Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Глоб интернэшнл төвөөс зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр тавьсан илтгэлүүдээс цувралаар оруулж байна.
Илтгэгч: Д.Мөнхбүрэн /Глоб Интернэшнл Төв, хуульч/
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй”, 17 дахь хэсэгт “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”. Үндсэн хуулийн 17 дугаар зүйл “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:
1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлд “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана” гэжээ.
2011 оны 7 дугаар сарын 11-29-ний өдрүүдэд Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102 дугаар чуулганаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйлд 34 тоот ерөнхий тайлбарыг баталсан нь уг зүйл заалтын хэрэглээг илүү тодорхой болгосон.
Монгол Улс НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Онлайн эвслийн гишүүний хувьд НҮБ болон олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хязгаарлалтыг Гурван-талт шалгуураа шалгаж тогтоож, судалсны үндсэн дээр тогтоох ёстой. Энэхүү гурван талт шалгуур нь:
• Нэгдүгээрт. Гагцхүү хуулиар тогтоох. Хүн бүрт ойлгомжтой, ил тод байх
• Хоёрдугаарт. Хязгаарлалт нь хууль ёсны зорилготой байх Гуравдугаарт. Зайлшгүй буюу гарцаагүй байх, хэмжээндээ байх.
Эдгээр шалгуур нь харилцан уялдаа хамаарал бүхий үзүүлэлтүүд бөгөөд шалгуурыг бүрэн хангасан нөхцөлд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.
Гүтгэлэг, нэр төр хамгаалахтай холбоотой заалт бүхий хууль тогтоомжууд эрүү, иргэн, захиргааны аль аль салбар эрх зүйд байна. Бидний хамгийн их ярьдаг эрүүгийн хууль, иргэний хуулиас гадна бүх шатны сонгуулийн хуулиуд болон бусад олон хуулиар торгохоос эхлээд үйл ажиллагаа явуулах эрх хасах, баривчлах, хорих хүртэл иргэний, захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна.
Үүнээс эрүүгийн хуулийн нэр төр, гутаахтай холбоотой заалтуудыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамгийн хатуу хязгаарлалт, давхардсан зохицуулалт болж, төрийн цензурыг бий болгох, улс төрийн зорилгоор урвуулан ашиглагддаг болохыг Олон улс орнууд хүлээн зөвшөөрч, энэ заалтаасаа татгалзаад байна. Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагагүй болохыг дараах байдлаар авч үзье.
Нэг. Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох зүйл заалт
Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмын нэг нь “3.3. Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн зарчим юм.
Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй /ЭХ-16-р зүйл/.
Монгол Улсын Эрүүгийн хуулинд зааснаар “гүтгэлэг, доромжлол”-ыг гэмт хэрэг гэж үзэх ба “доромжлох” (110 зүйл) ба “гүтгэх” (111 зүйл) заалтууд нь зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
Эрүүгийн хуулийн эдгээр зүйлд Улсын Дээд шүүхээс 2007 оны 10 дугаар сарын 29-нд 40-р тогтоолоороо “нэр төр, алдар хүнд, доромжлох, гутаах зорилго, худал гүжирдлэг, олон нийт, урьд ял шийтгүүлсэн” гэх мэт дээрх зүйлд дурдагдсан нэр томьёог тайлбарлажээ.
Энэ тайлбарт “…хэвлэл мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгоно. 2002 онд батлагдсан Зар сурталчилгааны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “Мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, комьпютерийн сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгсэл” гэсэн утгаар ойлгоно” гэсэн заалтад үндэслэж байна. Энэ нь хуулийн хэрэглэх хүрээг өргөтгөж, интернет, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл түгээхэд хүртэл хязгаарлалт болон хувирч байна. Олон нийтийн сүлжээгээр иргэн үзэл бодлоо илэрхийлсний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа практик нь бусад иргэдийн хувьд айдас хүйдсийг бий болгож, “үзэл бодлоо илэрхийлэхээс эмээх”-эд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгын нэг болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго /ЭХ-45.3/-д үйлчлэх биш, харин өндөр албан тушаалтан, шүүмжлэлд өртөмтгий бүлгийн хувьд өөрсдөдөө дархлаа бий болгох механизм болоход ашиглагддаг тул ардчилсан замналаар явж буй манай улсын хувьд буруу жишиг болж байна.
Хоёр. Хувийн нууцын хамгаалалтын хувьд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.17 дахь хэсэгт “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” хэмээн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөнд хязгаарлалт тавьж болох зорилго, үндэслэлийг заасан.
