Японы хамгийн алдартай хүнс бол Фүгү загас. Фүгү загасны зарим эрхтнүүдэд ялангуяа элэг, өндгөвчинд тетродотоксин хэмээх үхлийн аюултай хор агуулагдаж байдаг. Гэвч нэн эртний үеэс буюу 2300 жилийн тэртээгээс Японы арлын оршин суугчид аюулыг үл хайхран Фүгүгийн хортой хэсгүүдийг ялгаж, салган амтархан иддэг байжээ.
Токүгава Шогуны үе буюу 1603-1868 оны хооронд болзошгүй аюулаас сэргийлэн Фүгүг хүнсэнд хэрэглэхийг Эдо буюу одоогийн Токио орчимд албан ёсоор хориглож байв. Гэвч Шогуны зарлиг ч япончуудын аюулт хүнсэнд дурлах донг барьж дийлсэнгүй. Зах хязгаар нутгуудад Фүгүг хүнсэнд өргөн дэлгэр хэрэглэсээр байсан төдийгүй Шогуны засаг захиргаа сулрахад Эдо орчимд ч Фүгү зоогийн ширээнээ үзэгдэх болжээ. Олон олон шинэчлэл өөрчлөлтийг дагуулсан Мэйжийн эринд ч Фүгүгийн хорио цээр хэвээр үлдэж байв. Энэ бүхний эцэст 1958 онд л сая нэг тогооч нарт Фүгүгээр хоол бэлтгэх албан ёсны сертификат олгож эхэлжээ.
Японд Фүгү загастай нэг курс хоолыг 20-50 ам.доллараар авч идэх боломжтой
Фүгүгээр сашими, чиринабэ бэлтгэх албан ёсны зөвшөөрөл авах сургалт хоёроос гурван жил үргэлжилдэг бөгөөд нийт суралцагчдын 35 хувь нь л төгсдөг. Эцсийн шалгалт нь өөрийн гараар бэлтгэсэн хоолоо өөрөө зооглох. Харин Фүгүгийн хамгийн амттай бас хортой эрхтэн болох элгийг хүнсэнд ашиглахыг 1984 оноос хорьжээ. Нэрд гарсан тогооч нар хоолоо илүү амтлаг болгохын тулд хороос нь маш багыг үлдээдэг гэх.
Японд жил дутам 2-4 хүн Фүгү загаснаас болж хорддог бөгөөд нийт хордогчдын 6.8 хувь нь амиа алддаг байна. 1958 онд Фүгү загасны хордлогоор 176 хүн үхэж байсан нь хамгийн өндөр үзүүлэлт. 1975 онд Японы үндэсний эрдэнэ хэмээн өргөмжлөгддөг байсан уламжлалт Кабүки театрын жүжигчин Бандо Мицүгоро Фүгүд хордон амиа алдаж байв. Фүгү загас нь Японы эзэн хааны хоолны цэсэнд байдаггүй цорын ганц бүтээгдэхүүн юм. Хэрвээ та Японд зочилбол Фүгү загастай нэг курс хоолыг 20-50 ам.доллараар найман зоогоос бүтэх бүтэн курсыг 100-200 ам.доллараар авч идэх боломжтой.
Фүгүд хордогсдын дийлэнх нь гэрт гар аргаар бэлдсэн хоолонд хорддог болохоор ресторанд та санаа зоволтгүй хооллож болно. Фүгүг зөвхөн Японд төдийгүй Хятадад ч хүнсэнд хэрэглэдэг бөгөөд Хөх мөрний хамгийн амттай гурван загасны нэгт тооцогддог байна.
А.Амармэнд