Аугаа их Эх орны дайны төгсгөл буюу Зүүн хойд Хятадыг чөлөөлсөн дайны ялалтын 70 жилийн ой 2015 онд тохиож байна.
Энэ дайнд Монгол улсын 5,6,7,8 дугаар морьт дивиз, 7 дугаар механикжуулсан хуягт бригад, 3 дугаар танкийн тусгай хороо, 3 дугаар их бууны тусгай хороо, холбооны тусгай хороо, 9 дүгээр бэлтгэл морьт хороо, Нисэх холимог дивиз, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд гэсэн 9 оперативын нэгж 5 чиглэлээр хүч хуралдуулан 2 үндсэн чиглэлд давших байлдаан явуулсан ба энэ дайнд Монголын талаас 21384 цэрэг дайчид оролцож давших байлдаан явуулж ялалтанд хувь нэмрээ оруулснаар Дэдхийн II дайныг ялалтаар төгсгөсөн юм.
Монгол Улсын хувьд Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэл дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болох юм.