Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт, шалгалтаар зөвшөөрөлгүй баригдаж буй нийт 65 барилгад холбогдох хуулийн дагуу 22.5 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болжээ.
Мөн барилгад илэрсэн зөрчлийг арилгах хүртэл угсралтын ажил гүйцэтгэхгүй, түр хугацаагаар зогсоох тухай улсын байцаагчийн акт, мэдэгдэх хуудсыг захиалагч иргэн, аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн байна. Эдгээр зөвшөөрөлгүй барилгын 47 нь аж ахуй нэгж, байгууллагын захиалгаар, 18 нь иргэний захиалгаар баригдаж байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