Улс төрийн детектив зохиол унших урамтай. Детектив гэдэг нь адал явдалт гэж бууна. Тийм зохиолын амтанд орчхоод номын нөхөр болон мандаж явлаа, багадаа. Детектив зохиолын гол баатар гэж нэг нөхөр бий. Ардын баатар, аюумшиггүй чин зоригт, ялагдашгүй нэгэн. Тэгвэл Ойрхи Дорнодын лалын орнуудын төрийн тэргүүнүүд гэж нэлдээ детектив зохиолын баатрууд. Тэдний толгойлсон улс орны түүх, одоо нурж унаж сүйрч байгаа нь тэр чигтээ детектив зохиол.
Тийм нэгэн детектив баатраар Йемений Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехыг хүн төрөлхтөн тодруулчхаад байна. Түүний амьдрал нь тэр чигтээ бүхэл бүтэн түүхэн эрин үе. Али Салех нь Умард Йемений Ерөнхийлөгчөөр 36-хан настайдаа тохоогдсон ба армийн түрүүчээс жанжин штабын дарга маршал болтлоо цэргийн албыг туулж, Л.И.Брежневийн оршуулга дээр байлцаж, СССР-тэй Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ, АНУ-ын Жорж Буштай стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулж байжээ. Үүгээр ч зогсохгүй Катарын Эмирийн гол дайсан хэмээн зарлагдаж, тэгснээ Йемен-Оросын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлсэн гавьяаныхаа төлөө 2004 онд Андрей Первозванныйн нэрэмжит олон улсын шагнал хүртэж, олон улсын терроризмын эсрэг цогтой тэмцэгч хэмээн цоллуулж явсан нэгэн.
Детектив баатраар Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехыг тодруулчхаад байна
Али Абдалла Салех нь Умард Йемен ба Нэгдсэн Йеменийг яг 33 жил удирдан залжээ. Хатуу гараар, цус урсган, холбоотон дайсныхаа галын дунд, урвах, уучлах, ивээх, тэтгэхийг хослуулан чухам улс төрийн детектив шиг л энэ ард түмнийг захирч байв. Түүний дэвшиж дээшилсэн албан тушаалын өгсөлт ёстой толгой эргэм. Хэрэв намтар судлаач энэ хүний улс төрийн хөргийг тэрлэе хэмээвээс детектив зохиолын хэд хэдэн боть гараад ирэхээр.
Йеменийг хагас зууны тэртээ “Хамгийн аз жаргалтай Араб” хэмээн нэрлэж байсан гэхэд одоо үнэмших хүн байхгүй. Дайн, аллагын хөлд туйлдсан энэ орныг одоо “олон улсын төсөл” л хүлээж байна. Ямар төсөл вэ? Ийм болчихсон Югослав, Афганистан, Ливи, Ирак, Сирийг хэсэглэн хуваасан, хуваах гэж буй төсөл.
Түүх 50 гаруйхан жилийн тэртээ Йемений имамат улсад болсон хувь хүний явдал. Санхан гэх цөлийн нүүдэлчин овгийн зейдит шашинтай (шиит шашинтай гэсэн үг) тариачин айлын хөвгүүн Али Абдалла Салехыг 1958 онд буюу 16 настайд нь цэргийн албанд татжээ. Тэрбээр хоёр жилийн дараа хуягт танкийн цэргийн бага нарын дамжаанд суралцав. Израйльтай байлдаад ялагдсан Египетийн Гамаль Абдель Насераар тэр хүү өвчлөн, панарабизм, Арабын социализмын үзэлтэн болж төлөвшив. Хувьсгал зайлшгүй, түүнийг Насерын офицер найз нар хийсэн шиг офицерууд л хийнэ. Тэгж, тэгж 1962 онд эзэн хааныг цэргийнхэн түлхэн унагаж, бүгд найрамдах засаг гарч ирмэгц Салех үг дуугүй дэмжив.
Иргэний дайн тэр дороо тус орныг хамрав. Хувьсгалт засгийг Египет, роялистуудыг Саудын Араб дэмжсэн ба түрүүч Салех толгой эргэм карьераа хийж эхлэв. 1963 онд 2-р зэргийн дэслэгч болж, 1967 онд нийслэл Санаг хамгаалах 70 өдрийн тулалдаанд шалгарч цол ахив. Нийслэлийг АНУ, Британи, Саудын дэмжсэн роялистууд бүслээд эзлэн авахаар оролдсон аж.
