Замын түгжрэл, утаа тэргүүтэй өнөөгийн Нийслэлд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх үүднээс Нийслэлээс Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд даруй хоёр жил болж буй. Тус төслийн хүрээнд өнгөрсөн онд 500 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 2500 орчим айлынхыг ашиглалтад оруулахаар төслийн гүйцэтгэгч компаниуд тооцоолжээ. Дахин төлөвлөлтийн ажилд одоогийн байдлаар 34 компани гүйцэтгэгчээр оролцож байгаа. Эдгээр компанийг иргэдийн хүсэлтээр сонгон шалгаруулж байгаа талаар Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хэлэв. Дахин төлөвлөлтийн эхний барилгууд ашиглалтад орсноор иргэдийн хувьд газраа чөлөөлөн шинэ сууцанд орох хүлээлт нэлээд идэвхжиж байгаа аж. Нөгөөтэйгүүр тус төсөлд гүйцэтгэгчээр оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд цөөнгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барьж буй компаниуд болон тус төслийн ажилд оролцох хүсэлтэй байгаа компаниудын төлөөлөл ийн ярилаа.
- Н.Оюунцэцэг /Сонгинохайрхан дүүрэгт байрлах “LSBO” ХХК-ийн ерөнхий менежер/:
-Манай компани Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд 18 айлын 2980 м2 газрын зөвшөөрлийг дүүргээсээ авчихаад, уг газраа дахин төлөвлөлтийн төсөлд хамруулах хүсэлтэй байгаа. Одоогоор энэ ажил хэлэлцэх шатандаа байна. Хөрөнгө оруулагчидтайгаа тохирсон. Барилгын компаниудын хувьд хүмүүстэйгээ тохиролцож газраа шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Иргэд нэг өрөө байраар газраа өгөхгүй, дийлэнх нь 45 метр квадратаас дээш хэмжээний байраар газраа өгөх хүсэлтэй байна.
-Б.Батбаатар /“Магма Од” ХХК-ийн төслийн удирдагч/:
-Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд Дарь-Эхийн хоёрдугаар хорооны арванхоёрдугаар хэсэгт 4.5 га газарт төслийн хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна. Энэ газарт нийт 67 айл оршдог. Төслийн хугацаанд 461 айлын орон сууц барих юм. Газраа чөлөөлсөн 40 гаруй иргэн хашаандаа амины орон сууц бариулах хүсэлт тавьсан байгаа. Дахин төлөвлөлтийн эхний шатанд тухайн газарт оршин суугч иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газрыг чөлөөлнө. Одоогийн байдлаар иргэдийн зүгээс газраа чөлөөлөхдөө асуудал үүсгээгүй байна. Бүх талуудтайгаа аль болох уян хатан байхыг хичээж байгаа. Санхүүжилтийн тодорхой хэсгийг бид өөрсдөө гаргаж, хөрөнгө оруулагч зэрэг бусад санхүүгийн эх үүсвэрээр бүрдүүлж байна. Барилгын ажил энэ сарын 20-ноос эхэлнэ. Зураг төслийн ажил дуусах шатандаа орсон. Одоогийн байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн ажил байна. Цаашид нэмэгдэнэ. Нийслэлээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдсан орон сууцны борлуулалтын тал дээр дэмжиж байгаа. Мөн техникийн нөхцлүүд дээр уян хатан хандаж байгаа. Шат дараалалтай боломжууд гарч байна.
- Ч.Мөнгөнсүх /“Хера Пропертийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал/:
-Манай компани СХД-ийн V, VI, VII хорооны нутагт нийт 38 га газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь хуучнаар “Ханын Материалын Комбинат” орчимд, шинэ хотын захиргааны барилга баригдаж буй байршил юм. Ерөнхий төлөвлөгөөний дагуу 5000 гаруй айлын орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төвүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий хороолол барих юм. Төслийн хүрээнд өнгөрсөн оны намар худалдаа, үйлчилгээний талбай бүхий 168 айлын орон сууц ашиглалтад өгсөн. Энэ онд нийт 320 айлын таван орон сууцны барилга эхлүүлээд байна. Энэхүү төсөл хэмжээний хувьд 200 гаруй сая ам.долларын өртөг бүхий томоохон ажил. Зөвхөн барилга угсралтын ажилд гэхэд таваас зургаан жил зарцуулна. Хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн хүртээмж, хөрөнгө оруулалт, зах зээлийн байдал зэрэг тулгамдсан асуудал багагүй байдаг. Төслөө богино хугацаанд далайцтай явуулахын тулд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай болдог. Харин хөрөнгө оруулагчид Засгийн газрын баталгаа, барьцаа шаарддаг.
Г.Орхон