Израилийн цагдаа нар Этиоп гаралтай Еврей залууг доромжилж байгаа бичлэгээс болж Тел Авив хотод эхэлсэн жагсаал эцэстээ мөргөлдөөн болж 57 цагдаагийн албан хаагч гэмтэж бэртжээ.
Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэлдээ “Энэ хэргийг нэхэн шалгах болно. Гэхдээ хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэх нь болчимгүй үйлдэл юм”
Цагдаагийн газраас мэдээлснээр сүртэй гэмтэж бэртсэн хүн байхгүй гэсэн бөгөөд 12 жагсагч мөн гэмтсэн аж. Израилийн батлан хамгаалах хүчний дүрэмт хувцастай Этиоп цэргийг цагдаагийн ажилтнууд бүлэглэн зодож байгаа бичлэг интернетэд тавигдсанаар энэ жагсаал эхэлжээ.
Хэдэн цаг тайван үргэлжилсэн жагсаалыг тараахаар цагдаа нар нулимс асгаруулагч ашиглаж харин жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна.
Рабин талбайд болсон жагсаалын үеэр иргэд “Хүчирхийлэгч цагдаа шоронд орох ёстой” гэж хашхирцгааж байжээ. Жагсаалын үеэр 43 хүнийг баривчилсан байна. 1980 болон 1990-ээд оны үед хоёр удаа үргэлжилсэн нүүдлээр Этиопоос ирсэн иргэдийн тоо өнөөдөр 125,000-аар хэмжигддэг аж.
Харин Этиоп иргэдийг Израйльд хэн ч биш мэтээр үздэгт тэд ихээхэн дургүйцдэг. Дөрөвдүгээр сарын 26-ны бичлэгт цэргийн албан хаагч Дамас Пакада харагдах бөгөөд түүнийг дугуйгаа барин зогсож байхад цагдаагийн ажилтан ирж түүнийг нөгөө зүгт явахыг шаардах аж.
Гэнэт байдал өөрөөр эргэж, цагдаа түүнийг зодож эхлэх бөгөөд өөр нэг цагдаа ирж Пакадаг газраас босголгүй хамт зодож байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэлдээ “Энэ хэргийг нэхэн шалгах болно. Гэхдээ хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэх нь болчимгүй үйлдэл юм” гэжээ.
Өнөөдөр Нетаньяху Пакада болон Этиопын талтай уулзах бөгөөд бичлэг цацагдсанаас хойш зодоонд оролцсон нэг цагдааг ажлаас нь халсан тухай Цагдаагийн албаны төлөөлөгч Мики Розенфэлд мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN