Малчдын орлогын гол эх үүсвэр болох ноолуур бэлтгэдэг ид үе эхлээд байна. Энэ онд ноолуурын үнэ улсын хэмжээнд өмнөх жилүүдээс хямд тогтож байгаа болохыг үйлдвэрлэгчид онцолж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд энэ онд 22 сая ямаа тоологдсон бөгөөд мэргэжлийн холбоодын тооцоогоор эдгээрээс 2015 онд 400 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 7600 тонн ноолуур бэлтгэх төлөвтэй байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд бэлтгэх түүхий ноолуурын хэмжээ өмнөх оноос 10 хувиар өсөх хүлээлттэй байгаа юм. Харин өнгөрсөн онд нэг кг ноолуурын үнэ 70-75 мянган төгрөг байсан бол энэ онд 35-66 мянган төгрөгийн хооронд тогтжээ.
Монгол Улсын ноолуурын хамгийн том зах зээл нь БНХАУ бөгөөд жил бүр бэлтгэгдсэн нийт ноолуурын 70 хувийг тус улс худалдаж авдаг. Харин энэ онд БНХАУ-ын үйлдвэрүүд үлдэц ихтэй байгаагаас гадна тус улсын Засгийн газрын үйлдвэрлэлээ дэмжих төлөвлөгөөтэй холбоотойгоор зах зээл дэх эрэлт буурсан нь ханш нам тогтоход нөлөөлсөн гэж үйлдвэрлэгчид хэлж байна.
Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгож байгаа юм. Улсын хэмжээнд ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй жижиг, дунд үйлдвэр байгаа аж.
Эдгээр үйлдвэрүүд жилд 2000 гаруй тонн ноолуур ашиглаж, бэлтгэгдсэн нийт ноолуурын 30 хувьд нь өртөг шингээж, зах зээлд нийлүүлж байна. Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулах боломж нээгдэж байгаа ч ноолуурын чанар, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх сүлжээг сайжруулах шаардлага байсаар байгаа ажээ.
Өнгөрсөн сард Засгийн газрын тэргүүн хөдлөх хөрөнгөө баталгаа болгодог шинэ тогтолцоог бий болгох асуудлаар Аж үйлдвэр болон Хүнс хөдөө аж ахуйн сайд нарт үүрэг болгосон юм. Ойрын хугацаанд хөдлөх хөрөнгийн зээлийн барьцааны тухай хуулийн төслийг батлуулснаар, үйлдвэрлэгчдийн эх үүсвэр нэмэгдэх боломжтой гэж харж байгаа ажээ.