ. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийн тоо цаашид дахин нэмэгдэнэ гэдгээс эмээж байна.
Сангийн сайд Рам Шаран Махатын хэлснээр “Газар хөдлөлтийн улмаас бүхэл бүтэн тосгон сүйрсэн тохиолдол ч байгаа, гэтэл бид тэнд одоо хүртэл хүрч чадаагүй байна” гэжээ.
Газар хөдлөлтийн дараах чичиргээ одоо ч үргэлжилсээр байгаа учир одоо эрх баригчдын хэлж байгаа тоо хэд дахин ч нэмэгдэж магадгүй аж. Түүнчлэн одоо нуранги доороос эсэн мэнд хүн олно гэдэг гайхамшиг болох юм.
НҮБ-ын тооцоогоор гурван сая хүн хоол хүнсний хомсдолд орсон бөгөөд нэн яаралтай тусламж хүргэх хэрэгтэй байгаа аж. Эхний ээлжид тусламжийн бараа, хоол хүнс хүргэх ажилд 415 сая ам. доллар хэрэгтэй.
Газар хөдлөлтийн улмаас 300,000 байшин барилга сүйдэж, гаднын орнуудын тусламжгүйгээр Балбын ард түмэн хямралаас гарах боломжгүй болжээ.
Эх сурвалж: CNN