Эндээс харвал хамгаалалтын зорилго, хуулийн зохицуулалтыг тодорхой заасан гэж үзэж болохоор байна. Хүний хувийн нууцыг задруулбал эрүүгийн /136 дугаар зүйлд/ болон захиргааны хариуцлага /ХХНтХ-8 зүйл/ хүлээлгэнэ. Хувь хүний нууцын тухай хуульд "Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэж тодорхойлсон. Хувь хүн нууцаа өөрөө хамгаална /5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт/.
Харин “нийтийн албан тушаалтан” гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтнууд хамаарч байна. Үүнд:
4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан.
Дээр дурьдсан албан тушаалтнууд нь өөрийн хүсэл сонирхол, сонголтоор нийтийн алба хааж буйн хувьд “хувь хүний нууц”-ын хамгаалалтаас гарч байна. Тухайлбал, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй. Иймд ажил үүрэгтэй холбоотой, шийдвэр, үйл ажиллагаатай нь холбоотой мэдээлэл, шүүмжлэл, хардалтын эсрэг хэрэг үүсгэж буй нь илүүц бөгөөд хүлээн зөвшөөрч боломгүй жишиг юм.
Тухайлан хувь хүнтэй холбоотой түгээгдсэн мэдээлэлд гомдолтой байвал иргэний журмаар хэрэг үүсгүүлэн шалгах боломж нээлттэй байна.
Гурав. Субъектив талын хувьд:
Эрүүгийн хуулийн гүтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэсэн шууд санаатай байдаг. Энэ хэвлэн нийтэлж, олон нийтэд тарааж байгаа үйлдлийг “санаатай” гэсэн хүний сэдэл, зорилгоос ялгаж тогтоох хэрэгтэй. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг олон нийтэд түгээх үүрэг бүхий, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь олон нийтийг мэдээлэлтэй болгоход оршдог. Энэ бол Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжих арга нь болно.
Мөн гүтгэлгийн гэмт хэргийг зүйлчлэхэд “гутаах зорилго” байхыг шаарддаг. “…гутаах зорилго…” гэж өш хонзон санах, үзэн ядах, уур хорслоо тайлах, атаархах, эр эмийн хардлага зэрэг атгаг санаагаа хэрэгжүүлэх гэсэн хувийн сэдэлтийг хэлнэ . Гэтэл цагдаагаар шалгуулж буй гомдол, шүүхээр заргалдаж буй эрүүгийн хэргүүд нь ихэвчлэн олон нийтийн санаа зовиноосон, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, нийтийн хөрөнгө, эх үүсвэрийн ашиглалт, зарцуулалт, хууль бус шийдвэр гаргалтын асуудлыг хөндсөн, яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн байгааг анхаарах зайлшгүй шаардлагатай.
Тэгвэл эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлд заасан “Зориуд худал мэдээлэх” гэмт хэрэг байна. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээд нь бусдад хууль бусаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилготой байдаг тул гүтгэлгийн гэмт хэрэг гэсэн зүйл байх шаардлагагүй.
Дөрөв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэмт хэргийн субъект мөн эсэх
Гүтгэлгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект насанд хүрсэн иргэн байх ёстой.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “ХМХ нийтэлж, нэвтрүүлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын харицулагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасныг үндэслэн гэм хорын хариуцлагыг хэвлэл мэдээллийн байгууллага, редакц хүлээх ёстой юм. Иймд сэтгүүлчийн бичсэн мэдээ нийтлэлийн төлөөх хариуцлагыг хувь сэтгүүлч хүлээх зохицуулалт байхгүй, харин иргэний хуулиар зохицуулах харилцаа болох нь харагдаж байна.
2011 оны 3 дугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Хүний эрхийн хороо /101 дүгээр хуралдаан/-ноос Монгол Улсын Засгийн газарт хандан дараах зөвлөмж өгчээ. Үүнд, “Нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасч, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах. Сүрдүүлэг заналхийлэл, халдлагын аливаа тохиолдлыг хуулийн дагуу мөрдөн шалгаж, гэмтэнд хариуцлага хүлээлгэхэд Оролцогч улс анхаарах” үүрэг авсан.
Монгол улсын засгийн газар, хууль тогтоогч нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаа сахин биелүүлж, эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд буй гүтгэх гэмт хэргийг хасуулах тухайд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, энэ чиглэлээр ажилладаг бүхий л байгууллага, хувь хүн дуу хоолойгоо нэгтгэж, яриа хэлэлцүүлгийг өрнүүлэх нь тулгамдсан зорилтын нэг зүй ёсоор болж байна.