Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол улсад 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон амьд мэнд байгаа 200 гаруй ахмад дайчдад тус ойн хүрээнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Энэхүү үйл ажиллагаа есдүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар энэ талаар:
“Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын 195 нь буюу 95 хувь нь Улаанбааатар хотод оршин сууж байна.
Зарим нь босож чадахгүй хэвтэрт байгаа учраас тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр дүүрэг, хороо бүрийн ажилтнууд гэрт нь очно” гэлээ.
Түүнчлэн чөлөөлөх дайнтай холбогдуулан медаль гаргах бөгөөд энэ үйл ажиллагаа нь найм, есдүгээр сард болох юм байна.
Харин тавдугаар сарын 9-ний өдөр Чингисийн талбайд байршуулах ЛЕД дэлгэцээр ОХУ-ын нийслэл Москва хотноо болох Аугаа их ялалтын баярт зориулсан цэргийн сүрт жагсаалыг шууд дамжуулан үзүүлэх юм байна.
ОХУ-ын Элчин сайд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах үедээ иргэдээ төв талбайдаа урихыг хүсчээ.
Тавдугаар сарын 9-ний өдрийн 14.00 цагт Чингисийн талбайд баярын арга хэмжээ эхэлж, тоглолт болох бөгөөд 16.00 цагт Улаан талбайд болох сүрт жагсаалыг шууд дамжуулах юм байна.
Түүнчлэн ойн баяртай холбогдуулан Монгол Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх, Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг төлөвлөжээ.