Хэдэн жил таг чиг байсан офицер Салех 1978 онд гэнэт тодрох нь тэр. Учир нь Өмнөд Йемений Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч цүнхэндээ бөмбөг нууж ирээд Умард Йеменийхээ Ерөнхийлөгч Ахмад Хуссейныг дэлбэлж алсан 1978 оны зургадугаар сарын 24-ний ердөө маргааш нь АБНЙУ-ын түр Ерөнхийлөгчийн зөвлөл шуурхай хуралдаад 36 настай цэл залуу Салехыг зөвлөлдөө оруулж, жанжин штабыг даргалуулахаар шийдвэрлэв. Ердөө гурван долоон хоногийн дараа тэр зөвлөл шуурхай хуралдаанаараа олонхийн саналаар түүнийг улсынхаа Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар батлах нь тэр. 1983, 1988 онд түүнийг улираан сонгов.
Тэгж байтал Өмнөд Йемен нь дотроосоо хагарч, цуст хаосын өмнө тулж ирэв. Орон нутгийн “Лалын ахан дүүс” засгийн эрх авахад ойртож, Зөвлөлтийн армитай тулалдаж явсан хөлсний арабчууд Афганистанаас эргэн ирж, бүх дэлхийн жихад эхлүүлэхэд бэлтгэж эхэлжээ. Осама бин Ладен гэгч алдартай нөхрийг анх Өмнөд Йеменд тодруулжээ. Аль-Каида Өмнөд Йеменд үүслээ. Цэвэр исламыг ялуулах их дайн Өмнөд Йеменд бэлтгэгдэж, түүнтэй зэрэгцэн Умардад нь Али Абдалла Салех Йеменд мандаж байлаа. 1990 оны тавдугаар сарын 22-нд тэрээр хоёр Йеменийг нэгтгэж чадлаа. Эх орныхоо төлөө байгуулсан энэ гавьяаг нь үнэлэн генерал цолоор шагналаа. Дараахан нь маршал цол олгожээ.
Яг дөрвөн жилийн дараа 1994 оны тавдугаар сарын 21-нд өмнөдүүд салан тусгаарласнаа зарлаж, БНАЙУ-ыг тунхаглав. Дэд ерөнхийлөгч бөгөөд Йемений социалист намын ерөнхий нарийн бичгийн дарга Али Салем аль-Бейд гэгч нь салан тусгаарлах ажиллагааг зориглон хийв. Армиа хоёр хувааж, дайтахад бэлтгэсэн ба төд удалгүй хоёр Йемений хооронд ширүүн дайн дэгдлээ. Улс оронд онц байдал тогтоож, Аден руу цэрэг орууллаа. Хоёр тал нэрлэхэлгүйгээр өршөөлгүй дайнаа эхлүүллээ. Танк, нисэх хүчин, их буу хэрэглэсэн том дайн дэгдлээ. Хойдуул хүчний илт давуугаар ялж, долдугаар сарын 7-н гэхэд өмнөдийн нийслэл Аденыг эзлэн авлаа. Өмнөдийн эрх баригчид гадаадад дүрвэн гарч, мянга мянган йемен хүн хөрш Оман руу зугтлаа. Экс коммунист Йемений социалист намыг хориглож, гишүүн байсан нөхдийг нь арми, төрийн албанд авахгүй байхаар хуульчиллаа. Хэдэн мянган хүн алагдаж, 16 000 хүн шархдаж энэ авантюр дууслаа. 1994 оны намар нь Салехыг тус орны парламент Ерөнхийлөгчөөр улируулан сонгож, 1999 онд бүх ард түмний сонгууль анх удаа явуулж, 96.2 хувиар энэ орны Ерөнхийлөгчөөр дахин сонгожээ.
