НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр Төрийн ордонд болж буй “Онлайн эрх чөлөө” сайд нарын тавдугаар бага хуралд оролцож байгаа билээ.
Тус сангаас онлайн орчинд хүүхдийг хамгаалах тухай мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын удирдамжийг танилцууллаа.
Тус удирдамжид “хүүхдийн эрхийг хүндэтгэх хамгаалах, тэдний дунд интернэтийн эерэг хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй онлайн орчинг бүрдүүлэхэд нь туслахын тулд дараах байгууллагуудыг хамтран ажиллахыг санал болгожээ. Эдгээр байгууллагат:
- Үүрэн холбооны операторууд,
- Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид,
- Агуулга боловсруулагчид,
- Хэрэглээний программ зохион бүтээгчид,
- Үндэсний болон орон нутгийн өргөн нэвтрүүлгийн байгууллагууд гээд салбарынхан багтана.
Интернэтийн хамгийн идэвхитэй хэрэглэгчид нь хүүхэд, залуус байдаг бөгөөд манай улсад л гэхэд фэйсбүүк хэрэглэгчдийн 23,1 хувь нь 13-18 насныхан, 39,4 хувь нь 19-25 насныхан байна. Интернэт хэрэглээ нь хүүхдүүдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусадтай мэдээлэл хуваалцах боломжийг олгодог ч үүний зэрэгцээ тэдэнд доромжлолд өртөх, зохимжгүй мэдээлэлтэй таарах, бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны золиос болох гээд олон эрсдэлийг дагуулдаг.
Тиймээс хүүхдийн интернэт хэрэглээний аюулгүй байдлыг хангах, тэднийг онлайн орчинд хариуцлагатай зөв хүн болоход нь туслахын тулд компаниуд дараах таван үндсэн чиглэлд ажиллахыг уриалсан байна. Үүнд:
- Хүүхдийн эрхийн асуудлыг байгууллагын боломжит бүх бодлого, менежментийн явцад нэвтрүүлэх
- Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн материалд хяналт тавих стандарт боловсруулах
- Бүх насны хүүхдэд ээлтэй, аюулгүй онлайн орчинг бүрдүүлэх
- Интернэтийг аюулгүй, хариуцлагатай хэрэглэхэд хүүхэд, эцэг, эх, багш нарыг сургах
- Дижитал технологийг иргэний оролцооны дэмжигч болгон хөгжүүлэх
Гэхдээ хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахын тулд хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, эрхээ хамгаалуулах гэсэн хоёр эрх нь тэгш боломжоор хангагдахыг сануулжээ. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн хүүхдийг хамгаалах арга хэмжээ нь зорилтот байх ёстой болохоос бус үзэл бодлоо илэрхийлэх, хүүхэд болон бусад хэрэглэгчийн мэдээлэл авах эрх чөлөөг хязгаарлахгүй байх ёстой гэдгийг сануулжээ.