Вьетнамын дайны сүүлийн жил. Хойд Вьетнамчууд Өмнөдийг эзлэн авах довтолгоо хийсээр 1975 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр амжилтад хүрч дайн эцэс болсон билээ.
“Сэвэлзүүр Салхи” ажиллагааг дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болж далайд байсан тулааны хөлөг онгоцнууд хүмүүсийг багтаах аргагүй болсон гэдэг
Хойд Вьетнамын цэргүүд Сайгон хотод орж ирэхээс өмнө Америкийн цэрэг, албан хаагчид аль хэдийнэ хотоос дүрвэсэн байсан бөгөөд Нэгдсэн улсын засгийн газар олноор нь нүүлгэх ажил зохион байгуулсан аж.
Цэргүүдийг нисдэг тэргээр Америкийн тулааны хөлөг онгоцнууд руу зөөж байсан гэдэг. Хамгийн сүүлийн нүүлгэн шилжүүлэх ажиллагааг “Сэвэлзүүр Салхи” гэж нэрлэжээ.
Америкийн элчин сайдын яам энэ ажиллагаанд эртнээс бэлдэж хүмүүстээ “Сайгон хотын хэд хэдэн байршлыг тодруулсан газрын зураг” болон тусгай дохио ашиглаж нүүлгэн шилжүүлэх болно гэсэн утгатай зурвас өгсөн байв.
Армийн радиогоор нэвтрүүлэгч “Сайгон хотод агаарын хэм 40 градус, цаашид ч улам халах болно” гэж хэлээд “Цагаан Зул сар” дууг явуулах ёстой аж. Энэ дохиог хүлээн авсан хүмүүс тусгай байршлууд дээр очиж хотоос дүрвэж байв.
“Сэвэлзүүр Салхи” ажиллагааг дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болж далайд байсан тулааны хөлөг онгоцнууд хүмүүсийг багтаах аргагүй болсон гэдэг. Үүний улмаас тавцан дээр зай гаргахын тулд нисдэг тэргүүдийг усанд унагаж байжээ.
Тэрчлэн зарим нисгэгч нарт хүмүүсээ буулгаад өөрөө онгоцтойгоо цааш нисэж далайд живүүлэн аврах завь ирэхийг хүлээх ёстой гэсэн тушаал хүртэл өгч байсан гэнэ.
Энэхүү ажиллагааны эцэст АНУ-ын батлан хамгаалах яам 7000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.