Гэтэл энэ ялалтууд “Аль- Каида”-гийн цэцэглэлттэй зэрэгцэн өрнөж байв. Шабва гэх нефть арвинтай мужид нь “Арабын хойгийн Аль- Каида” байгуулагдаад ажиллах болжээ. Тэд лалын хороод гэдгээ байгуулан Өмнөд Йеменд хэдийнэ бэхжээд 2000 оны аравдугаар сарын 12-нд Америкийн тэнгисийн цэрэг рүү гэнэт халдлаа. Адены боомтод зангуугаа хаян зогсох “Коул” байлдааны хөлгийг дэлбэллээ. Нэг тэрбум ам.долларын өртөг бүхий байлдааны хөлөг онгоцыг 300 ам.долларын өртөг бүхий хийлдэг завинд суусан амиа золиослогч хоёр аль-каидач нөхөр хөвж очоод жагсаалаас гаргах нь тэр. Америкийн 217 усан цэрэг алагдаж, эсминецийг засахад АНУ 200 сая ам.доллараа зарцуулжээ. Йемен дэх олон улсын жихадын филиал гайгүй сайн ажиллаж байгаа нь харагдлаа. Үнхэлцэг нь хагарах шахсан Али Салех 2001 онд АНУ-д хандан терроризмтой тэмцэх түншлэлийн хэлэлцээр байгуулахыг санал болголоо.
АНУ жилдээ 70 сая ам.долларыг йемений армид өгч, тусгай албыг нь мэдээллээр хангаж, Йемений нутагт Америкийн нисдэг төхөөрөмжүүд агаараас цохилт хийх эрхтэй болсон ч Аль-Каидаг хэн ч хүчирсэнгүй. Харин ч тэр хавийн бүс нутгуудаас аль-каидач болох хүсэлтэй араб-мусульманчуудын хөл тасрахаа болилоо. Тэднээс олон нь Афганд байлдсан туршлагатай, тэднийг Өмнөд Йемений экс социалистууд дэмжин, Катарын мөнгөөр Өмнөд Йеменд шинээр “Лалын ахан дүүс”-ийг дахин босгож ирэв. Салех ч хуйвалдааны аргаар йемений хөдөөгийн овог аймгуудыг өөртөө татаж, Саудын Арабаар өөрийгөө дэмжүүлж чадлаа. Өмнөдөд суннитууд бэхжээд, Умардад зейдитүүд хүчтэй болж, тэдний араас шийт хуситын хөдөлгөөн үүслээ.
Энэ бол XXI зууны эхний 10 жилийн дүр зураг. Суннит, шийтийн дайнд энэ орон хэзээний бэлэн болжээ. Зейдитүүд бол Йемений хүн амын 1/3 нь, энэ нь шийзмийн нэг салаа салбар, Али Абдалла Салех бол шийт шашинт зейдит, тэр ч утгаар ардаа Иран хэмээх далд нууц ивээгчтэй хэмээн өмнөдүүд, суннитууд, Аль-Каида бүгд харддаг. Сонгодог шийзмийн эх орон Иран ийнхүү Йемений улс төрийн нэг гол тоглогч болжээ.
Цэвэр исламыг ялуулах их дайн Өмнөд Йеменд бэлтгэгдэж, түүнтэй зэрэгцэн Умардад нь Али Абдалла Салех Йеменд мандаж байлаа
Хуситууд нь оюун санааны лидерээ Ираны их аятолла Хомейнийг гэж үзэх ба хусит гэдэг нь овог аймгийн нэр биш, тэдний удирдагч байгаад 2004 онд засгийн газрын цэрэгт алуулсан Хуссейн аль-Хуси гэгчийн нэр юм. Энэ лидер шашин улс төрийг хослуулан “Америкт үхэл”, “Израильд үхэл” хэмээн лоозон дэвшүүлж, Аль-Каидаг өөрийн холбоотноо хэмээн нэрлэж, загалмайтны эсрэг аян дайн эхлүүлэхийг уриалагч байв.
Хуссейн аль-Хусийн нэрээр нэрлэгдсэн хуситуудын эсрэг дайнаа Саудын Арабын шахалтаар Салех эхлүүлэв. Дайн санамсаргүй өрнөв. Хуситууд улам ч нэгдэн нягтарлаа. Хуситуудын хөдөлгөөн хүчээ авлаа. Зэвсэг техникийн арвин нөөцтэй, байлдах дадал туршлагатай хуситуудад Саудын Араб аян шалтаг гаргаад өгчээ.
2006 онд Салех Ерөнхийлөгчийн сонгуульд 77 хувиар ялсан боловч эсэргүүцэгчид нь эх оронд нь, хилийн чанадад, Вашингтон, Эр-Рияд, Тегеран, Доха, энд тэндгүй олон болсон байв. Чухам тэр үед Салехын хувьд “Арабын хавар” айсуй нь мэдрэгдсэн юм. Улс эх орны хагарал, хуваагдал, хаос, мөргөлдөөн, иргэний дайны шинж тэмдгүүд тодрон гарч ирэв. Мань хүн ойртон буй хямралыг Америк, Израилийн төлөвлөгөө, арабын ард түмэнд огт хүртээлгүй гэж мэтгэж үзэв. Арабын дэглэмүүд суларсан нь илт харагдан харагдсаар 2010 оны өвлийг хүргэлээ. Арабын хувьсгал эхэллээ. Шатрын өрөг шиг бус, бүр босоо даалууны уналтын зарчмаар хувьсгал угсраагаар дэгдлээ.
2011 оны хаврын тэмцлийн хөлд Салех амиа алдах шахлаа. Түүнийг алах гэсэн оролдлого гарсан ба үүнийг хуситууд, “Лалын ахан дүүс”,” катарын тусгай албаныхан хийсэн гэж хардав. Тэрбээр шархдан амь гарсан бол түүнтэй хамт байсан Ерөнхий сайд, парламентын спикер алагдав. Тэрбээр гурван сар шархаа илааршуулж хэвтээд, эргэж ирээд Саудын Арабын толгойлсон “Арабын монархуудын ариун холбоо” гэгч байгууллагын шахалтаар огцрохоор ам тангараг өгчээ. Засгийн эрхээ шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Дэд ерөнхийлөгч Мансур Хади гэгчээ Төрийн тэргүүн болгоно гэв. Түүнийг буулгах, огцруулах, хөөх, үдэх ёслол гэж бөөн ажил бүтэн нэг жил өрнөсөн. Салах ёсон гүйцэтгэх үгсээ зурагтаар шууд дамжуулж, өөрийнхөө үед гаргасан алдаа, хийсэн үйлдэлдээ уучлал гуйж, эцэст нь улс орноосоо гарч одов. Залгамжлуулан үлдээсэн Мансур Хади нь түүний зангарагт даан ч хүрсэнгүй. Өөрөө бол хаана ч явсан Йемендээ нөлөөтэй, дурсаастай, харин Хади нь саудуудын олж тавьсан гар хөл хэмээн нийгэмдээ үнэлэгдэв.
Салехын бүх амьдралын зорилго, үйлс нь нэгдмэл төр улс, гэхдээ хаашаа ч хамаагүй залж болох тоглоомон хүүхэлдэй улс байсан бол Хади улс орноо эмхэтгэн нэгтгэж чадсангүй. “Би яг одоо засгийн эрх бариагүй байгаадаа бурханд л талархахаас даа. Өнөөгийн байдал үнэхээр гунигтай, харамсмаар байна” түүний хэлсэн саяхны үгс. Тэрбээр энэ байлдаан, интервенцийг зүгээр ажиглан харагч, харамсагч биш, эв нь олдвол ууган хүү Ахмед Алигаа зүтгүүлчих санаатай. Хүү нь гвардын командлагч явсан, цэргийн нэг жанжин. Гэхдээ Йемений галын дөл улам өдөө асч байгааг энэ залуу жанжин зогсоож чадах болов уу?
Учир нь орон нутгийн “Лалын ахан дүүс” нь шинэ өрсөлдөгч “Арабын хойгийн Аль-Каида”-г үзэж чадахгүй, хусит зейдитүүд аль алинтай нь байлдаж байна, тэгсэн мөртлөө энэ гурав гурвуулаа Саудын Араб, АНУ, Израйлийг гол дайснаа гэж үздэг, Умардын овог аймгууд нь Өмнөдийнхөнтэйгээ байгалийн нөөц баялгийн төлөө тулалдаж, интервенц хийж буй эвсэл нь Ираныг оруулаад ирчихгүйн тулд өөрийн гар хөл болох эрх баригчдыг тавих гэх, орон нутгийн кланууд нь зэвсгийн зах зээлд бөөн контрабанд хийж буй, Сомалиас зэвсэглэсэн баахан дээрэмчин очиж байгаа, ийм л дүр зураг. Ердөө л улс төрийн адал явдалт романы мөрүүд нүдний өмнүүр жирэлзээд байх нь тэр!
Олхонуд Баярхүү Судлаач проф.